| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2022/0390/Э |
| Дугаар | 2023/ДШМ/05 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ДШМ/05
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхбаяр
Хохирогч
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Энхбаярын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ом овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шинэ иргэншил” дээд сургуульд оюутан, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:*******/
******* овогт , Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “Дорнод мийт” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, охин, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД:/
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь “Доод эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай үл ялих зүйлээр маргалдаж зодолдон улмаар биед нь “зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, мөн зодолдож байх явцдаа санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас ын цүнхний оосрыг тасалж Самсунг “З плип-1” загварын гар утсыг эвдэлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгаж,
Шүүгдэгч Ом овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 942 895 /есөн зуун дөчин хоёр мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 10-09А тоотод оршин суух овогт /РД:/-д олгохоор тогтоож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар хохирогч ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******гийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.
Прокурор Д.Энхбаяр эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Хохирогч ын: “ тэр үед туранхай, тайрмал үстэй эмэгтэй нь гүйж ирээд миний үснээс татаж намайг газар унагааж, миний нүүр, нүд рүү цохиж, өшиглөж миний хувцаснаас зуурахад миний цүнхний оосор тасарчихсан. Тэгэхэд тэр эмэгтэй миний цүнхний оосроос барьж байгаад миний цүнхээр намайг савж цохих үед цүнхэнд байсан эд зүйл газарт шидэгдэж унасан. Би тэр эмэгтэйд үсдүүлж зодуулсандаа уурлаад араас нь гүйж очоод үснээс нь зулгаахад тэр охин бас миний үснээс зулгааж бид хоёр үсдэлцсэн.”
Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...хамгийн анх буцаж ирсэн залуутай муудалцахад би гэмтэл аваагүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч ийн: “Сэнгээгийн авто засварын газрын хойд талд засмал замын урд талд баахан хүмүүс зууралдаад хашхиралдаад байсан. Ингээд дөхөж очиход манай эхнэр танихгүй эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн, нүд нь шалбараад улайчихсан, эхнэрийн хажуу талд найзууд нь нөгөө эмэгтэйгээс салгах гэж оролдоод байж байхад нь би гүйж очоод өөрийн эхнэрээ салгаж аваад, энд юу болоод байгаа талаар тэнд байсан хүмүүсээс асууж байх хооронд манай эхнэр замын хойд талд ардын эмнэлгийн хажууд гарчихсан нөгөө эмэгтэйтэй үсдэлцээд доор нь орчихсон байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч ийн: “...Ингээд бид нар баруун тийш алхаж явахад , ******* 2 хоорондоо юм яриад бид нараас түрүүлээд анх бид нарын сууж байсан караокег чиглээд алхаж байхад нь тэр хоёртой 1 эрэгтэй, 3 эмэгтэй зөрөх үед ******* тэр 4 хүн рүү эргэж хараад эрэгтэйд нь хандаад “Хөөе яагаад байгаа юм бэ” гээд хашхирахад *******ыг цааш нь түлхэж тэр 2 чигээрээ яваад өгсөн. ...Намайг *******, хоёртой хамт , хоёр руу очиж байхад ******* хоёр нөгөө зогсож байсан 3 эмэгтэй, 1 эрэгтэйтэй маргалдах гээд байсан тул би , ******* хоёрын нуруунаас түлхэж тэр хүмүүст хандаж “Манай найз согтуу байгаа юм, уучлаарай” гэж хэлээд нуруунаас нь түлхсээр , нар дээр очсон. ...Энэ үед би утсаа оролдож байгаад дахин тэд нарыг харах үед гүйж очоод 1 эмэгтэйтэй нь хоёр биенийхээ үснээс зуураад авчихсан, , хоёр г тэр эмэгтэйгээс салгах гээд хажууд нь байж байсан. Харин *******ыг би тухайн үед хаана байсныг нь анзаараагүй.” гэх мэдүүлэг,
Гэрч н: “...баарнаас гараад *******тай хамт алхаж явах үед ******* өөдөөс зөрж өнгөрсөн 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн рүү хандаж юм хэлээд байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байсныг би санахгүй байна. Би тухайн үед *******ыг цааш түлхэж тэр хүмүүсээс холдуулсан. Ингээд цааш явж байхад ******* бид хоёрын араас Саранчимэг хүрч ирээд “наад зам чинь буруу” гэж хэлэхэд нь ******* бид хоёр буцаж эргээд явсан. Ингээд Саранчимэгийн хамтаар буцаж эргээд алхаж байхдаа нөгөө 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүнтэй маргалдаад байх шиг байсан. Гэхдээ яг юунаас болж маргалдсан болохоо санахгүй байна. Саранчимэг тэр хүмүүст хандаж “манай найзууд согтуу байна, уучлаарай” гэж хэлээд бид хоёрын араас түлхээд явж байсныг санаж байна. Нэг мэдэхэд 1 эмэгтэйтэй хоёулаа тонгойгоод үсдэлцээд байж байхад нь болон гийн үсдэлцэж байсан эмэгтэйтэй хамт явж байсан 2 эмэгтэй нартай нийлж тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг,
Гэрч ын: “...Ардын эмнэлгийн баруун талд урагш зам руу хараад машиныхаа гэрлийг унтрааж зогсоогоод машинаас буухад Ардын эмнэлгийн баруун талд хашааны хажууд эрэгтэй, эмэгтэй нийлсэн хүмүүс зууралдаж, тэдний дунд 2 эмэгтэй үсдэлцээд байж байхаар нь шууд тэдэн дээр очиж салгачихаад тэдгээр хүмүүсийг замын урд, хойно гарсны дараа би машиндаа суугаад тэндээс яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Гэрч ийн: “...нэг мэдэхэд 1 эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн байхад нь би ганцаараа очиж салгасан. Энэ үед “яасан овоо гичий вэ” гээд араас нь дайрах гээд байхаар нь би г араас нь тэврээд явуулаагүй. Ингээд байж байхад тай зууралдчихсан байхаар нь би очоод хоёрыг салгаж Таравжамбыг такси руу түлхэх үед өөрөө таксинд суучихсан...” гэх мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №591 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “... хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан ... бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана гэж заажээ.
Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд ******* нь хохирогч тай зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгийг давхар нотолж буй дээрх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана.” гэж заажээ. Хохирогч ын эрүүл мэндэд “ ... зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхины зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болох талаар шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 591 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүх хохирогч ын эрүүл мэндэд шүүгдэгч ******* нь хөнгөн хохирол учруулаагүй гэж дүгнэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа бол хэргийг хуульд зааснаар хэрэг бүртгэлтэд буцаах байсан. Өөрөөр хэлбэл ******* нь ын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж үзэж байгаа бол өөр хэн нэг этгээд ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тодорхой харагдаж байгаа бөгөөд шүүхээс дээрх хуулийг хэрэглээгүй нь хохирогчийг давхар хохироож, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцөл бүрдэж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Тухайн болсон процессийг би нарийн сайн санахгүй байгаа. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Би үлдэгдэл төлбөрөө өгөөгүй байгаа нь үнэн. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогч гаргасан тайлбартаа: “Тухайн өдөр намайг Сэнгээгийн засварын орчимд очиход хэсэг хүмүүс муудалцаад зодолдож байсан. Намайг очиход нь нэг эмэгтэй хүнтэй үсдэлцэж байсан. Би салгаад цааш явсан. Гэвч дахиад нөгөө хүнтэйгээ үсдэлцээд зогсож байсан. Ингээд би дахин салгаад эргэж харахад нэг залуу намайг ирээд цохисон. Одоо эрүү маань жаахан гажигтай болсон. Би 3 сая гаруй төгрөгийн хохирол төлбөрт авсан. Одоо 900 гаруй мянган төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан санал, тайлбартаа: “*******ын хувьд анхнаасаа хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч ирсэн. *******гийн хувьд анхнаасаа тухайн гэмт хэргийг үйлдээгүй, ын биед хөнгөн гэмтэл учруулаагүй гэдгийг хэлж ирсэн. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 2-3 удаа мэдүүлэг өгөхдөө байнга тогтворгүй, зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөн гэрч нарын хувьд аль ч гэрч “, нар үсдэлцэж байсан” гэж хэлдэг болохоос биш өшиглөж байсан, зодолдсон гэдэг зүйлийг хэлдэггүй. ...Хэргийн нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор өөрөө эргэлзээгүй тогтоох ёстой байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхбаяр гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс “хохирогчийн мэдүүлэг тогтворгүй байна. Тиймээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу *******г цагаатгасан. Гэтэл хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаагаар *******гийн үйлдсэн хэрэг бүрэн нотлогдсон гэж үзэж байгаа. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах байсан. *******г ын эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж үзэж байгаа бол өөр хэн нэгэн нь ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь тодорхой байна. ...Тиймээс эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Д.Энхбаярын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийн нүүрэн тус газар нь цохисны улмаас биед нь “Доод эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны орой ...СМУ-ын хорооллын баруун талаас Парис баарны урдуур алхаж орох үед Сэнгээгийн авто засварын газрын хойд талд засмал замын урд талд баахан хүмүүс зууралдаад хашхиралдаад байсан. ..Тэгэхээр нь гүйж очоод тэнд байсан хүмүүсийн хамтаар дахин салгаж аваад би нэг залуу руу нь “Юу болоод байгаа юм бэ” гээд дайрах үед нөгөө залуу намайг тэвэрч аваад надтай хамт газарт унасан. Ингэхдээ тэр залуу миний дээд талд, би доор нь орж унасан. Нөгөө залуу миний дээрээс босох үед би мөн араас нь босоход тэр залуу надад хандаж “Ах аа, хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд нь “Уучлаарай, хүн андуурчихлаа” гэж хэлээд буцаад эргээд замын урд тал руу явах үедээ эргэж харахад цайвар өнгийн хальсан куртиктай, куртикныхаа энгэрийг задгай тавьсан намхан нуруутай залуу гүйж ирээд миний эрүүн тус газарт нэг удаа гараараа цохиж аваад надаас холдоод явчихсан. намайг цохисон залуугийн царайг харсан юм байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /хх 45-49/,
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...манай нөхөр хажууд ирчихсэн бид нарыг салгаж аваад Сэнгээгийн засварын хажуу тал руу буцаагаад аваад ирэх үед тэдгээр залуучууд бид нарын араас тоосго, чулуу, пивоны шил зэргийг шидэж байсан боловч аль нь ч оноогүй. ...анх зөрж өнгөрөхдөө хэрүүл хийж өдөөд байсан цайвар хальсан куртиктай залуу гүйж ирээд ийн нүүр рүү гараараа цохиод цаашаа гүйгээд явахад нь би ийг цохисон залуугийн араас барьж авахаар гүйх гэхэд намайг бариад авах үед цагдаа нар ирсэн тул ийг дагуулаад гэртээ орсон. Цайвар хальсан куртиктай залуу ийг цохисны дараа ийн амнаас цус гараад тогтохгүй байсан. Тэр залуу анх бид нартай зөрж өнгөрөхдөө “хөөе пизда минь” гэж хашхирсан жижиг биетэй, цайвар өнгийн хальсан куртиктай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх 51-57/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “..бид нар баруун тийш алхаж явахад , ******* 2 хоорондоо юм яриад бид нараас түрүүлээд анх бид нарын сууж байсан караокег чиглээд алхаж байхад нь тэр хоёртой 1 эрэгтэй, 3 эмэгтэй зөрөх үед ******* тэр 4 хүн рүү эргэж хараад эрэгтэйд нь хандаад “Хөөе яагаад байгаа юм бэ” гээд хашхирахад *******ыг цааш нь түлхэж тэр 2 чигээрээ яваад өгсөн..” гэх мэдүүлэг /хх 70-73/,
Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...баарнаас гараад *******тай хамт алхаж явах үед ******* өөдөөс зөрж өнгөрсөн 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүн рүү хандаж юм хэлээд байсан. Гэхдээ яг юу гэж хэлж байсныг би санахгүй байна. Би тухайн үед *******ыг цааш түлхэж тэр хүмүүсээс холдуулсан. ...Ингээд ******* бид хоёр дахин нөгөө хүмүүс дээр буцаж очоод маргалдаж байснаа санаж байна. Тэгэхэд нэг эмэгтэй нь ******* бид хоёрын араас шилэн хүзүү рүү цохиод байсан. Тэр үед нь би нэг гараараа *******ыг барьж нөгөө гараараа цохиж байсан эгчийг гараараа хориглож байснаа санаж байна. ...******* хар өнгийн пүүз, хар өнгийн өмд, дээгүүрээ хар өнгийн малгайтай цамц, гадуур нь цайвар өнгөтэй хантаазтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 81-83/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...******* хажууд зогсож байсан нөгөө 3 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс рүү очиж маргалдаад байхад *******ыг тэр хүмүүсээс салгаж аваад , нарын хажууд ирэхэд 1 эмэгтэй нь бид нарын араас шороо шидэх үед , ******* 2 буцаж тэр хүмүүс дээр очиж дахин маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх 92-93/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 сарын 19-ний өдрийн 590 тоот дүгнэлт /хх 119-120/, ийн эрүүний гэмтлийн талаарх “Маршал мед” эмнэлгийн дүгнэлт, эрүүний үений дэлгэмэл рентген зураг /хх 122/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 19/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 22-24, 28-30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж тус шүүхээс дүгнэв.
6. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 9 сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай үл ялих зүйлээр маргалдаж зодолдон улмаар биед нь “зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхинд зулгаралт, баруун зүүн бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулж, мөн зодолдож байх явцдаа санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас ын цүнхний оосрыг тасалж Самсунг “З плип-1” загварын гар утсыг эвдэлж, 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
7. Анхан шатны шүүх “...хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр нотлогдоогүй, дүгнэх боломжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байна.” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зөрчөөгүй байна.
Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтууд болох мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн: “... дахин тэд нарыг харах үед гүйж очоод 1 эмэгтэйтэй нь хоёр биенийхээ үснээс зуураад авчихсан, , хоёр г тэр эмэгтэйгээс салгах гээд хажууд нь байж байсан...” гэх, /хх 70-73/, гэрч н: “... Нэг мэдэхэд 1 эмэгтэйтэй хоёулаа тонгойгоод үсдэлцээд байж байхад нь болон гийн үсдэлцэж байсан эмэгтэйтэй хамт явж байсан 2 эмэгтэй нартай нийлж тэр хоёрыг салгасан. ...” гэх /хх 81-83/, гэрч ын: “... Ардын эмнэлгийн баруун талд хашааны хажууд эрэгтэй, эмэгтэй нийлсэн хүмүүс зууралдаж, тэдний дунд 2 эмэгтэй үсдэлцээд байж байхаар нь шууд тэдэн дээр очиж салгачихаад би машиндаа суугаад тэндээс яваад өгсөн. ...” гэх /хх 105-106/, гэрч ийн: “... нэг мэдэхэд 1 эмэгтэй хүнтэй үсдэлцчихсэн байхад нь би ганцаараа очиж салгасан. ...” гэх /хх 116-117/ мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч *******, хохирогч нар харилцан үсдэлцсэнээс бус хохирогч ын нүүрэнд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй байна.
8. Иймд хохирогч ын мэдүүлгийг дангаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байгаа талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.
9. Харин шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаагаагүй нь буруу байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “... *******г цагаатгасугай.” гэснийг “ ... *******г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч ын биед хөнгөн хохирол учирсан хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Г.УРТНАСАН