Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00724

 

 

 

 

 

*******0*******4 оны ************** сарын *******9 өдөр

Дугаар *******03/ШШ*******0*******4/007*******4

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: *******-Уул дүүргийн ******* дүгээр хороо, **************0 мянгат, ************** дүгээр байр, ******* тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул дүүргийн *******3 дугаар хороо, *******б- тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа *******7 дугаар хорих ангийн хүмүүжигч овогт холбогдох 767,*******08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны ************** дүгээр сарын *******5-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч У. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 767,*******08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Манай компаниас иргэн У.Болдсайхан нь *******0*******0 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн өмчлөлийн УБҮ улсын дугаартай, INFINITI FX45 маркийн авто машиныг барьцаалан *******,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатайгаар авч, машиныхаа эзэмших нэрийг манай компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Харин машинаа өөрөө эзэмшиж, ашиглаж байсан. Үүнээс хойш зээлээ төлөхгүй алга болж барьцаалсан авто машин нь хаана байгаа тодорхойгүй болж биднийг хохироож эхэлсэн тул барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,*******40,000 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийг *******-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхийн шүүгчийн *******0************** оны 9 дүгээр сарын *******6-ны өдрийн *******83/ШШ*******0**************/0*******989 дугаартай захирамжийн дагуу Болдсайхан нь зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөгийг төлж, барьцаанд байгаа *******003 онд Япон Улсад үйлдвэрлэсэн, улсын УБҮ дугаартай, арлын JNRBS08W83X00*******86******* дугаартай INFINITI FX45 маркийн авто машиныг өөрийн нэр рүү шилжүүлж авна гэдгээ зөвшөөрч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн *******-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0************** оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******83/Ш3*******0**************/00*******4 дугаартай "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" захирамж гарсны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Одоо үлдэгдэл *******,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Барьцааны машин манай нэр дээр бүртгэлтэй байгаа тул жил бүрийн татвар хураамж гарч бид төлөх болсон тул У.Болдсайханыг хайж эхэлсэн.

Тэгтэл У.Болдсайхан нь Багануур дүүрэг дэх хорих *******7 дугаар ангид ял эдэлж байгааг мэдэж авсан. Нийслэлийн ШШГГ-ын албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу У.Болдсайханаас *******,500,000 төгрөгийг гаргуулан авах, мөн зээлийн барьцаанд манай нэр дээр шилжүүлэн өгсөн түүний эзэмшил ажиглалтанд байсан улсын 75-55УБҮ дугаартай, арлын JNRBS08W83X00*******86******* дугаартай INFINITI FX45 маркийн автомашинаа манай нэрээс шилжүүлж авахыг хүсч шийдвэр гүйцэтгэгчээр дамжуулан холбогдсон ч машиныг задалж зарсан гэсэн. Татварын албанаас 75-55УБҮ дугаартай автомашины татварыг төлөхийг шаардсан тул арга буюу Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татварт нэг жилийн *******48,30******* төгрөг, *******0**************-*******0*******4 онуудын 4 жилийн 593,*******08 төгрөг, Зам ашигласны төлбөр нэг жилийн 40,000 төгрөг, 4 жилийн *******60,000 төгрөг, Автын агаарын бохирдлын төлбөр нэг жилийн 3500 төгрөг, 4 жилийн *******4,000 төгрөг, нийт *******0**************-*******0*******4 онуудын 4 жилийн татвар, төлбөрт 767,*******08 төгрөгийг бид өөрсдөө төлөөд байна. Тус машин нь улсын үзлэгт хамрагддаггүй учир улсын дугаарыг зарж болдоггүй, машиныг устгалд оруулж болохгүй зэрэг байдлаас бид маш их төлбөрт жил бүр орж хохирч байна. Иймд 75-55УБҮ улсын дугаартай, INFINITI FX45 маркийн автомашины Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн, Зам ашигласны, Автын агаарын бохирдлын *******0**************- *******0*******4 онуудын 4 жилийн албан татвар, төлбөрт төлсөн нийт 767,*******08 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,963 төгрөгийн хамтаар У.Болдсайханаас гаргуулан "******* *******" ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Болдсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-иас нэхэмжилж байгаа 768,*******08 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Хариуцагч 768,*******08 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************3 дугаар зүйлийн **************3.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох 767,*******08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **************,963 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, **************,48******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид **************,48******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА