Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2024/00730

 

 

 

 

 

202******* оны 12 сарын 02 өдөр

Дугаар *******3/ШШ202*******/00730

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

             *******агануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнион ******* ******* корпус ******* давхар ******* тоотод байрлах, Тус финтек **************С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******агануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овогт *******атцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9**************,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тус финтек **************С******* ХХК нь хариуцагч Ч.*******атцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 9**************,085 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Тус финтек **************С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.*******атцэцэг нь манай "Тус" зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны ******* сарын 12-ны өдрийн 22*******12-76721 дугаартай 600,000 төгрөгийг бичгээр зээлийн гэрээ байгуулан 5,7% хүүтэй ******* сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ч.*******атцэцэг нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 336 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 202******* оны 09 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 9**************,085 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч Ч.*******атцэцэгээс дээрх мөнгөн хөрөнгийг гаргуулж, "Тус финтек **************С*******" ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.*******атцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.*******атцэцэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 22*******12-76721 зээлийн дугаартай 600,000 төгрөгийг апп зээлээр авч өнөөдрийг хүртэл төлж чадаагүй учраас 9**************,085 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Тус финтек **************С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт *******атцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 9**************,085 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,209 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 13,60******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 13,60******* төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 



 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА