| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00864/И |
| Дугаар | 103/ШШ2024/00733 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2024/00733
| 2024 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2024/00*******33 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг ******* дугаар хороо, ******* тауэр ******* давхар *******12 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******6,9*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******6,9*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Даваасүрэнгийн эй 2023-10-03-ны өдөр 20231003-1042******* тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. Зээлдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 200,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 20003*******0420 тоот зээлийг Төрийн банк дахь *******3*******3 тоот дансанд шилжүүлэн авсан.
Д.Ганзүг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-11-11-ний өдрийн байдлаар: z0003*******0420 тоот зээл 2024 оны ******* дугаар сарын 01-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан *******3 хоног/зээлийн гэрээний 90 + хугацаа хэтэрсэн 133+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү *******4,9*******0 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг түүнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү *******6,9*******0, нийт дүн: 2*******6,9*******0 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ганзүг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие "******* ******* ББСБ" ХХК-иас зээл авсан нь үнэн. 2*******6,9*******0 төгрөгийг төлж барагдуулна, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Д.Ганзүг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2*******6,9*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******,*******02 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******,**************1 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******,**************1 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА