Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/007

 

 

*******, *******,

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т., Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Яллагдагч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч ,

Яллагдагч ******* түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/40 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000000035 тоот хэргийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ... *******1 тоот регистрийн дугаартай, ******* ургийн овогтой *******ийн *******,

2. Монгол Улсын иргэн, ...  тоот регистрийн дугаартай, ургийн овогтой ын ,

3. Монгол Улсын иргэн, ... 3 тоот регистрийн дугаартай, овогт гийн ,

4. Монгол Улсын иргэн, ...  тоот регистрийн дугаартай, овогт ийн ,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч хохирогч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч хохирогч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр:

*******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч хохирогч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол 4 учруулсан,

*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр:

*******, *******, ******* нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч хохирогч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан,

******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн  захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллагдагч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000000035 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******, ******* нарт хувийн баталгаа гаргуулах, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 3 ширхэг, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, бичлэг бүхий диск 3 ширхэг зэргийг хэргийн хамт шилжүүлж, шийдвэрлэжээ.

Захирамжийн үндэслэл нь;

 Д.Даваадорж, Б.Оюунцэцэг нарт холбогдох үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, яллагдагчаар татаагүй орхигдуулсан

-мөрдөн байцаалт, прокурорын шатанд дээрх холбогдогч нарын үйлдэл тус бүр нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шинжийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй байна.

- Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж заасан оролцоо гэрч Д.Даваадорж, Б.Оюунцэцэг нарт байгаа эсэхийг шалгаагүй гэж үзэхээр байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг санаатай гэмт 6 хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг гэмт хэргийн хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” заасан идэвхтэй үйлдэл гэрч Б.Оюунцэцэгт байгаа эсэхийг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” заасан идэвхтэй үйлдэл гэрч Д.Даваадоржид байгаа эсэхийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан гэж дүгнэв.

тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/301 дүгээр захирамж, уг захирамжийг хэвээр баталсан Баянхонгор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/52 дугаар магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ

Прокурор Б.Бат-Оргил давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ;

...Шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Яллагдагч *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримттаар тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Учир нь анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг оролцуулан мэдүүлэг авч, зарим зүйлийг тодруулах замаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм..

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, ямар хууль зүйн үндэслэлээр Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэж байгаа талаар хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Түүнчлэн Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарын үйлдэлд прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд гомдол гаргаагүй тогтоол хүчин төгөлдөр болсон байхад шүүхээс прокурорын шатанд дээрх хүмүүсийн үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүйгээс гадна дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал болох Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарын үйлдэлд прокуророос хууль зүйн дүгнэлт хийсэн шийдвэрийг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бөгөөд шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн талаар яллагдагч нарын хэн алин мэдүүлээгүй байна.

Аливаа хүмүүсийг нэгдэн нийлж, автомашинаар зорилго тодорхой бусаар аймаг дамжин явж байгаа үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хамтран үйлдэхэд санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн байхыг хууль зүйн шинжлэх ухаан шаарддаг.

Гэтэл Д.Даваадорж нь гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй, харин дахин дахин бараа авч ирээд байхаар нь сэжиглэсэн гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийг яллагдагч нар дэмжсэн байна. Энэ нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх дээрх бүх шинжийг үгүйсгэж байгаа болно.

Мөн Б.Оюунцэцэгийн хувьд ******* нь Баянхонгор явж хүнээс мөнгө авна, газар үзээд ирье гэж хэлсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд *******ын мөнгө авах, эсхүл хулгай хийх санаа зорилгыг Б.Оюунцэцэг урьдчилан тааж мэдсэн байх боломжгүй юм.

Тодруулбал “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэг.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

Дээрх шинжүүд нь хангагдахгүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарыг гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол үйлдэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн прокурорын тогтоолд хэргийн оролцогч нараас ямар нэгэн гомдол гаргаагүй болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ШЗ/40 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасанчлан шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргил би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцож дараах дүгнэлт гаргаж байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар хийгдвэл цохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Нэмэлт ажиллагаа шаардлагагүй. Прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлийг хангаж өгнө үү. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/40 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч *******, ******* нарын өмгөөлөгч   тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн 2022/ШЗ/40 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Яллагдагч Д.Гантулгын өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн 2022/ШЗ/40 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд  прокурор Б.Бат-Оргилын бичсэн эсэргүүцэлд үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас :

1.Яллагдагч *******, *******, *******, ******* нар бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор их дэлгүүрийн 3 давхрын баруун жигүүрт байрлах Гоёл нэртэй ноолууран барааны дэлгүүрээс ноолууран урт пальто 1 ширхэгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар хулгайлан авч хохирогч д 910.800 /есөн зуун арван мянга найман зуун/ төгрөгийн хохирол учруулсан,

2. ******* нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Занабазар захын үйлчилгээний заалан дотор бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг иргэн ын цүнхэн дотроос 530.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч ад 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

*******тай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг Сумака гэх нэртэй дэлгүүрээс Капанко брэндийн 2 ширхэг эрэгтэй түрийвч, мөн тус брэндийн 2 ширхэг эмэгтэй түрийвч, нийт 4 ширхэг түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч д 464.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан  *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн...  Д.Даваадорж, Б.Оюунцэцэг нарт холбогдох үйлдэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй, яллагдагчаар татаагүй...мөрдөн байцаалт, прокурорын шатанд дээрх холбогдогч нарын үйлдэл тус бүр нь хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн шинжийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй... Б.Оюунцэцэгийг хатгагчид ..., Д.Даваадоржийг хамжигчид... тус тус  тооцох  заасан идэвхтэй үйлдэл байгаа эсэхийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй ...,....тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/301 дүгээр захирамж, уг захирамжийг хэвээр баталсан Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/52 дугаар магадлалд заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй ...” үндэслэлээр хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн  нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан  цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцүүлж талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т  заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Б.Оюунцэцэг, Д.Даваадорж нарын үйлдэлд прокуророос  дүгнэлт хийж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай тогтоол гаргаж шийдвэрлэсэн байх ба  тус анхан шатны шүүхийн шүүгчийн  2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/301 дүгээр захирамж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 2022/ДШМ/52 дугаар магадлалаар хэргийг Прокурорт буцааснаас хойш  хийвэл зохих  ажиллагааг хийж сэргээн тогтоосон байна. /4 дүгээр хавтаст хэргийн 93-250, 5 дугаар  хавтаст хэргийн 1-85 дугаар талууд/

Иймд  “ ... шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...”  агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул  анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/40 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-ийн 1.1-т заасныг баримтлан яллагдагч *******, *******, ******* нарт хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ, 

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН, 

Н.ЭНХМАА