| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00884/И |
| Дугаар | 103/ШШ2024/00755 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2024/00755
| *******0*******4 оны 1******* сарын 1******* өдөр | Дугаар 103/ШШ*******0*******4/00755 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, ******* банкны Багануур салбарын иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******, ******* ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг *******0*******4 оны 1******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* банкны Багануур салбар нь Б.*******, Ц.******* нарыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Баттогтохын *******, хамтран зээлдэгч Цээпилийн ******* нар нь *******0************** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ******* банктай ЗГ4605130**************8 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,*******60,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 /гуч/ сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийг 1*******0 хоног хугацаа хэтрүүлэн 4,681,037.8******* төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар байна. Б.******* хамтран зээлдэгч Ц.*******г банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна.
Зээлдэгч нь зээл авах үедээ Багануур дүүргийн 1-р хороо, *******-р байрны ******* тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь *******0*******4 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/Ш3*******0*******3/01481 тоот захирамжаар тус хороонд бүртгэлтэй боловч хаяг дээрээ амьдардаггүй нь тодорхойлогдож байгаа тул Б.******* хамтран зээлдэгч Ц.*******г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.*******, Ц.******* нар нь гэр бүлийн хүмүүс байгаа юм. Зээл авах үедээ үндсэн зээлдэгч Б.******* Багануурын Дулааны станцад, хамтран зээлдэгч Ц.******* Багануур ХК-д гагнуурчнаар ажиллаж байсан. Одоо энэ хоёр Турк улсад ажиллаж байгаа. Хамгийн сүүлд *******0*******4 оны 1******* дугаар сарын 09-ний өдөр чатаар холбогдож 1,500,000 төгрөгийн төлөлт хийсэн. Манайх Турк улсад байгаа гэдгийг нь мэдэж байгаа, гэхдээ хилээр гарсан баримт нь хэрэгтэй байгаа учраас шүүхэд хандсан юм. Үлдэгдэл 3,*******00,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, энэ мөнгөө удахгүй төлнө гэсэн гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 9 дүгээр сарын 04-ний 103/ШЗ*******0*******3/01481 дугаартай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
1.******* банкны Багануур салбараас эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан Б.*******, Ц.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар Б.*******, Ц.******* нарын хооронд байгуулагдсан *******0************** оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ4605130**************8 тоот цалингийн зээлийн гэрээ, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
*******.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, Ц.******* нар нь зээл авах үедээ амьдарч байсан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 9 дүгээр сарын 04-ний 103/ШЗ*******0*******3/01481 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
3.Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.*******, Ц.******* нар нь одоо Турк улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд чатаар холбогдож байгаа, 500,000 төгрөгийн төлөлт хийсэн, үлдэгдэл 3,*******00,000 төгрөгийг төлөлтийг удахгүй хийнэ гэсэн, хилээр гарсан баримт хэрэгтэй байгаа учраас шүүхээр эрэн сурвалжлуулахаар хүсэлт өгсөн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгчээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажболно гэж заасан байна.
5.Б.*******, Ц.******* нар нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн боловч Турк улсад амьдарч байгаа гэсэн үйл баримтыг нэхэмжлэгч байгууллага мэдэж байгаа бөгөөд хилээр гарсан баримтыг авахын тулд шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* банкны Багануур салбарын ******* ******* /РД:УЮ9*******07*******001/, ******* ******* /РД:УЮ9301*******839/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА