Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/01579

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01520/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын******* /утас: *******/-гийн хүсэлттэй,

Төрсөн он тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Жавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

...Миний бие 1964 онд ******* аймгийн ******* хотод төрсөн. Намайг 1964.11.12-нд төрсөн гэдгийг миний төрсөн ээж ******* овогтой *******, төрсөн эгч ******* овогтой ******* нар гэрчилдэг юм. Тухайн үед намайг сургуульд оруулж бүртгүүлэхдээ миний аав Л.******* нь намайг бага биетэй юм гэж 9 настай сургуульд оруулахдаа 1965 он гэж бүртгүүлсэн гэж надад ярьдаг байсан юм. ИБМУТ-гийн төрсөний лавлагаанд 1964 оны 11 сарын 12-нд төрсөн гэж бичсэн байгаа. Ээж Б.*******ын нэр дээр. Иймд намайг 1964 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүхээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн № дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч гийн төрсөн он тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь 1964 оны 11 сарын 12-ны өдөр төрсөн боловч анх сургуульд ороход жижиг биетэй хэмээн аав нь 1965 онд төрсөн гэж бүртгүүлсний улмаас иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанд 1965 оны 11 сарын 12-ны өдөр гэж зөрүүтэй бүртгэсэн ба үүнээс болж миний эрх ашиг хөндөгдөж хугацаандаа тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон тул 1964 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч гийн биологийн насыг тогтоолгохоор Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийг шинжээчээр томилсон байх бөгөөд Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 сарын 22-ны өдрийн № дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...гийн биологийн нас нь 59-63 настай байх боломжтой гэжээ. /хх 32-35 дахь тал/

 

2. Хүсэлт гаргагчийн ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд Эцгийн мэдээлэл хэсэг нас барсны улмаас хоосон байх ба Эхийн мэдээлэл хэсэгт: ******* овогтой *******, өөрийн мэдээлэл хэсэгт: Регистрийн дугаар: , иргэний бүртгэлийн дугаар , Эцэг/эх/-ийн нэр *******, өөрийн нэр:*******, хүйс: Эрэгтэй, төрсөн он, сар, өдөр:, бүртгэсэн он, сар, өдөр: гэж зөрүүтэй бүртгэсэн байна /хх 3 дахь тал/

Өөрөөр хэлбэл *******ын******* гэж ээжээр нь овоглож гэж төрсөн он, сар, өдрийг бүртгэсэн атлаа, бүртгэсэн он, сар өдөр хэсэгт гэсэн зөрүүтэй, алдаатай бүртгэсэн байна. Мөн гэрчүүд дараах байдлаар мэдүүлэг өгсөн байна. Үүнд:

 

- Гэрч Б.*******ын “...Намайг Батсуурийн ******* гэдэг. Би 1963 онд гийн ******* гэх хүнтэй гэр бүл болсон. Бидний дундаас 9 хүүхэд төрсөн. *******ын******* нь миний хүү байгаа юм. Миний хүү нь 1964 оны 11 сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. Бид ам бүл 11-үүлээ байсан. Миний хүү хэдэн он гэдгийг санахгүй байна. Дархан-Уул аймагт төмөр замд жолоочоор ажилд ороод шилжиж ирсэн. Одоо ч тэр ажилдаа ажиллаж байна. Тэгээд саяхан тэтгэвэрт гарах болсон чинь төрсөн он зөрүүтэй байна, ээж ирээд миний төрсөн огноог шүүх дээр хэлээд өгөөрэй гэсэн. Тэгээд ирсэн юм” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн № дугаартай лавлагаа  /хх 21-25 дахь тал/,

- Гэрч Г.*******гийн “...Намайг *******ын ******* гэдэг. Миний ээжийг Батсуурийн *******, миний аавыг гийн ******* гэдэг. Бид эцэг эхээсээ есүүлээ. надаас найм дүү. Миний дүү 1964 оны 11 сарын 12-ны ******* аймагт төрсөн. Би хэдэн дүү нарынхаа төрсөн оныг сайн мэддэг. Манайх 1975 онд Баруун хараа сангийн аж ахуйд илгээлтээр ирж байсан. Аав маань малчин, ээж бид хоёр саальчингаар ирж байсан. Дүү нь Төмөр замд жолоочоор ажилд ороод тэгээд Дарханд шилжиж ирсэн. Огноог нь нарийн сайн санахгүй байна. Олон жил өнгөрсөн байна. Саяхан дүү маань тэтгэвэрт гарах гэсэн чинь төрсөн он сар нь зөрүүтэй, зөрчилтэй байна, шүүх дээр ирээд үнэнгээр хэлээд өг гэсэн. Тэгээд л би ирээд гэрчийн мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн № дугаартай лавлагаа /хх 20, 26-28 дахь тал/

Иймд дээрх нотлох баримтуудыг эргэлзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж ******* овгийн *******ын*******ыг 1964 оны 11 сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар регистрийн дугаартай, ******* овгийн *******ын*******ыг 1964 оны 11 сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА