| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01888/И |
| Дугаар | 135/ШШ2024/01610 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/01610
2024 12 09 135/ШШ2024/01610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/01888/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ****** аймаг, ****** сум, ****** ****** баг, ****** ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Миний бие 1969 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. Миний тушаал № ****** дээр ******* гэж ээжээр минь бичсэн, эцгийн нэрийг ******* гэж буруу бичсэн тухайн үеийн хариуцлагагүй хүмүүсийн алдаанаас болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир иргэний бүртгэл мэдээллийг үндэслэн тушаал №******, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтэй холбоотойгоор хэрэгт: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Р.*******ийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэр /*******ийн *******/, тушаал /*******ын *******/, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /зөв/, нийгмийн даатгалын дэвтэр /зөв/, гэрч *******ийн мэдүүлэг, ын мэдүүлэг, 1990 оны хөдөлмөрийн дэвтэр эх хуваариа, нийгмийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг эх хуваариа /буцааж өгөв/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлаад /хх 1-6, 19-31 дэх тал/,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* нь 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн №******* дугаартай тушаал зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх 1 дэх тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Р.******* нь 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн №****** дугаартай тушаал зэрэгт миний овгийг Рэнчиндорж гэж аавын минь буруу бичсэн, мөн тушаалд намайг ээжээр минь овоглож бичсэн алдаанаас болж миний эрх ашиг зөчигдөж байна гэсэн үндэслэлээр баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, мөн хуулийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Р.*******т 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн №****** дугаартай тушаал зэргийг тус тус олгохдоо түүний овгийг Рэнчиндорж, ******* гэж буруу бичсэн болох нь түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, 1996 оны 10 сарын 25-ны өдрийн №, № дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч *******ийн “...Би өөрөө 1987 онд ажилд орсон. 1988 онд цэрэгт явсан. 1990 онд буцаж ирээд байгууллагадаа буцаад ажилд орсон. Р.*******той 1990 онд танилцсан, анх замчингаар ажилд орсон. Тэгээд энэ хүн овог нь солигдсон байна гэж өчигдөр над руу ярьсан. *******ийн ******* гэдэг, гэтэл ээжээр овоглосон байна, миний овгийг буруу бичсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 03 сарын 27-ны өдрийн № дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 22-26 дахь тал/,
Гэрч ын “...Би өөрөө 1988 онд Салхит үүрсэх баазад Замчин мэргэжлээр ажилд орсон. Одоог хүртэл цуг ажиллаж байна. Саяхан тэтгэвэртээ гарахдаа надад хэлсэн. Бичиг баримт дээр ээжийг нэрээр бичсэн байна гэсэн. Урьд бол *******ийн ******* гэдэг байсан” гэх мэдүүлэг, түүний № дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 27-31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар төмөр замын зам засварын машинт станцын даргын 1990 оны 12 сарын 20-ны өдрийн №420 дугаартай тушаал зэрэгт “...овог Рэнчиндорж, овог *******...” гэж бичигдсэн нь хүсэлт гаргагчийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхэд бичигдсэн “*******ийн *******” гэж бичигдсэнтэй тохирохгүй байгаа боловч түүний ажиллаж байсан байдалтай холбоотой үйл баримт мөн байх тул 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд хүсэлт Р.*******ийн шүүхэд гаргасан бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар овог: Рэнчиндорж нэр: ******* гэж бичигдсэн, 1990 оны 12 сарын 30-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь регистрийн дугаартай ******* овгийн *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА