| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01903 |
| Дугаар | 135/ШШ2024/01580 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2024/01580
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* *** гудамж, *** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр нар оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Миний бие нь 1992 оны 07 сарын 15-ны өдөр ****** сумын Соёлын төвд үйлчлэгчээр ажилд орсон. 1992 оны 07 сарын 20-ны өдрийн тушаалаар ажилд орсон болно. 1994 оны 12 сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон тушаал, ажлаас гарсан тушаал зөрүүтэй байгаа учир энэ ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлтэй холбоотойгоор хэрэгт: Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч *******ийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 08 сарын 05-ны өдрийн №******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн №******** дугаартай тодорхойлолт, Орхон соёлын төвийн захиргааны 1992 оны 12 сарын 03-ны өдрийн №******** дугаартай Комисс томилох тухай, 1993 оны 10 сарын 10-ны өдрийн №******** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, Дархан хотын Орхон хорооны Соёлын төвийн захиргааны 1994 оны 08 сарын 01-ний өдрийн №********дугаартай, Ажилд томилох тухай, Соёлын төвийн захирлын 1994 оны 09 сарын 10-ны өдрийн №******** дугаартай Орон тооны цомхотголоор ажлаас өөрчлөх тухай тушаалуудын хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь 1992 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсныг сэргээн тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.
Хүсэлт гаргагч Б.******* нь 1992 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааны ажилд орсон тушаал нь архивт байхгүй улмаас дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох боломжгүй болж, ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагч *******ийн 2024 оны 11 сарын 11-ний өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1989 оны 08 сарын 05-ны өдрийн №******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн №****** дугаартай тодорхойлолт, Орхон соёлын төвийн захиргааны 1992 оны 12 сарын 03-ны өдрийн №****** дугаартай Комисс томилох тухай, 1993 оны 10 сарын 10-ны өдрийн №****** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай, Дархан хотын Орхон хорооны Соёлын төвийн захиргааны 1994 оны 08 сарын 01-ний өдрийн №****** дугаартай, Ажилд томилох тухай, Соёлын төвийн захирлын 1994 оны 09 сарын 10-ны өдрийн №****** дугаартай Орон тооны цомхотголоор ажлаас өөрчлөх тухай тушаалуудын хуулбар /хх 3-10 дахь тал/
- Гэрч *******гийн “...Би 1992 онд Дархан-Уул аймгийн Орхон сум руу, Сэлэнгэ аймгийн Орхон сумаас шилжиж ирсэн. Тэгээд Дархан-Уул аймгийн Соёлын төвд 1992 оны 04 сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Би тухайн байгууллагадаа 2011 он хүртэл ажиллаад тэр байгууллагаасаа тэтгэвэр гарсан хүн байгаа юм. Намайг анх ажилд ороход Б.******* байгаагүй. Б.*******ын ажилд орсон огноог би нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан 1994 он хүртэл надтай цуг үйлчлэгч жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд 1994 онд ажлаасаа гараад цэцэрлэгт ажилд орсон байсан. Өөр бусад зүйлийг нь би сайн мэдэхгүй, чухам яагаад ажлаасаа гарсныг ч мэдэхгүй гэх мэдүүлэг, түүний 1978 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр болон иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно. /хх 24-28 дахь тал/
3. Дээрх нотлох баримтуудаас Орхон соёлын төвийн захиргааны 1992 оны 12 сарын 03-ны өдрийн №26 дугаартай Комисс томилох тухай тушаалд ...комиссын бүрэлдэхүүнд 3.******* гэсэн бичилт, Орхон соёлын төвийн захиргааны 1993 оны 10 сарын 10-ны өдрийн №32 дугаартай Ажлаас өөрчлөх тухай тушаалын 1-д ...үйлчлэгч *******ын ******* ...нарыг 1993 оны 11-р сарын 01-ээр тасалбар болгон ажлаас нь бүр мөсөн чөлөөлсүгэй гэсэн бичилт, Орхон соёлын төвийн захиргааны 1994 оны 08 сарын 01-ний өдрийн 24 дугаартай Ажилд томилох тухай тушаалын ...Нэг. ******* овогтой *******ыг 1994 оны 07 сарын 15-наас түр дежурээр томилон ажиллуулсугай гэсэн бичилт, Орхон соёлын төвийн захиргааны 1994 оны 09 сарын 10-ны өдрийн 29 дугаартай Орон тооны цомхотголоор ажлаас өөрчлөх тухай тушаалын 1-д ******* ...нарыг 9 дүгээр сарын 20-ноос тус тус ажлаас чөлөөлсүгэй гэсэн бичилт, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ыг 1992 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, 1994 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл Дархан хотын Орхон хорооны Соёлын төвд үйлчлэгчээр, жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагч ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******ыг 1992 оны 07 сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын Орхон хорооны Соёлын төвд үйлчлэгчээр, 1994 оны 07 сарын 15-ны өдрөөс 1994 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл жижүүрээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА