Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2024/01618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******туяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, ******* ******* 06 дугаар гудамж, *** тоотод оршин суух, ******* овгийн *******ын Мөнхтулгын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар түр саатуулагдаж буй  *******ийн ,

 

Хариуцагч: ******* хот, дүүрэг, *** дүгээр хороо, *** тоотод байрлах, ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г./-д холбогдох

 

59,850,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч: Г. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

...Миний бие Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ХХК-ийн захирал Г.тай харилцан тохиролцож ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ын ******-р тоотод байрлах худалдаа үйлчилгээний барилгын зураг төсөл, метал рамтай сендвич барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг, худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдах метал рамтай сендвич дээвэртэй 30м х 11м х 4м нийт 330 мкв хэмжээтэй 1 давхар өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх, 2021.08.23-ны өдрөөс 2021.09.20-ны өдрийг хүртэл хугацаанд зурж, барьж угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр “Метал карказ угсралтын” гэрээг бичгээр байгуулсан юм.

Уг гэрээний ажлын хөлсийг нийт 63,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар миний бие гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дараа урьдчилгаа төлбөр болох 38,100,000 төгрөгийг түүний эзэмшлийн хөгжлийн банкны тоот данс руу шилжүүлсэн юм. Гэтэл Г. нь гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан ажлаа огт хийгээгүй бөгөөд ажлаа гүйцэтгэхийг шаардахад удахгүй очоод хийнэ гэж хэлсээр хэсэг хугацааг өнгөрөөсөн бөгөөд сүүлдээ утсаа авахгүй таг чиг алга болсон юм. Улмаар хариуцагч нь 2021.10.12-ны өдөр ажлаа хийж чадахгүй юм байна, чамд буцаагаад мөнгийг чинь өгнө гэж хэлээд 10 сая төгрөгийг над руу шилжүүлсэн боловч үлдэгдэл 28,100,000 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

Гэрээний 4.2-т алдангийн талаар зохицуулсан байдаг. Иймд хариуцагч Г. нь гэрээний хугацаандаа гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгээгүй учраас ажлын тохиролцсон үнэ буюу 63,500,000 төгрөгийн 0,3 хувиар шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алдангийг тооцож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 63,500,000 төгрөгийн 50 хувь болох 31,750,000 төгрөгийн алданги шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.т гэрээний урьдчилгаа төлбөр болгон төлсөн 28,100,000 төгрөг, алданги 31,750,000 төгрөг нийт 59,850,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Б.******* миний бие ХХК-д холбогдуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаягтаа байдаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар би өөрийн оршин суугаа хаягийн дагуу ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжлуулахад түүний оршин суух хаягийг *******-Уул аймагт гэж мэдэгдсэнээр мөн л *******-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхээс Г.ыг эрэн сурвалжлуулахад дүүрэг, 22-р хороо, 106-1 байр, 305 тоотод оршин суудаг гэх үндэслэлээр 2023.03.23-ны өдрийн 01827 дугаар захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улмаар дээрх хаягийн дагуу дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн 2023.10.27-ны өдрийн 101/ШЗ2023/24827 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Хариуцагч нь одоогоор *******-Уул аймаг дахь ШШГГ-ын харьяа 441 дүгээр хаалттай хорих ангийн цагдан хорих байранд хоригдож байгаа гэж цагдаагийн байгууллагаас түүнийг олж тогтоосон бөгөөд уг хорих ангийн хаягаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч ХХК-ны захирал Г. татгалзлын үндэслэлийг ... ХХК-ны захирал Галя овогтой би барилга захиалагчийн гаргасан Б.Мөнхтулгын нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Б.******* гэрээний дагуу шилжүүлсэн 38,100,000 төгрөгнөөс хоёр тал харилцан тохиролцож 2021 оны 08 сарын 23-ны өдрийн №****** дугаартай гэрээг цуцалж миний зүгээс 10,000,000 төгрөгийг буцаан олгосон, үлдэгдэл болох 28,100,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Нэмэлтээр нэхэмжилж байгаа алдангийг өгөх боломжгүй. Захиалагч Б.******* нь анхнаасаа гэрээний үүргээ зөрчиж талбай чөлөөлж өгөөгүйгээр барилгын гэрээ цуцлах үндэслэл болсон гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Метал караказ угсралтын гэрээ, ХХК-ны албан бичиг, үйлчилгээний өргөтгөл угсралтын төсөв, ХХК-ны гэрчилгээ, гийн Хаан банкны депозит дансны хуулгууд, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, *******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, *******-Уул аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс *******-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХХК-ны лавлагаа нотлох баримтаар авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Г., хамтран хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 28,100,000 төгрөг, гэрээний нийт үнийн дүн 63,500,000 төгрөгт алданги тооцож 31,750,000 төгрөг нийт 59,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Г.аас татгалзаж, хариуцагч ХХК-аас 59,850,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Хариуцагч ХХК-ны захирал Г. гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 28,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээ цуцлагдахад нэхэмжлэгч тал өөрөө буруутай тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХК-ны үнийн санал, үйлчилгээний өргөтгөл, угсралтын төсөв зэрэг албан бичгийн дагуу талууд тохиролцож, Метал караказ угсралтын 2021 оны 08 сарын 23-ны өдрийн гэрээгээр захиалагч талаас Б.******* нь гүйцэтгэгч талаас ХХК-тай ...захиалагчийн хөрөнгөөр ******* хот, ******* дүүрэг, ******-р хороолол, ******-р хороо ын ******-р тоотод байрлах үйлчилгээний барилгын зураг төсөл, метал рамтай сендвич барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг, худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдах Метал рамтай сендвич дээвэртэй 30м х 11м х 4м нийт 330 м2 хэмжээтэй, 1 давхар өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх, хуанлийн 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зурж, барьж, угсарч дуусгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, ажлын зургийн үнэ 63,500,000 төгрөг байхаар, зураг төсөл барилга угсралтын ажлыг хийхэд шаардагдах зардлыг хөгжлийн банкны тоот дансанд гэрээнд заасан үнийн 60 хувь болох 38,100,000 төгрөгийг урьдчилгаа болгон гүйцэтгэгч байгууллагад гэрээг батлагдсан өдөр төлөхөөр, захиалагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0,3 хувиар буруутай талдаа алданги ногдуулна, гэхдээ алдангийн нийт хэмжээ ажлын зураг төсвийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна, алданги хүлээснээр үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй байхаар тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр 1 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 2 давхар болгон 1 давхар өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон буюу дээрх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь гэрээнд зааснаар 2021 оны 08 сарын 26-ны өдөр 12,100,000 төгрөгийг, 2021 оны 08 сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 2021 оны 08 сарын 26-ны өдөр 18,000,000 төгрөгийг нийт 38,100,000 төгрөгийг ХХК-ны захирал Г.ын дансанд шилжүүлсэн, улмаар гэрээг цуцалж нэхэмжлэгч Б.*******д 2021 оны 10 сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Талууд гэрээний хугацааг 2021 оны 08 сарын 23-ны өдрөөс 2021 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл байхаар тохирсон боловч хариуцагч тал нь гэрээнд заасан хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй байх ба гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөөс 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

Хариуцагч нь захиалагч тал буюу Б.******* нь барилгын ажил эхлүүлэх орчныг чөлөөлж өгөөгүй, үлдэгдэл төлбөрөө өгөөгүй тул гэрээг цуцлах болсон, манай компанийн зүгээс энэ талаар албан бичиг хүргүүлж байсан гэж маргаж нотлох баримт гаргаж өгөх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Г., хариуцагч ХХК-д холбогдуулан төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч оршин суугаа газрын хаяг тодорхойгүй үндэслэлүүдээр татгалзаж, эрэн сурвалжлуулж байсан болох дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, *******-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, захирамжуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр шилжүүлсэн боловч уг ажлыг эхлүүлээгүйн улмаас гэрээний хугацаа дуусч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж 10 сая төгрөгийг буцааж авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар үлдэгдэл 28 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т захиалагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0,3 хувиар буруутай талдаа алданги ногдуулна, гэхдээ алдангийн нийт хэмжээ ажлын зураг төсвийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна, алданги хүлээснээр үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөхгүй байхаар тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж хуульчилсан.

 

Гэрээний талууд анз гаргуулахаар харилцах тохиролцож болохыг хуулиар зохицуулсан байх ба талууд гэрээний хариуцлагыг гэрээгээр тохирсон нь дээрх хуульд нийцсэн боловч гэрээндээ алдангийн хэмжээг зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн дүнгээс буюу 63,500,000 төгрөгөөр тооцож төлөхөөр тохирсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох хуулинд заасан агуулгатай зөрчилдөж байх тул төлбөрийн үлдэгдэл 28,100,000 төгрөгийн 0,3 хувиар 2021 оны 10 сарын 12-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 08 сарын 24-ний өдөр хүртэл тооцоход нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байх хуулиас давж байх тул 50 хувиар нь тооцоход алданги 14,050,000 төгрөг байна.

 

Иймд хариуцагч ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр 28,100,000 төгрөг, алданги 14,050,000 төгрөг нийт 42,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,700,000 төгрөг, хариуцагч Г.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зааснаар хариуцагч ХХК-аас 42,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,700,000 төгрөг, хариуцагч Г.т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 368,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА