| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06441/И |
| Дугаар | 182/ШШ2024/05014 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 182/ШШ2024/05014
| 2024 11 28 | 182/ШШ2024/05014 |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. давхар хаягт байрлах Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: А. ******* нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БЗГ22-1041 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,499,900 төгрөгийг сарын 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээл авахдаа Сонгинохайрхан дүүрэг, .. хаягт оршин сууж байсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2024/20116 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон. Иймд А.******* эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3.Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2024/20116 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид хариуцагч Г.*******д нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг,..тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,717,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
6.Тус шүүх хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээнд дурдсан Дундговь аймаг, .. тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд аав ******* гэх нь мэдэгдэх хуудсыг гардаж авсан байна. /хх-ийн 16 тал/
7.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Халбаган овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
8.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Халбаган овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.******* эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /утас-*******, /‑д мэдэгдэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ