| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2202007580023 |
| Дугаар | 2023/ДШМ/307 |
| Огноо | 2023-03-21 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Баянжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2023/ДШМ/307
2023 03 21 2023/ДШМ/307
Т.Тд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Баянжаргал,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Тгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2202007580023 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
**** овгийн ********** Т.Т, 19** оны * дүгээр сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “********” хотхоны ****-** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Т.Т нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад заасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 65.7 грамм сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд буюу ургамлыг хууль бусаар түүж нунтаглан бэлтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны орчимд цагдаагийн алба хаагчид баригдах хүртэл хугацаанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Т.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Тг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 54.9 грамм ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдолдоо: “...Ар гэр болон өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг минь харгалзан үзэж нэг жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Ж.Баянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэрээр авч явсан сэтгэцэд нөлөөт бодисоо зориуд нунтаглаж бэлтгэсэн, мөн 65.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг их хэмжээний гэж үзэхээр байгаа. Тийм учраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” хотхоны орчимд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад заасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 65.7 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг нунтаглаж бэлтгэсан байдалтай биедээ авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Т.Тгийн “...Би 2022 оны 10 дугаар сард Улаанбаатараас Эрдэнэт хот руу өөрийн үеэл Мөнгөөнөөгийнд гэр ахуйн эд зүйл хүргэж өгсөн. Манай үеэл Мөнгөөнөөгийн гэр нь 2 дугаар микрод байдаг, яг байр, орц, хаалганы дугаарыг нь мэдэхгүй. Би тэднийд юмаа хүргэж өгчихөөд маргааш өглөө нь буцахаар гэрээс нь гарсан. Гэрээс нь гараад явахад байрных нь хажууд каннабисийн өвс ургасан байхыг харсан. Гэхдээ би тухайн үед мөн бишийг нь сайн мэдээгүй, зүгээр мөн байж магадгүй гэж бодоод хэсгийг түүж авсан. Тухайн үед өвс нь хатсан байдалтай байсан. Ингээд өвснөөс хэсгийг түүж аваад цүнхэндээ хийгээд таксигаар хот руу гарч явсан. Хотод ирээд түүсэн өвсөө байрныхаа орцны хажууд хогийн цэгийн орчимд ууттай нь хогийн савны доор тавьж нуусан. Ингээд хэсэг хугацаанд мартсан байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 22-нд гэнэт өвс нууснаа санаад өглөө гэрээсээ гарахдаа тухайн нуусан өвсөө аваад хотын төв рүү орж цагийн ажил хийчихээд үдээс хойш гэр рүүгээ алхаж явсан. Алхаж явахдаа Энхтайвны гүүрэн доор явж байхдаа нөгөө өвснөөсөө баримтны цаасанд ороогоод татсан. Цааш яваад Алтай хотхоны гадна сааданд сууж байгаад 4 лааз пиво ганцаараа уусан. Ингээд гадаа хүйтэн байсан тул би орц руу орж дулаацаад шатан дээр сууж байхад цагдаагийн ажилтнууд орж ирээд намайг авч явсан. ...” /хх 86/ гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 5922 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т.Т 2022.11.23” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” /хх 41/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 69 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Т.Тгийн биед үзлэг хийх явцад хураагдсан хар өнгийн ууттай өвс мэт зүйл” гэж хаягласан хар, цайвар ууттай 2 хэсэг өвс мэт зүйлс тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг. ...” /хх 47/ гэсэн дүгнэлтүүд,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5, 7-8/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 11-12/, илтгэх хуудас /хх 13/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Т.Тгийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Т.Т “...нэг жилийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар хөнгөрүүлэн сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тгийн “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ...” гэж заасан хэм хэмжээг баталгаажуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.” гэж нарийвчлан тодорхойлж, хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах зорилгоор хуульчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг.
Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ.” гэж, 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний биед хэргийн ул мөр, онцлог шинж тэмдэг байгаа, эсхүл хэрэгт ач холбогдол бүхий эд зүйл, баримт бичгийг тухайн хүн биедээ авч яваа гэх үндэслэл бүхий сэжиг байгаа бол түүнийг илрүүлэх зорилгоор хүний биед үзлэг хийнэ.” гэж тус тус заажээ.
Хэрэгт Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газар, нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч М.Буянхишигийн “...Т.Т гэгчийг Бэгэр 120-д хүлээлгэн өгөхөөр биед нь үзлэг хийхэд үүрч явсан хар өнгийн үүргэвчнээс цагаан өнгийн гялгар ууттай, боолттой зүйл гарч ирснийг задалж үзэхэд мансууруулах сэтгэцэт нөлөөлөх өвсний төрлийн зүйл гарсан...” гэсэн илтгэх хуудас авагджээ.
Илтгэх хуудсанд тусгагдсан үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Т.Т согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ айлын хаалга үүд нүдсэнээр цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн, улмаар цагдаагийн албан хаагч нар дуудлагаар очиход түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх сэжиг бүхий үндэслэл үүсээгүй байхад Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч цагдаагийн ахлах ахлагч М.Буянхишиг, эргүүлийн цагдаа офицер Ц.Мөнхзул нар түүний биед болон эд зүйлд үзлэг хийсэн байх бөгөөд харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, үүний дараа түүнийг эрүүлжүүлэх байранд байхад нь мөрдөгч Э.Эрдэнэдалай эд зүйлд үзлэг хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.
Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Цаашид, “Найз согтуу очоод хаалга нүдээд байна гэнэ, гэрт эхнэр нялх хүүхэдтэй байгаа” гэсэн утгатай дуудлагаар очсон Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаа нар хүний биед болон эд зүйлд үзлэг хийсэн байдал нь хуульд нийцэж байгаа эсэхэд прокурор анхаарч ажиллавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Тд шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 43 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР