Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05051

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29

182/ШШ2024/05051

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. хаягт байрлах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Л.*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-тхолбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 174,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар хариуцагч Л.*******т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 174,682 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь хохирогч И.*******гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн. Хохирогч И.******* нь Л.*******т зодуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан эсэх талаарх лавлагаа авахаар тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт албан тоот хүргүүлэхэд тус газраас 2024 оны 6 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж 174,682 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тухай мэдээллийг ирүүлсэн байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1214 дугаартай ... Тус прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан нэхэмжлэх, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна. Л.*******оос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 174,682 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.*******оос эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 174,682 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Л.******* нь мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар нь хариуцагч Л.*******т холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 174,682 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардалага 174,682 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.

 

4.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******т холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 174,682 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 2,945 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ