| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0037/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
улсын яллагч Э.Халиун,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
шүүгдэгч А.О,
шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ред Херо” ХХК-д маркетингийн менежирээр ажилладаг, ШУТИС-ийн эрчим хүчний сургуульд оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал тауны 803 дугаар байрны 1305 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Гал овогт А.О,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Юниверсал логгин” ХХК-д захирлын туслах ажилтай, АШУҮИС-ийн 6 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 82 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Тэргүүн овогт Т.Э нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201725021251 дугаар 185/2018/0037/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.О нь шүүгдэгч Т.Этай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна хохирогч Э.Цэнд-Аюушийг аав ээжийнхээ машиныг унасан алиа бацаанууд гэж хэлсэн шалгаанаар түүнийг зодож хөнгөн хохирол, мөн ганцаараа хохирогч О.Насанбуянг зодож хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Э нь шүүгдэгч А.Отэй бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” баарны гадна хохирогч Э.Цэнд-Аюушийг аав ээжийнхээ машиныг унасан алиа бацаанууд гэж хэлсэн шалгаанаар түүнийг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Огийн: Мөрдөн байцаалтад хэргийн талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эы: Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
мөрдөн байцаалтад хохирогч Э.Цэнд-Аюушийн: ...2017 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ай-Лофт бааранд орох гээд эхнэр Насанбуян, эгч Урангоо, дүү Мөнгөнтуяа нарын хамт орох гээд уулзвараар эргэтэл өөдөөс Прадо 150 маркийн автомашин өөдөөс тул ирээд зогсохоор нь би ухрах гээд дугуйгаа эргүүлтэл тэр машины хаалганы доод талын гишгүүрт нь миний машины урд дугуй хүрсэн. Тэгээд би мэдээд буцаж ухраад боржуур давж зай тавьж өгөөд миний хажуугаар гараад явахаар нь би цааш гараад зогсоол дээр тавиад бааранд орох гэтэл нөгөө Прадо 150 маркийн автомашинтай 4 залуутай баарны үүдэнд таараад намайг чи ямар том дуутай юм бэ гээд орой дээрээ халмигтай таргандуу залуу нь миний баруун баруун хацар руу гараараа цохихоор нь би 2 гарыг нь барьж байгаад түлхтэл өөдөөс юм хэлээд дайрахад надтай явж байсан хүмүүс дундуур нь салгах гэтэл нөгөө талд байсан залуучууд бүгдээрэй дайрч нүүр, толгой, нүд рүү маш олон удаа цохисон. Тэр дундуур миний эхнэр Насанбуянг намайг анх цохьсон залуу цохьсон. Надтай явж байсан Урангоо гэдэг эгч бүгдийг нь татаж чангайгаад болиулсан. Тэгээд би бааранд орж нүүрээ угаагаад харсан чинь миний хамар хугарсаныг мэдээд гэмтлийн эмнэлэг орсон. Зодоон болж байх явцад миний монетон гинж алга болж нүдний шил эвдэрч, цамц урсан байсан. …Хамгийн эхлээд халмигтай таргандуу залуу нь миний баруун хацар болон хамар руу гараараа цохьсон. Энэ үед бас Энхсайхан гараараа цохисон. …Дараа нь би дээрх залуучуудыг фэйсбүүкээр хайж үзэхэд халмигтай таргандуу залууг Очирсүрэн гэдэг залуу байсан. Фэйсбүүкийн зураг яг мөн байсан. ...Монетон гинжээ 2015 онд 600.000 төгрөгөөр худалдан авсан граммыг нь санахгүй байна. Нүдний шилээ нэг жилийн өмнө 140.000 төгрөгөөр авсан, хүрэн өнгийн энгийн нэхмэл ноосон цамцаа 2016 онд 50.000 төгрөгөөр худалдаж авсан ба дээрх эд зүйлийг авсан үнээр нь үнэлж байна. ...Тухайн үед миний зүүн нүд хөхөрч, нүдний ухархай гэмтэлтэй, толгой хүндүүр байсан. Дараа нь эмчид үзүүлэхэд хамар хугарсан байсан... /хх-15-16/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Насанбуянгийн: ...2017 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Ай-Лофт бааранд орох гээд нөхөр Цэнд-Аюуш, эгч Урангоо, дүү Мөнгөнтуяа нарын хамт 13-97 УНЯ улсын дугаартай машинтай орох гээд уулзвараар эргэтэл өөдөөс прадо 150 маркийн автомашинтай нилээн халамцуу, залуучууд өөдөөс тулж ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр эцэг эхийнхээ машиныг уначихаад ямар онгироо юм бэ гэж хэлээд буцаж ухраад боржуур давж зай тавьж өгөөд согтуу залуучууд хажуугаар гараад явахаар нь бид нар цааш гараад зогсоол дээр тавиад бааранд орох гэтэл нөгөө прадо 150 маркийн машинтай 4 залуутай баарны үүдэнд таараад манай нөхрийг орой дээрээ халмигтай бүлтгэр нүдтэй залуу заамдаж аваад цохихоор нь би чи яасан гэж цохиж байгаа юм түрүүлж цохисон нь буруутна шүү дээ тэгээд нөхрийгөө салгах гээд очтол тэр залууд би толгойн тус газраа хүчтэй 2-3 удаа цохиулаад чи яагаад эмэгтэй хүнд хүрч байгаа юм бэ гэсэн. ...Манай нөхрийг зодсон орой дээрээ халмигтай таргандуу залуу нь намайг зодсон. Дараа нь би дээрх залуучуудыг фэйсбүүкээр хайж үзэхэд халмигтай таргандуу залууг Очирсүрэн гэдэг залуу байсан фэйсбүүкийн зураг яг мөн байсан. ...Тухайн үед миний толгой чамархайн хэсэг хөндүүртэй хавантай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/,
Мөрдөн байцаалтад гэрчээр Т.Эы: ... 2017 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай лофт баарнаас гараад Туушин зочид буудлын уулзвараас 61-31 УНЗ улсын дугаартай, прадо 150 загварын машинаар гарч байх үед Цэнд-Аюуш нь нөгөө талын уулзвараас гарч ирээд машины дугуйгаар миний машины хөл тавьдаг гишгүүртэй наалдсан. Тэгээд салах гэтэл дарсан чигтээ дарж ухрах гээд байсан ба би цонхоо онгойлгоод тэгэхээр чинь бүүр илүү наалдана шүү дээ нөгөө тийш дараад ухарчих гэж хэлсэн. Тэгээд боржуур давж гарчихаад явахдаа алиа бацаанууд гэж хэлээд яваад өгсөн. Тэр үед бид нар өөр тийш явж байгаад буцаад Ай-лофт бааран дээр очсон чинь Цэнд-Аюуш нь машинаа цаана тавьчихаад нааш ирэх үед манай найз Очирсүрэн нь машинаас буусан ба би ар талаас буугаад очих үед Очирсүрэн нь Цэнд-Аюушийг баруун тал руу нэг удаа алгадсан ба Цэнд-Аюушийн шил нь газар унаж байсан. Тэр үед Намсрай, Ариунболд бид гурав очиж Цэнд-Аюуш, Очирсүрэн хоёрыг салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,
мөрдөн байцаалтад гэрчээр А.Огийн: ... Би тэр өдөр найз Энхсайхан, Ариунболд, Намсрай нарын хамтаар явж байсан. Бид нар баарны үүдний гаднах хашаанаас гараад явж байтал хохирогч болох Цэнд-Аюуш гэх залуу өөрийнхөө унаж явсан жижиг тэргээр Энхсайханы жолоодож явсан Тоёота прадо маркын авто машиныг мөргөчихөөр нь бид нар ухрах гэхэд Цэнд-Аюуш бид нарыг эцэг, эхийнхээ машиныг уначихаад аятайхан яваач гэж хэлсэн. Тэгэхээр нь бид дөрөв машинаасаа буугаад миний машин унах чамд ямар хамаа байна аа гээд Цэнд-Аюушийг би цээж рүү нь түлхсэн чинь цаанаас эхнэр нь бууж ирээд салгах гэтэл Энхсайхан Цэнд-Аюушийг цохьчихсон. Тэгээд бид нар салцгаагаад явцгаасан. Хохирогч нарын биед учирсан гэмтлийг Энхсайхан бид хоёр л учруулсан бөгөөд манай нөгөө хэд салгацгаасан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6400 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6399 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-34/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-9/, Натур эмнэлгийн толгойн томографийн оношлогоо /хх-32, 35/, шүүгдэгч А.Огийн хувийн байдлын талаарх: гэрэл зургийн үзүүлэлт /хх-43/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-46, 51/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-47/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-48/, ШУТИС-ийн эрчим хүчний сургуулийн дүнгийн хуудас /хх-52/, иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-53/, Ред Херо ХХК-н тодорхойлолт /хх-80/, шүүгдэгч Т.Эы хувийн байдлын талаарх: гэрэл зургийн үзүүлэлт /хх-43/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /хх-49-50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, АШУҮИС-ийн тодорхойлолт /хх-56/, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-57/, торгуулийн хуудасны бүртгэл /хх-58/, Юниверсаль Логгинг ХХК-н тодорхойлолт /хх-79/ зэрэг нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.
Шүүгдэгч А.Ог хохирогч О.Насанбуянг зодож эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл, шүүгдэгч Т.Этай бүлэглэн хохирогч Э.Цэнд-Аюушийг зодож бие махбодид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Т.Энхсайханыг шүүгдэгч А.Очирсүрэнтэй бүлэглэн хохирогч Э.Цэнд-Аюушийг зодож бие махбодид эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч А.О, шүүгдэгч Т.Э нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.О, шүүгдэгч Т.Э нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.О, шүүгдэгч Т.Э нар өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.