Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05056

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 182/ШШ2024/05056

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. тоот хаягт оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,015,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 4,015,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14,000,000 төгрөг зээлсэн бөгөөд энэ өдөр түүний хүсэлтээр М.*******ын Хаан банкны тоот дансанд 4,015,000 төгрөг шилжүүлж өгсөн. Гэтэл А.Номуундарь нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэл гаргаж, надад зээлсэн 14,000,000 төгрөгөө нэхэмжлэхдээ М.*******т өгсөн мөнгийг би аваагүй, надад хамаагүй гэсэн тул М.*******оос 4,015,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* миний бие ******* авах авлагаа Ц.*******ийн дансаар 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан нь үнэн. Дээрх нэхэмжилсэн мөнгийг ******* авахаар болсон тул 4,015,000 төгрөгийг Ц.*******т буцаан өгнө. Бид өөр мөнгөний асуудалгүй. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 4,015,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4.Хариуцагч М.******* нь нэхэмжлэгчээс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4,015,000 төгрөг авсан тухайд болон үлдэгдэл тооцооллын тухайд маргаагүй.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4,015,000 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ц.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох 4,015,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,190 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 39,595 төгрөг, хариуцагч М.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 39,595 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ