Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05057

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 182/ШШ2024/05057

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ..оот хаягт байрлах, ******* ББСБ ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,915,753.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,915,753.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн CIF-11218844 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй гэрээ байгуулж зээл авсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн CIF-11218844 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, зээлийн хүү 915,753.51 төгрөг нийт 2,915,753.51 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХК-ийн нэхэмжилсэн 2,915,753.51 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 728,753.51 төгрөгөөр нийт 2,915,753.51 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******-******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,915,753.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 728,753.51 төгрөг нийт 2,915,753.51 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******-******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,915,753.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 729,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 728,753.51 төгрөг нийт 2,915,753.51 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,604.06 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 30,802.03 төгрөг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 30,802.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ