| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06771/И |
| Дугаар | 182/ШШ2024/05058 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/05058
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..хаягт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,065,461 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,065,461 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.*******гээс 6000017266 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 4,375,937 төгрөг, 6000088597 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 7,677,524 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 12,065,461 төгрөг гаргуулна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч С.******* нэхэмжлэлийн үнийн дүн болох 12,065,461 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 65,461 төгрөгөөр нийт 12,065,461 төгрөг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,065,461 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 6000088597 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 8,570,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6000017266 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 9,150,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 65,461 төгрөгөөр нийт 12,065,461 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* зөвшөөрсөн байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,065,461 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 65,461 төгрөг нийт 12,065,461 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,997 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 103,998.5 төгрөг, хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 103,998.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *******ны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ