Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/05062

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 182/ШШ2024/05062

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт байрлах ******* ******* ОМЗ ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,365,904.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,365,904.9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Цахим кредит картын гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийн зээл авсан. Б.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 2,500,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад Арилжааны банкнууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.28 дахь хэсэгт зааснаар Зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Иймд Б.*******оос нийт 3,365,904.9 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,365,904.09 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 560,984.09 төгрөгөөр нийт 3,365,904.09 төгрөг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******сүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 3,365,904.9 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байна. Эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ОМЗ ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,365,904.9 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 24/7341 дугаар Цахим кредит картын гэрээ байгуулагдаж, 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээл олгосон тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 560,984.09 төгрөгөөр нийт 3,365,904.09 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******сүрэн зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,365,904.9 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 560,984 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 560,984.09 төгрөг нийт 3,365,904.09 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ОМЗ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,805 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 34,402.5 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 34,402.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ОМЗ ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ