Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/05254

 

 

 

 

 

 

 

2024 12 02

182/ШШ2024/05254

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. 8 давхар хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ..тоот хаягт оршин суугч ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,937,874.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,937,874.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 3Г2021517Х тоот Зээлийн гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно. 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,607,589.03 төгрөг, төлөх ёстой хүγ 2,074,322.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 255,963.41 төгрөг, нийт 3,937,874.94 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 1441 хоног хугацаа хэтэрсэн. Иймд М.*******аас зээлийн гэрээний үүрэг болох 3,937,874.94 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч М.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлээ бүрэн төлж барагдуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,937,874.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлага 3,937,874.94 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,937,874.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,960 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 38,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ