Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/05291

 

 

 

 

2024 12 04

182/ШШ2024/05291

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг .. хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* Монгол ХХК-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа City residenece хотхоны .. 3 өрөө, 74,04 мкв талбайтай орон сууцны байрыг 1 м.кв талбайг нь 1,890,000 төгрөгөөр тооцож нийт 139,935,600 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. ******* Монгол ХХК нь дээрх орон сууцыг 2022 оны 04 дүгээр улиралд багтааж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Миний бие аав Ш.*******аар Хаан банкнаас 65,000,000 төгрөгийг хүүтэй (малчны) зээл авхуулаад орон сууц захиалгын гэрээг байгуулсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 69, 967,800 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 23,322,600 төгрөг нийт 93,290,400 төгрөгийг аав М.*******ын данснаас ************** ХХК-ийн тоот дансруу шилжүүлсэн. Хариуцагч ******* ******* ХХК болон Э.******* нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй .. дугаар байранд 3 өрөө, 74,04 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан байна. Тус орон сууцны төлбөр төлсөн баримт нь М.*******ын данснаас шилжсэн боловч Мөнгөн шилжүүлэгийн баримтын гүйлгээний утга дээр .. Э.******* гэж бичигдэж манай компанийн дансанд орж ирсэн. Иймд захиалгын орон сууцны төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 43,290,400 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжилэл гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа City residenece хотхоны .. дугаартай орон сууцны 5 давхарын .. 3 өрөө, 74,04 мкв талбайтай орон сууцны байрыг 1 м.кв талбайг нь 1,890,000 төгрөгөөр тооцож нийт 139,935,600 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож Орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх ба тус гэрээний хүчин төгөлдөр байдал, төлбөр төлсөн тухайд маргаагүй.

 

5.Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч Э.******* хариуцагч ******* ******* ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан .. тоот ******* ******* ХХК-д холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 93,290,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, захиалгын орон сууцны төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 43,290,400 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

6.Хариуцагч ******* ******* ХХК нь шүүх хуралдааны үед тус орон сууцны төлбөр төлсөн баримт нь М.*******ын данснаас шилжсэн боловч Мөнгөн шилжүүлэгийн баримтын гүйлгээний утга дээр CR11-29 Э.******* гэж бичигдэж манай компанийн дансанд орж ирсэн тул маргахгүй гэж тайлбарлав.

 

7.Иймд дээрх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

8.Зохигчид эвлэрсэн тул нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,402 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 624,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Э.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, захиалгын орон сууцны төлбөрт төлсөн 93,290,400 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 43,290,400 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,402 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 624,402 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ