Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/05293

 

 

 

 

 

 

 

2024 12 04

2/ШШ2024/05293

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын дүгээр гудамж, тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын дүгээр гудамж, тоот хаягт байрлах 50,0 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дахин төлөвлөлтөөс олгосон нөхөн олговор 4,007,000 төгрөг гаргуулах тухай 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.,

Хариуцагч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээИргэний хуулийн 39 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн газар болон хувийн сууц болох хоёр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг. Тэгвэл худалдан авагч нь дээрх хоёрын хоёр үл хөдлөх хөрөнгийн 2019 оны үеийн зах зээлийн үнийг бүү хэл гэрээгээрээ тохирсон 10.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн нэг ч төгрөг байхгүй байгаа нь энэ гэрээ нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд уг гэрээнүүд хийгдсэн болохыг харуулна. Өөрөөр хэлбэл энэ хэлцлийн үр дүнд ямар нэгэн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориг, худалдан авагчид байгаагүй, харин нэхэмжлэгч Ж.******* миний тухай эцэг эхээсээ өвлөн авсан үл хөдлөх хөрөнгө болох Г-2202006533 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн -р хороо дүгээр гудамж тоот хаяг байрлах, 421 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах Ү- улсын бүртгэлийн дугаартай, 50 мкв талбайтай Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж зээл авчихсан байсан тул ах, эгч хоёр өөрсдийн нэр дээр шилжүүлж авахын тулд мөнгө олж зээлийг чөлөөлсөн төлбөрийг нь би дараа нь тэр хоёрт буцаагаад төлсөнөөс мөн л тухайн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдах хүсэл зориг байгаагүйг нотолж байгаа. Харин 20 онд ах Ж. Миний дүү, манайд мөнгө хэрэг болоод байна. Хашаа байшингаа бид хоёрын нэр дээр түр шилжүүлээд өгөөч, барьцаалж зээл авъя" гэдэг санал тавьсан. Миний хувьд төрсөн ахыгаа бодож, хэцүү үед нь туслах нь зүйтэй гэж үзсэн учир өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгийг төрсөн ах Ж., бэр С.******* нарын нэр дээр түр шилжүүлэхээр тохирсон. Ингээд ******* миний бие өнгөрсөн хугацаанд өөрийн зээлийн үлдэгдэл 8,500,000 төгрөгөөс ах, эгч хоёртоо буцаан төлөлт хийж, нийт 7,278,500 төгрөгийг төлсөн. Ингэж байтал ах Ж. нь хүнд өвчний учир 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Үүнээс хойш миний бие бэр эгч болох С.*******ийг зээлээ төлөөд үл хөдлөх хөрөнгөө тохирсон ёсоор буцааж шилжүүлэхийг хүлээгээд байж байтал өөрийн хүү О. өвлөх эрхийн гэрчилгээ олгуулж, миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн шилжүүлсэн. Иймд Ж.******* болон Ж., С.******* бидний хооронд 2019 оны 09 сарын -ны өдөр байгуулсан Улсын бүртгэлийн Г-2202006533 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн хороо, ын дүгээр гудамжны 2045 тоот хаягт байрлах 421 мкв талбайтай газрыг худалдсан 2019 оны 09 сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэтэй дүүрэг, дугаар хороо, ын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэж үзэн, "Хүчин төгөлдөр бус хэлцэл"-д тооцож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан газар болон үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд буцаан шижлүүлэхийг С.*******өд даалгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УБЕГ-ын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/13478 тоотоор ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын Иргэдэд нөхөн олговор олгох тухай 2024 оны 06 дугаар сарын -ны өдрийн А/708 захирамжийн хавсралтаас харахад маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийг төрөөс үнэлгээ 101,040,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө 70,466,856 эд хөрөнгө 12,500,4 төгрөг нийт нөхөн олговор 4,007,000 гэж үнэлж хариуцагч С.*******өд олгосон байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх зарчимд нийцэх тул Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ний өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлэн авсан газар болон үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд буцаан шижлүүлэхийг С.*******өд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 09 дүгээр сарын -ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дахин төлөвлөлтөөс олгосон нөхөн олговрын 4,007,000 төгрөгийг С.*******өөс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр Ж.ийн хамт 2019 оны 9 дүгээр сарын -ны өдөр н дүү Ж.*******аас Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан, 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, хороо, ын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 50,0 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж худалдаж авсан. Үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын гэрчилгээ нөхөр бид хоёрын нэр дээр гарсан. Нөхөр Ж. нь өвчний улмаас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Ингээд өвлүүлэгчийн өмчлөлд байсан эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн дугаар хороо, ын гудамж тоот 421 м.кв газар болон газар дээрхи Үл хөдлөх эд хөрөнгө гээд нийт 10,000,000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгчийн төрсөн хүү болох О.-д шилжсэн. Дахин төлөвлөлтөнд орох үед тухайн газар болон үл хөдлөх маань миний болон миний хүү соёмбын нэр дээр байсан. Энэ үед ******* нь үнэхээр эд хөрөнгөө миний гэж үзэж байсан бол ахынхаа өмчлөлд байсан эд хөрөнгөөс өвлөх хүсэлтээ өгөх буюу маргаантай хэмээн тэмдэглүүлэх байсан. Би нөхөр Ж.ийн хамт Ж.*******ы өрийг төлж дуусгасан. 20 онд Ж.******* нь ББСБ-аас зээл авч барьцаанд нь тухайн үед бидний амьдарч байсан Чингэлтэй дүүргийн хороо, ын дүгээр гудамжны тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч, бид тэр зээлийг нь ББСБ-д төлж, маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, дээрхи худалдах ба худалдан авах гэрээнүүд хийгдсэн байдаг. 20 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 0042/427 гэж тэмдэглэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу Ж.******* нь ББСБ-д төлбөр төлөхөөр гарч энэхүү шийдвэрийн дагуу манай хашаа байшин болон газрыг Нийслэлийн шүүхийн шийдвэрээс хүмүүс ирж битүүмжилж бусдад алдахын даваан дээр нөхөр бид хоёр Ж.*******тай ярилцан тохирч энэхүү хашаа энэхүү хашаа байшингаа үлдээж авсан юм. Ж.*******ы бизнес ББСБ-д төлөх өрийг нөхөр бид төлж энэхүү хашаа байшинг бид худалдан авсан. Ж. нь тухайн үед хүндээр өвдчихсөн байгаад энэхүү газартаа баймаар байна гээд байхаар нь би бусдаас мөнгө зээлж байж худалдаж авсан байдаг. Иймд миний бие дээрхи худалдах ба худалдан авах гэрээнүүд хуулийн дагуу хийгдсэн зохих төлөх ёстой үнэ төлбөрийг нь төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Надад 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн асуудал байхгүй. Тухайн үед би нөхрөө асарч ажил хийх боломжгүй байдалтай байдаг байсан юм. Дансан дээрхи мөнгөний хувьд ах нь өвчтэй байх үед ах дүүс нь боломжоороо мөнгөний туслалцаа үзүүлж байсан ба тэр утгаараа Ж.******* нь ахынхаа асаргаанд байх үеийн эм тарианы мөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна. Ж.******* нь Нийслэлийн засаг даргын 2024 оны 6 дугаар сарын -ны өдрийн Иргэдэд нөхөн олговор олгох тухай захирамжийг сонсоод өөрийнх нь худалдсан үл хөдлөх нь дахин төлөвлөлтөнд орсон гэдгийг сонсоод эргэж буцах санаа зорилгыг агуулсан тул нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар Төрсний бүртгэлийн лавлагаа, 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны дансны хуулгууд,

Хариуцагч нотлох баримтаар Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын Мөнгөн гүйлгээний журнал, Шүүхийн гүйцэтгэх хуудас, ББСБ-ын тодорхойлолт, 20 оны 12 дугаар сарын -ны өдрийн 60/ дугаар албан бичиг, Мобиком ХХК-ийн тодорхойлолт, гэрэл зураг, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХААН банкны дансны хуулгууд, хариу тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -204б тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 642316665551 дугаартай, Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, 421 м.кв талбай бүхийн өмчлөлийн газар, мөн хаягт байрлалтай Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэг, хариуцагчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/ШШ20/00427 дугаар шүүгчийн захирамж зэргийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******д холбогдуулж Улсын бүртгэлийн Г-2202006533 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын дүгээр гудамжны 204б тоотод байрлах 421 м.кв талбайтай газрыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын дүгээр гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 09 сарын -ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" гэж үзэн, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дахин төлөвлөлтөөс олгосон нөхөн олговор 4,007,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч С.******* нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/ШШ20/00427 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Ж.*******аас 10,038,039 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн 10,038,039 төгрөг төлж дээрх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ХААН банкны дансны хуулгууд, Төрсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын Мөнгөн гүйлгээний журнал, Шүүхийн гүйцэтгэх хуудас, ББСБ ХХК-ийн тодорхойлолт, 20 оны 12 дугаар сарын -ны өдрийн 60/ дугаар албан бичиг, Мобиком ХХК-ийн тодорхойлолт, гэрэл зураг, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -204 б тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 642316665551 дугаартай, Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, 421 м.кв талбай бүхийн өмчлөлийн газар, мөн хаягт байрлалтай Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны улсын бүртгэлийн хувийн хэрэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/ШШ20/00427 дугаар шүүгчийн захирамж, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/ШШ20/00427 дугаар Нэхэмжлэгч  бизнес ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 10 039 039 төгрөгийг барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  бизнес ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Ж.******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 10 038 039 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар 5 019 020 төгрөгийг 20 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 5 019 020 төгрөгийг 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-2202006533 дугаарт бүртгэгдсэн Ж.*******ы өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 421,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013467 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай хувийн сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 20 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна гэж дүгнэж, нэхэмжлэгч  бизнес ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Ж.******* нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 10,038,039 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар буюу 5,019,020 төгрөгийг 20 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 5,019,020 төгрөгийг 20 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-2202006533 дугаар бүртгэгдсэн Ж.*******ы өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 421,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013467 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байжээ. /хавтаст хэргийн 235-237 тал/

 

8.Хариуцагч нь тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тул 20 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 639 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба Шийдвэр гүйцэтгэгч 20 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор дээрх төлбөрийг төлөхийг 20 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3009/03 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байна. /хавтаст хэргийн 243, 245 тал/

 

9.Хариуцагч С.******* шүүх хуралдаанд Ж.******* зээлээ төлж чадахгүйд хүрч, бид тэр зээлийг нь ББСБ-д төлж, маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авахаар тохирч, дээрхи худалдах ба худалдан авах гэрээнүүд хийгдсэн. Надад Ж.******* 10,000,000 төгрөгийг буцаан төлсөн асуудал байхгүй гэж мэтгэлцэж байна.

 

10. ББСБ ХХК нь 20 оны 12 дугаар сарын -ны өдрийн 60/ дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2/ШШ20/00427 дугаар шийдвэрээр Ж.*******аас 10,038,039 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 122,880 төгрөг нийт 10,160,919 төгрөг төлбөр төлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Төлбөр төлөгч Ж.*******аас авах нийт төлбөр 10,160,919 төгрөгнөөс 8,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 2,160,919 төгрөгийг авахаас татгалзаж байгаа тул хувийн хэргийг хааж өгнө үү Ж.*******ы төлсөн 8,000,000 төгрөгийг Капитрон банкны ББСБ ХХК-ийн 3001000091 тоот харилцах дансанд шилжүүлнэ үү гэх албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. /хавтаст хэргийн 247 тал/

 

11.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мөнгөн гүйлгээний журналд 20 оны 12 дугаар сарын -ны өдөр Ж.*******ы төлбөр НШШГ-аас 8,000,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн. ББСБ ХХК нь 20 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 79,000 төгрөг харилцах дансаар орж ирсэн гэх тодорхойлолт, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.******* 8,000,000 төгрөгийг С.******* төлсөн тухайд маргахгүй гэх тайлбар гаргаж байна.

 

12.Иймд хариуцагч С.*******ийн Ж.******* зээлээ төлж чадахгүйд хүрч, бид тэр зээлийг нь ББСБ-д төлж, маргаан бүхий эд хөрөнгийг худалдан авахаар тохирсон гэх тайлбар зэргээс төлбөр төлөгч Ж.*******аас авах нийт төлбөр 10,160,919 төгрөгнөөс 8,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 2,160,919 төгрөгийг ББСБ ХХК нь авахаас татгалзаж тохиролцсон гэж үзнэ.

 

13.Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын -ны өдөр Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын -ны өдөр Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан нь төлбөр авагч ББСБ-д, төлбөр төлөгч Ж.*******аас төлөх 10,160,919 төгрөгийн үнийн дүнтэй дүйцэж байна.

 

.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зохицуулсан.

 

15.Улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгогдсон гэрчилгээгээр хариуцагч С.******* нь маргаж буй Эрхийн улсын бүртгэлийн Г-2202006533 дугаарт бүртгэгдсэн Ж.*******ы өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 421,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013467 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, дүгээр гудамжны тоот хаягт байрлах, 50 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болж бүртгэгдсэн байна. /хавтаст хэргийн 247 тал/

 

16.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг ойлгох бөгөөд дээрх худалдах-худалдан авах гэрээ нь эдгээр шинжийг агуулаагүй байна.

 

17.Нэхэмжлэгч Ж.******* нь 2019 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 421 м.кв талбай бүхий газар, 50 м.кв талбайтай бүхий хувийн сууц нь Нийслэлийн Засаг даргын Иргэдэд нөхөн олговор олгох тухай 2024 оны 06 дугаар сарын -ны өдрийн А/708 захирамжийн хавсралтаас харахад маргаан бүхий газар 101,040,000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө 70,466,856 төгрөг, эд хөрөнгө 12,500,4 төгрөг нийт нөхөн олговор 4,007,000 гэж үнэлж хариуцагч С.*******өд олгосон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлнө гэж зааснаар дахин төлөвлөлтөөс олгосон нөхөх олговор 4,007,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2/ШШ2023/037 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.-д зааснаар ******* овогт *******гийн ******* /РД:*******/, талийгаач Сарлаг овогт *******гийн /РД:ЕП660938/ нарыг 2002 оны 06 сарын 10-ны өдрөөс 2022 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар талийгаач Сарлаг овогт *******гийн /РД:ЕП660938/ нь ******* овогт *******ийн соёмбо /РД:/-ын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай гэж шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 1-120 тал/

 

19.Нийслэлийн тойргийн нотариатч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээг ******* овогт *******ийн олгосон байна. /хавтаст хэргийн 1 66 тал/

 

20.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын -ны өдрийн А/708 захирамжаар Иргэдэд нөхөн олговор олгох тухай хавсралтаар С.*******өд олгосон нөхөх олговор 4,007,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.******* шаардах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

21.Хариуцагч С.*******өд холбогдох Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дахин төлөвлөлтөөс олгосон нөхөн олговор 4,007,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

22.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,458,285 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч С.*******өд холбогдох Улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 421 м.кв талбай газрыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ын -р гудамжны тоот хаягт байрлах 50 м.кв талбайтай хувийн сууцыг худалдсан 2019 оны 9 дүгээр сарын -ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, дахин төлөвлөлтөөс олгосон нөхөх олговор 4,007,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,458,285 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ