| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06274/И |
| Дугаар | 182/ШШ2024/05294 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/05294
| 2024 12 04 | 182/ШШ2024/05294 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хаягт оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. хаягт байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй. Мөн уг байранд гэр бүлийн хамтаар амьдардаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 182/ШШ2022/01791 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 2/MA2022/01526 тоот магадлалаар Х.*******гаас 189,122,7******* төгрөгийг гаргуулж, Ц.д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зааж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, хураан авснаас хойш төлбөр төлөгч, төлбөр авагч, хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авч харилцан тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ гаргуулж, эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох үүрэгтэй. Ж., Ж. намайг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00290 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Жаргалсайхан, Ж., Ж., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон өмчлөгч Ж.Бадрмаараг, Ж.Гэрэлсаран нараас үнийн санал авахгүйгээр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууцыг 8*******.360.000 төгрөгөөр үнэлсэн хууль зүйн хувьд үндэслэлгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нараас үнийн санал аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэлд үнийн саналаа 2024 оны 09 сарын 30-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч Х.*******д мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр авагч Ц.д мэдэгдэл өгөөгүй гэв.
2.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1526 дугаар магадлалаар Х.*******гаас 189,122,7******* төгрөгийг гаргуулж Ц.д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Х.*******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар *******, ******* мянгат Баруун ******* гудамж, 1*******,06 м.кв талбайтай, таван өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Х.*******д шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд заагдсан хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23300217/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23300217/04 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийг 8*******.360.000 төгрөгөөр тогтоосныг 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн 04-121/22343, 04-121/22344 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Барьцаалагдсан хөрөнгийг 8*******.360.000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна. Өнөөдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.******* гэж тэмдэглэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ 1 хүний нэр дээр байсаар байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр бичигдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэдийг шууд заан оруулж үнийн санал авах боломжгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч нараас үнийн санал аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэлд үнийн саналаа 2024 оны 09 сарын 30-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч Х.*******д мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр авагч Ц.д мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарлав.
4.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төлбөр төлөгч Х.*******д үнийн саналаа 2024 оны 09 сарын 30-ны дотор ирүүлэхийг мэдэгдэлийг 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүргүүлсэн. Төлбөр төлөгч Х.******* 8*******,360,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа бичгээр ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнЧингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 дугаар шийдвэр, тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/МА2022/01526 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хжралдааны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 001/ШХТ2022/01170 дугаар тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/15599 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол , 2023 оны 01 дүгээр сарын өдрийн 23300217/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 23300217/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
6.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.*******гаас 284.814.000 /хоёр зуун наян дөрвөн сая найман зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, нэхэмжлэлээс 321.186.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 56 56.1.2, 56.1.- ыг баримтлан Х.*******гийн Ц.д 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 2014 оны дугаар сарын 31-ний өдрийн Барьцааны гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******,******* мянгат Баруун сэлбийн гудамж ******* дүгээр байрны тоотын 1*******,06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000123246 дугаартай гэрчилгээ болон 70.600.000 төгрөгийг буцаан гаргуулахыг . Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Х.******* нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, ******* мянгат, Баруун Сэлбийн гудамж, ******* дүгээр байрны тоотод байрлах 1*******,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж шийдвэрлэсэн шийдвэр,
7.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/МА2022/01526 дугаар магадлал Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******гаас 187,960,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгож, үлдэх 418,0*******,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, ******* мянгат, Баруун сэлбийн гудамж, ******* дүгээр байрны тоотын 1*******.06 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны барьцаалсан барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хариуцагч Х.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Ц.аас 70,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.******* нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *******, ******* мянгат, Баруун Сэлбийн гудамж, ******* дүгээр байрны тоотод байрлах 1*******.06 м.кв бүхий 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,416,0 төгрөгийг, хариуцагч Х.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 1,613,4******* төгрөгийг тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гаас 1,162,7******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.д буцаан олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй шийдвэрлэсэн магадлал, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 58-66 тал/
8.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын өдрийн 23300217/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Х.*******гийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг
битүүмжилж, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 23300217/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч Х.******* нь 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүлээн аваад 2024 оны 09 сарын 30-ны өдөр орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа бичгээр ирүүлсэн байна. /хх-ийн 84 тал/
9.Төлбөр авагч Ц. нь төлбөр төлөгч Х.*******гийн сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн үнийн саналыг зөвшөөрсөн тайлбараа бичгээр гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн 04-121/22344 дугаар Мэдэгдэл-ээр... төлбөр төлөгч Х.******* үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар нь харилцан тохиролцож 8*******,360,000 төгрөгөөр тогтоосон болохыг дурьдаж төлбөр төлөгч Х.*******д мэдэгдэл хүргүүлжээ. /хх-ийн 86 тал/
.Нэхэмжлэгч Х.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үндэслэл үндэслэл зэргээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 8*******,360,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 8*******,360,000 төгрөгөөр тогтоохдоо өмчлөгч нараас үнийн санал аваагүй хэмээн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргасан гэж үзэхээр байна.
11.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00290 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Жаргалсайхан, Ж., Ж., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. /хх-ийн 6-8 тал/
12.Тус шийдвэрийн үнэдслэх хэсэгт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11-1308877 дугаартай албан бичигт Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун ******* гудамж ******* байр тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Х.******* бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгө иргэн Ц.тай байгуулсан 2014 оны дугаар сарын 31-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны дугаар сарын 02-ны өдрийн 3/24182 тоот, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/3280 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бүртгэлтэй байна. Хариуцагч Х.******* нь Ц.ын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 хороо, *******, ******* мянгат Баруун ******* гудамж ******* байр тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй гэсэн тайлбар гаргаж, зохигчдын хэн аль нь Ц.ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй болно гэж дүгнэжээ.
13.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/ 00255 дугаар шийдвэрээр Ц.ын нэхэмжлэлтэй хариуцагч Х.*******д холбогдох Чингэлтэй дүүрэг, 3 хороо, *******, ******* мянгат Баруун ******* гудамж ******* байр тоот хаягт байршилтай, 1*******.06 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр хүчингүй болгож мөн шүүхэд буцаан хүргүүлснийг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэрээр дахин шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 45-66 тал/
14.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэр, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШЗ2022/15599 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж зэргийг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ.
15.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийг 8*******.360.000 төгрөгөөр тогтоосныг 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн 04-121/22343, 04-121/22344 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.******* гэж тэмдэглэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ нэг хүний нэр дээр байсаар байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нэмж бичигдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэдийг шууд заан оруулж үнийн санал авах боломжгүй гэж мэтгэлцэж байна.
16.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00290 тоот шийдвэрээр орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Жаргалсайхан, Ж., Ж., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11-1308877 дугаар Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун ******* гудамж ******* байр тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Х.******* бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгө иргэн Ц.тай байгуулсан 2014 оны дугаар сарын 31-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй гэх албан бичиг ирүүлсэн байжээ.
17.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 208 тоот албан бичгээр Х.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун ******* гудамж ******* байр тоот орон сууцны улсын бүртгэлд иргэн Ц.тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/24182 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/3280 тоот албан бичгийн дагуу дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүллээ гэсэн байна.
18.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Мөн хуулийн 184.1.Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно гэж заажээ.
19.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 182/ШШ2019/00290 тоот шийдвэрээр орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Жаргалсайхан, Ж., Ж., Ж. нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдьэр гарахаас өмнө Х.*******гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Баруун ******* гудамж ******* байр тоот орон сууцны улсын бүртгэлд иргэн Ц.тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/24182 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
20.Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.ээс гаргасан Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцно гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.******* гэж тэмдэглэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ нэг хүний нэр дээр байсаар байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нэмж бичигдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэдийг шууд заан оруулж үнийн санал авах боломжгүй гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.гээс Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэлд үнийн саналаа 2024 оны 09 сарын 30-ны дотор ирүүлэхийг төлбөр төлөгч Х.*******д мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр авагч Ц.д мэдэгдэл өгөөгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 23300217/04 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч Х.******* нь 2024 оны 9 сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүлээн аваад 2024 оны 09 сарын 30-ны өдөр орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өөрөө бичгээр ирүүлсэн, Төлбөр авагч Ц. нь төлбөр төлөгч Х.*******гийн сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн үнийн саналыг зөвшөөрсөн тайлбараа 2024 оны дугаар сарын 01-гий бичгээр гаргасан байх тул төлбөр авагч Ц.д мэдэгдэл өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна. /хх-ийн 84,86 тал/
21.Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
22.Нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, *******, ******* мянгатын ******* ******* гудамж, ******* дугаар байр, тоот хаягт байршилтай, 1*******,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 8*******,360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ