Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа,улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Э.Мөнх-Ундрал, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралд холбогдох, эрүүгийн 1836000000007 дугаартай 178/2017/0009/Э/ индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл -3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй,сарын өрхийн орлого 350000 төгрөг,   Ховд аймгийн Жаргалант сумын Бугат, 4 дүгээр багийн 20-06  тоотод оршин суух, ял шийтгэлгүй,   ПЙ89030670 дугаарын регистртэй Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундрал

Холбогдсон хэргийн талаар  /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Мөнх-Ундрал  нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 20-06 тоотод   байрлах өөрийн гэрт эхнэр болох иргэн Г.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Мөнх-Ундралд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр Ховд аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Мөнх- Ундрал нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 20-06 тоотод байрлах өөрийн гэрт эхнэр  Г.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 02-рт/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-13-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн15-17-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Алтаншагайгийн гэрч, хохирогчоор өгсөн...2017 ны 12 сарын 31-ний орой 19 цагийн үед манай ах Чагнаадоржийнд гэрт  ах дүү нараараа очицгоосон юм. Тэгээд тэднийхээс гараад ах дүү нар манайд ирсэн. Манайх  жаахан хүйтэн байсан юм. Тэгэхээр нь би нөхөр Э.Мөнх-Ундралыг  чи гараад нүүрс хагалаад ирнэ үү? гэж хэлсэн. Би галаа түлж байя гэсэн. Манай нөхөр Э.Мөнх-Ундрал над руу уурлаад гараад явсан. Нүүрс хагалаад ороод ирсэн. Би гал түлээгүй манай нөхөр галаа түлсэн. Манай ах дүү нар манайд нэг шил архи уугаад шөнийн 01 цаг өнгөрч байхад манайхаас гарч явсан. Манай нөхөр ах дүү нарыг гаргаж өгчихөөд буцаж гэрт орж ирсэн. Би хүүхдээ тэврээд орон дээр сууж байхад манай нөхөр үг дуугүй миний нүүр лүү алгадсан. Чи яаж байгаа юм бэ гэхэд чиний ах дүү нар ямар сайхан мундаг юм бэ? Миний ах дүү ингэж ирдэггүй юм гээд байсан. Тэгэхээр нь яах ёстой юм бэ? гээд гарах гэтэл намайг гаргахгүй байсан. Манай нөхөр хүүхдээ хувцаслаад гараад явсан. Би араас нь яагаад хүүхэд авч гарч байгаа юм бэ? Шөнө болсон байхад гэж хэлсэн. Удалгүй хүүхдийг аваад орж ирчихээд авдар дотор нэг шил архи  байсан. Тэрийг   аваад гараад яваад өгсөн юм. Би дүү Эрдэнэбилэг, хүүхэдтэйгээ амарч байтал гаднаас  02 цаг өнгөрч байсан байх. Манай нөхөр орж ирээд намайг өшиглөөд авсан. Би уйлаад босож байтал гаднаас хадам ээж орж ирсэн. Намайг бос наад согтуу чинь яаж байгаа юм бэ? гэсэн. Би хувцсаа өмсөөд дүүгээ дагуулаад дүүгийндээ очиж амарсан. Манай нөхөр огцом ууртай, их догшин зантай. Тэр өдөр хэрүүл маргаангүй байсан. Би түлээ авчраад галаа түлчих гэхэд надад уур нь хүрсэн байхаа. Ах дүү нар гараад л намайг зодсон. Зодоон болоход манай төрлийн дүү Т.Эрдэнэбилэг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хааяа хааяа хэрэглэдэг. Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа.  Миний нүүрлүү гараараа нэг удаа цохиж бас нэг удаа алгадсан. Тэгээд миний үснээс татсан өөр зүйл болоогүй...Надад нэхэмжлэх зүйл байхгүй  ямар нэг санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг/ хх-ийн 08-09-рт, 34-35-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Эрдэнэбилэгийн гэрчээр өгсөн...Би Политехник коллежид сурдаг юм. Энэ өдөр би Э.Мөнх-Ундрал ахынд шинэ оноо  гаргахаар очсон. Манай ах, эгч 2 ахындаа очно гээд 18 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад гэртээ ах дүү нартайгаа ирсэн. Шагай эгчийн нөхөр нэг ахтай гараад гаднаас 2 шил архи авчирсан.  Нэг шил архийг нь уугаад нэгийг нь уулгүй үлдээсэн. Манай эгч Шагай Э.Мөнх-Ундрал ахыг гэр хүйтэн  байна чи гараад гаднаас нүүрс хагалаад ирээч” гэж хэлсэн. Ах гараад хагалж ирсэн.  Орж ирээд гал түлэх гэхээр нь Шагай эгч би түлчихий   гэж хэлсэн чинь урдаас нь пизда гээд л амандаа юм хэлээд байсан. Тэгээд Э.Мөнх-Ундрал ах өөрөө галаа түлсэн. Тэгээд нэг шил архийг 6 хүн хувааж уусан. Тэр хүмүүс гэртээ очиж амрахаар гараад явсан. Э.Мөнх-Ундрал ах нөгөө хүмүүсийг гаргаж өгөөд орж ирсэн. Би аяга таваг хурааж байтал Э.Мөнх-Ундрал ах надтай хамт аяга таваг хураалцсан. Шагай эгч орон дээрээ сууж байтал Э.Мөнх-Ундрал ах “чиний ах дүү сайхан юм” гээд нүүр лүү нь гараараа цохиод авсан. Шагай эгч чи яагаад намайг зодоод байгаа юм бэ? гэхэд чи сайхан ах дүү нартай юм гээд байсан. Шагай эгч Э.Мөнх-Ундрал ахыг чи яагаад байгаа юм бэ? гээд толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Э.Мөнх-Ундрал ах Шагай эгчийг гарч зайл гээд нүүр лүү нь алгадсан. Би гарахгүй гээд суугаад байсан. Тэгээд Э.Мөнх-Ундрал ах хүүхдийнхээ хувцсыг өмсүүлээд аваад гараад явсан. Гарахдаа орны хойно байсан нэг шил  архийг аваад явсан. Удалгүй хүүхдээ оруулж ирчихээд авч явсан архиа задлаад Шагай эгчийг уучих гээд нэг рүнк архи өгсөн. Би уухгүй гэж хэлэхэд чи ахынхаа өгсөн архийг уучихаад миний өгсөн архийг яагаад уудаггүй юм бэ? гээд байсан. Нөгөө шил архиа дунд хүртэл нь уучихаад гараад явсан. Бид 3 амарч байтал 3, 4 цагийн үед гаднаас орж ирээд  Шагай эгчийн гэдсэн дээр гараараа дарсан. Гаднаас ээж нь орж ирсэн. Та нар яаж байгаа юм бэ? гэж хэлсэн. Тэгээд л Шагай эгч бид 2 хувцсаа өмсөөд Шагай эгчийн дүүгийнд очиж амарсан. Г.Алтаншагай эгч манай аавын хамаатан юм. Гаднаас орж ирэхдээ тэр 2 бага зэрэг согтуу орж ирсэн. Гэрт орж ирээд нэг шил архи задлахад бас 2-уулаа уусан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Мөнх-Ундралын яллагдагчаар өгсөн...Би гэртээ байж байтал манай баз Болорчулуун эхнэртэйгээ манайд 18 цагийн үед ирсэн. Тэгээд Чагнаадорж ахынд очих уу? гэхээр нь тэгий гээд бид 4 тэднийд очсон. Биднийг очиход Чагнаа ах мөн эхнэр нь байсан. Чагнаа ахынд байхад архи уугаад байхаар нь би Шагайд “битгий архи уугаад бай гэр орондоо очъё бэлдсэн юм байгаа уух гээд байгаа юм бол гэр орондоо очиж уу “ гэж хэлсэн. Чагнаа ахынхаас 23 цаг өнгөрч байхад гараад манайд бүгд ирсэн. Би Болорчулуун ахтай гарч дэлгүүр орж 2 шил архи авчирсан. Тэр шил архины нэгийг нь уусан. Уусан хүмүүс бүгд нилээн согтуу байсан. Сүүлдээ архи уудаг хүнгүй болсон. Хүмүүс гарах гэж байхад манай эхнэр Алтаншагай намайг “гэр арай хүйтэн байна. Чи гаднаас нүүрс авчраад гал түлчих” гэж хэлсэн. Би гаднаас түлээ нүүрс авчраад  гал түлсэн. Тэр зуур миний миний уур хүрсэн.  Өөрөө ч галаа түлэхгүй гээд “пизда” гэж хэлсэн. Ирсэн хүмүүс явах гэсэн. Би тэр хүмүүсийг гаргаж өгчихөөд  гэрт ороод ирэхэд Чагнаа Алтанчимэг 2-т намайг “Э.Мөнх-Ундрал архи уулаа гээд над руу  муухай сайхан хараад байна. Галаа түлчих гэхэд пизда” гэж хэллээ гээд ах дүү нартаа хэлээд сууж байсан. Чагнаа ах тэр 2 удалгүй та нар тэгж болохгүй залуу улсууд учир зүйгээ олоод амар гэж хэлээд гараад явахаар яагаад муулаад байгаа юм гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ? гээд байсан. Тэгээд би ширээн дээр байсан тал шилтэй архинаас нэг рүнкийг хийж уусан. Намайг наад архиа аваад гар зайл гээд хөөгөөд байхаар нь тэр архийг кармалж аваад хүүгээ хувцаслаад гараад явсан. Араас дахиад гарч ирээд хүүхэд харанхуй шөнө хаашаа авч явах гээд байгаа юм бэ?  гээд  над руу цас аваад шидсэн. Гадаа зогсож байгаад  би зүүн гараараа нүүрэн хэсэг рүү нь цохисон. Би ээжийнд очно гээд гараад ээжийнд очоод ээж бид 2 манайд ирсэн. Бид 2-ыг орж ирэхэд Алтаншагай орилоод чарлаад янз янзаар хэлээд байхаар нь би зүүн орон дээр сууж байхаар нь үснээс татаад газарт унагаасан. Тэгэхэд  2 нүд нь хавдсан байсан. Тэгээд л дүүгээ дагуулаад дүүгийнх рүүгээ явна гээд яваад өгсөн. Маргааш өглөө нь Алтаншагай манай баз Болорчулуунтай орж ирээд хүүхэд хувцаслаад аваад гараад явсан. Манай эхнэр махан зооринд ажилладаг юм.  Орой болгон оройтож ирдэг. Би ирэхэд нь хоол ундаа хийчихсэн галаа түлчихсэн байдаг. Ер нь жаахан давруу талдаа  чи ажил төрөлгүй юм чинь хийх ёстой гээд л бүх юмаа хийлгэдэг. Би ах дүү нарын хажууд нь битгий архи уу гэр орондоо очиж шинэ оноо гаргана гэж хэлсэн чинь л  надад уурласан юм шиг байна лээ. Манайд тэр өдөр Шагайгийн төрлийн дүү Т.Эрдэнэбилэг хонохоор ирсэн байсан. Тэр хүнд бас би санаа зовсон. Бид 2-оос л болсон. Архи  дарсаа тааруулж угааагүй бид 2-ын буруу гэдгээ ойлгож байна. Нүүрэн хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон.  Би өмнө нь зодож байгаагүй. Хэрүүл маргаан бол гарч байсан. Миний буруу гэдгээ ойлгож байна ...гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15,  28-29-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 03- ны өдрийн 01 дугаартай ...  Г.Алтаншагайгийн  биед гэмтэл учирсан байна.

-Г.Алтаншагайгийн биед 2 нүдний  дээд, доод зовхинд цус хуралтууд хаван хавдар, толгойн  дагзны хэсгийн хуйхан доорхи хаван хавдар зүүн гарын тохой хэсэгт 3х2.5 см зулгаралт, Зүүн гарын  5 дугаар хуруунд цус хуралт баруун хөлийн шилбэний   гадна дунд хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд гэмтэл  тогтоогдлоо.

-Г.Алтаншагайгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх унахад үүссэн байх боломжтой.

-Г.Алтаншагайгийн  биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.

-Г.Алтаншагайгийн биед үүссэн гэмтлүүд  нь Хууль зүйн сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны  Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Г.Алтаншагайгийн  биед үүссэн  гэмтлүүд нь ерөнхий  хөдлөлмөрийн чадвар  алдалтанд удаан  хугацаагаар  нөлөөлөхгүй... гэх дүгнэлт / хх-ийн 18-рт/

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар TCL брендийн 32 инчийн зурагт 288000 төгрөг...” гэх баримт /хх-ийн 24-рт/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 28-31-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундрал нь урьд ял шийтгэгдээгүй...гэх баримт /хх-ийн 41-рт/

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Э.Мөнх-Ундрал мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 31-ний  орой 18 цагаас гэртээ байж байтал хадам ах утасдаад эхнэртэйгээ ир гэсэн. Хадам ахынд очъё гээд 2017 оны 12 сарын 28-нд төрсөн өдөр нь байсан нэг шил архи авч очоод тэнд 2 шил архи уусан. Буцаад он гарсан хойно 12 цаг өнгөрч  байхад манайд очоод бас 2 шил архи уугаад манай эхнэр гал түл гэсэн. Гаднаас нүүрс хагалаад, аргал оруулж ирээд гал  түлчээд сууж байтал гал чинь асч байна уу? гэсэн. Нөгөө ирсэн хүмүүсээ машинд суулгаж өгөөд ороод ирсэн. Манай эхнэр хадам ахтай юм яриад уйлсан сууж байхаар нь яагаад уйлав гэтэл чамд ямар хамаатай юм бэ? Би ахтайгаа юм ярьж байна гэсэн. Хадам ахаа машинтай  гаргаж өгөөд  орж ирээд хоёулаа хэрэлдсэн.

Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа, Цаашдаа эхнэрээ хайрлаж, дахин ийм хэрэг хийхгүй. Урьд нь эхнэрээ зодож байгаагүй ...  гэх мэдүүлэг зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Ундрал  нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 20-06 тоотод   байрлах өөрийн гэрт эхнэр болох иргэн Г.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.Мөнх-Ундралыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Мөнх-Ундрал нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэргийн 41 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Э.Мөнх- Ундрал нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, хохирогчтой эвлэрсэн байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт зорчигчдыг гарцаар гарахад нь туслах ажлыг хийлгэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийг нэг  хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.Мөнх-Ундралд тайлбарлав.

Эрүүгийн 1836000000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

               Шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралын  эзэмшлийн TCL брендийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 5/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн 5.4 зүйлийн 1.4 дэх  заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгчТөнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралыг 240 / хоёр зуун дөч /  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Ховд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт зорчигдыг гарцаар гарахад нь туслах ажил хийж гүйцэтгүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундрал нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийг нэг  хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай

4.Эрүүгийн 1836000000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралын  эзэмшлийн TCL брендийн 32 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 5/05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр болгосугай

  6.Шүүгдэгч Төнхөн овогт Энх-Амгалангийн Мөнх-Ундралд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА