Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/01544

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/01544

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хэргийн индекс:135/2024/02063/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, ***** байр,**** тоот хаягт байрлах, ******* *******ы ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ***** тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23 дугаар байр, 35 тоот хаягт оршин суух ******* ******* овогт гийн нарт холбогдох,

18,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Дуламсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Зохигчид нь шүүх хуралдаанд дээр эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ******* ******* ******* ******* ХХК нь 50 хувь буюу 9,375,000 төгрөг, Б. нь 50 хувь буюу 9,375,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах ба 2024 оны 12 сарын 20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 6,250,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирч эвлэрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ******* *******ы ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б. нарт холбогдох 18,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд зохигчид нь шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,750,000 төгрөгийн 50 хувь буюу 9,375,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ХХК, 50 хувь 9,375,000 төгрөгийг Б. нь тус тус төлж барагдуулах ба 2024 оны 12 сарын 20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 6,250,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж хуульчилсан байна.

 

Дээрх хуульд зааснаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 125,850 төгрөг, хариуцагч Б.оос 125,850 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* *******ы ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 18,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, ******* ******* ******* ******* ХХК нь 50 хувь буюу 9,375,000 төгрөг, Б. нь 50 хувь 9,375,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах бөгөөд хариуцагч нар нь 2024 оны 12 сарын 20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2025 оны 01 сарын 20-ны өдөр 6,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-аас 125,850 төгрөг, хариуцагч Б.оос 125,850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ