Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2024/01545

 

2024 11 27 135/ШШ2024/01545

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01519/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах, ******* ******* ХК (РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 9 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* (РД:*****),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* (РД:******)-д холбогдох,

21,927,445.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч, хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...*******ын *******, *******гийн ******* бид ******* *******наас авсан зээл болох 21,927,445.7 төгрөгийг төлж барагдуулж дуусгана. Зээлийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан 21,927,445.7 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.*******, А.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,927,445.7 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасан.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,477.22 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,738.61 төгрөгийг, тал хувь болох 133,738.61 төгрөгийг ******* сангийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан гаргасан 21,927,445.7 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,477.22 төгрөгийг ******* сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 133,738.61 төгрөгийг хариуцагч нараас, тал хувь болох 133,738.61 төгрөгийг ******* сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ