| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01706/И |
| Дугаар | 135/ШШ2024/01561 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 135/ШШ2024/01561
2024 11 29 135/ШШ2024/01561
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01706/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
*******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ө.******* миний бие 2024 оны 10 сарын 08-ны өдөр иргэн Д.*******ын оршин суугаа хаягийг тодруулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 11 сарын 25-ны өдөр өмгөөлөгчөөр дамжуулан утас болон хаягаа өгсөн тул Д.*******ыг эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ө.******* нь Д.*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
3. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан Ө.*******гийн Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ