Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2024/01565

 

 

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2024/01565

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс 135/2024/01859/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Тээвэр Дархан ХК-ийн байр, Дархан зах 2 дугаар давхарт байрлах,******* ******* ХЗХ (РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** тоотод оршин суух, Байлзуур овогт *******гийн ******* (РД:******)-т холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,292,111 ******* гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гялс ******* ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

..зээлүүлсэн 2,457,143 *******, зээлийн хүү 5,834,968 *******, нийт 8,292,111 ******* гаргуулж өгнө үү... гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

...Гялс ******* ХЗХ-ны гаргасан нэхэмжлэлээс Ж.*******гээс гаргуулах 8,292,111 *******өөс 2,292,111 *******ийг хасч, нийт 6,000,000 *******ийг 12 сарын хугацаатай төлөхөөр эвлэрч байгаа болно. Эргэн төлөхдөө 12 сарын 25-ны өдөр 600,000 *******, 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 500,000 *******ийг төлж, 2025 оны 11 сарын 25-ны өдөр үлдэгдэл 400,000 *******ийг төлөхөөр******* ******* ХЗХ болон хариуцагч Ж.******* бид харилцан тохиролцож эвлэрч байгаа тул Эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох 8,292,111 ******* гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 2,292,111 *******өөс татгалзаж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрч, хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 *******ийг төлөхдөө 2024 оны 12 сарын 25-ны өдөр 600,000 *******, 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 500,000 *******өөр төлөх, үлдэгдэл 400,000 *******ийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд тохиролцсон эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,640 *******ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 *******өөс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 110,950 *******ийн тал хувь болох 55,475 *******ийг хариуцагчаас, тал хувь болох 55,475 *******ийг Төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч******* ******* ХЗХ-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 *******ийг төлөхдөө: 6,000,000 *******ийг төлөхдөө 2024 оны 12 сарын 25-ны өдөр 600,000 *******, 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-нд 500,000 *******өөр төлөх, үлдэгдэл 400,000 *******ийг 2025 оны 11 сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,640 *******ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 *******өөс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 110,950 *******ийн тал хувь болох 55,475 *******ийг хариуцагчаас, тал хувь болох 55,475 *******ийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гялс ******* ХЗХ-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ