Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/01576

 

2024 12 02 135/ШШ2024/01576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2024/01705/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, ***** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* (РД:***** утас:*****)-гийн хүсэлттэй

Баримт бичгийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Т.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие Дархан хотын Орон сууц ашиглалтын гуравдугаар конторт 1991 онд 11 сарын 07-ны өдөр ажил орсон. Уг ажилд орсон тушаал дээр миний овгийг Базарын ******* гэж буруу бичсэн байна. Ажилд орсон тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлттэй байна. Мөн 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан хотын орон сууц ашиглалтын 3 дугаар конторт шугам хоолойн засварчин, бохирын сантехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Т.*******гийн иргэний үнэмлэх, №314992 дугаартай, 1986 оны 09 сарын 01-ний өдрийн Т.*******гийн хөдөлмөрийн дэвтэр, №062879 дугаартай, 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэр, Дархан хотын орон сууц ашиглалтын гуравдугаар конторын 1991 оны 11 сарын 07-ны өдрийн Б-107 дугаартай, Базар овогтой *******гийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан-Орон сууц төрийн өмчит УҮГазрын захирлын 1998 оны 01 сарын 05-ны өдрийн №01 дугаартай Бүтцийн өөрчлөлт хийх, орон тоо цалингийн санг батлах тухай тушаал, Тагнуулын ерөнхий газрын 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 08/2898 дугаартай лавлагаа, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 481 дугаартай тодорхойлолт, 1995 оны УБ хотод семинарт оролцсон гэх тайлбартай фото гэрэл зураг, 1997 онд хамт олонтойгоо Өвөрхангай аймагт аялан явсан гэх тайлбартай фото гэрэл зураг, 1995 оны 10 сарын 07-ны өдрийн Баярын бичиг, 1993 оны 02 сарын 19-ний өдрийн Хүндэт үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс Р.Баярсайханаас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 17/1025 дугаартай албан бичиг, ХААТР-1(А) маягт, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Дархан хотын орон сууц ашиглалтын гуравдугаар конторын 1991 оны 11 сарын 07-ны өдрийн Б-107 дугаартай, Базар овогтой *******гийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Архивын тасгаас Дархан хотын орон сууц ашиглалтын гуравдугаар компанийн захирлын 1993 оны 02 сарын 17-ны өдрийн А-36 дугаартай шагнаж урамшуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Орон сууц нийтийн аж ахуйн компанийн захирлын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 148 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Дархан-Уул аймаг Дархан-Орон Сууц төрийн өмчит УҮГазрын захирлын 1998 оны 01 сарын 05-ны өдрийн 01 дугаартай Бүтцийн өөрчлөлт хийх орон тоо цалингийн санг батлах тушаал зэрэг баримтыг бүрдүүлэн авсан байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Т.*******гийн баримт бичгийн эзэмшигчийн эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч нь Дархан хотын Орон сууц ашиглалтын гуравдугаар конторт 1991 онд 11 сарын 07-ны өдөр ажилд орсон. Уг ажилд орсон тушаал дээр миний овгийг Базарын ******* гэх тушаалын эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Т.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Т.*******гийн иргэний үнэмлэх, №314992 дугаартай, 1986 оны 09 сарын 01-ний өдрийн Т.*******гийн хөдөлмөрийн дэвтэр, №062879 дугаартай, 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэр, Дархан хотын орон сууц ашиглалтын гуравдугаар конторын 1991 оны 11 сарын 07-ны өдрийн Б-107 дугаартай, Базар овогтой *******гийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан-Орон сууц төрийн өмчит УҮГазрын захирлын 1998 оны 01 сарын 05-ны өдрийн №01 дугаартай Бүтцийн өөрчлөлт хийх, орон тоо цалингийн санг батлах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 10 сарын 07-ны өдрийн 481 дугаартай тодорхойлолт, 1995 оны УБ хотод семинарт оролцсон гэх тайлбартай фото гэрэл зураг, 1997 онд хамт олонтойгоо Өвөрхангай аймагт аялан явсан гэх тайлбартай фото гэрэл зураг, 1995 оны 10 сарын 07-ны өдрийн Баярын бичиг, 1993 оны 02 сарын 19-ний өдрийн Хүндэт үнэмлэх, Дархан хотын орон сууц ашиглалтын гуравдугаар компанийн захирлын 1993 оны 02 сарын 17-ны өдрийн А-36 дугаартай шагнаж урамшуулах тухай тушаал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Орон сууц нийтийн аж ахуйн компанийн захирлын 1997 оны 07 сарын 25-ны өдрийн 148 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Дархан-Уул аймаг Дархан-Орон Сууц төрийн өмчит УҮГазрын захирлын 1998 оны 01 сарын 05-ны өдрийн 01 дугаартай Бүтцийн өөрчлөлт хийх орон тоо цалингийн санг батлах тушаал, гэрч Р.Баярсайхан ...Би Орон сууцны ашиглалтын 2 дугаар конторт 1991 онд ажилд орсон. 1992 онд хэсгийн дарга болсон. Т.******* нь 1992-1993 онд Орон сууцны нийтийн аж ахуйн 3-р конторт слесарь хийж байсан. Хээтэй хороолол 5-4 дүгээр байрнаас 380 айлын байр хүртэл нь Орон сууцны 2 дугаар конторт харьяалагддаг байсан. Консулын хэсэг нь 4-1 дүгээр байрнаас 4-7 дугаар байр хүртэл 3 дугаар конторын буюу 3 дугаар хэсэг нэртэй байхад Т.******* нь тус 2 конторт слесарь хийдэг байсан. 1997 онд Дархан хотын 3 контор нэгдэж Дархан хотын Нийтийн ахуй үйлчилгээний газар гэх нэртэй болсон... гэх мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

5. Мөн хүсэлт гаргагч Т.*******гийн 1986 оны 09 сарын 01-ний өдрийн №314992 дугаартай *******ийн *******гийн хөдөлмөрийн дэвтрийн 11 дүгээр хуудаст Конторын даргын 1991 оны 11 сарын 07-ны өдрийн Б-107 тоот тушаалаар сантехникийн слесариар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн байгаа тул уг тушаалын жинхэнэ эзэмшигч нь Т.******* мөн болох нь тогтоогдож байна.

Иймд Дархан-Уул орон сууц ашиглалтын 3 конторын даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б107 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалын жинхэнэ эзэмшигч ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоож, 1991 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул орон сууц ашиглалтын 3 конторт сантехникийн засварчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоох нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

7. Хөдөлмөрийн нөхцөл тогтоолгох асуудлыг шүүх шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал-аар журамласан байдаг болно.

8. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Дархан-Уул орон сууц ашиглалтын 3 конторын даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б107 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалын жинхэнэ эзэмшигч ***** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******г 1991 оны 11 дүгээр сарын 07-ний өдрөөс 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дархан-Уул орон сууц ашиглалтын 3 контор /сүүлийн үеийн нэрээр Дархан орон сууц Төрийн өмчит УҮГ/-т сантехникийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ