| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/01771/И |
| Дугаар | 135/ШШ2024/01596 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2024/01596
2024 12 05 135/ШШ2024/01596
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01771/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 ***** байрлах, ******* банк ХК (РД:*****)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, Ардын өргөн чөлөө 2 дугаар гудамж, ***** тоотод байрлах ******* ******* ХХК (РД:*****, утас: *****),
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сум, 1 дүгээр баг, Залуус 2 дугаар байр, 227 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* (РД:*****),
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш 5а байрны 42 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******- (РД:*****) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 499,176,937.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанбагана,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК нь ******* ******* ХХК, Э.*******, Д.*******- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 499,176,937.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанбагана нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч ******* ******* ХХК болон *******, *******- нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хаан банкнаас 2,3 тэрбум төгрөгийн барилга барьж дуусгах зээл авсан. Тухайн өдрөө 1,7 тэрбум төгрөг авсан, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөгийн зээл авсан. Нийт 2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Ингээд зээлээ төлж яваад үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 402,500,000.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 82,140,820 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 11,350,000.40 төгрөг нийт 498,998,937 төгрөг болж байгаа. Мөн шүүхтэй холбоотой бичиг баримт нотариатаар батлуулах зардал 178,000 төгрөг, нийт 499,176,937.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Хэрвээ зээлийн гэрээний үүргийг бүрэн барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Ү2003023796 тоот улсын бүртгэл дугаартай 3000,57 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан... гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ХХК нь 2021 оны 11, 12 дугаар сард ******* банкнаас барилгын санхүүжилтийн зориулалтаар 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийг төлж яваад компанийн санхүүгийн байдлаас болж үлдэх төлбөрөө төлж чадахгүй явсаар гэрээний хугацаа дууссан асуудал үүссэн. Манайх 2024 ондоо багтаагаад уг зээлийг төлж барагдуулах талаар удирдлагууд ярилцаж байгаа. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. Барьцааны хөрөнгийн хувьд банкнаас барьцаалбар хийгдсэн байгаа учраас ямар нэгэн тайлбар байхгүй байна. Компанийн удирдлагууд ******* банкны удирдлагуудтай ямар нэгэн байдлаар шийдвэрт хүрэхээр ярилцаж байгаа. Ерөнхий захирлаар *******, гүйцэтгэх захирал нь *******- нар гарын үсэг зурсан байгаа. Хаан банкнаас удирдлагууд гэрээнд орох ёстой гэдэг байдлаар *******- захирлыг оруулсан. Тийм учраас аль аль нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК, Э.*******, Д.*******- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 499,176,937.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3. Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,724,035 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,724,035 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК, Э.*******, Д.*******- нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 499,176,937.29 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,724,035 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,724,035 төгрөг гаргуулж ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ