Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00360

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,

Нэхэмжлэгч: Б.Б-ийн

Хариуцагч: Э.Э-т холбогдох,

26,223,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Э.Эт нийт 34,000,000 төгрөгийн зээлийг дараах байдлаар авч өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 08-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 17-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 23-нд 6,000,000төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 29-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 10-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 25-нд 2,000,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 28-нд 7,000,000 төгрөгийн зээлийг аав Э, төрсөн ах Э.Ганзориг, эгч Солонго зэрэг хамаатан садангийнхаа нэрийг барьж авч байсан нь мессеж, чат, дансны хуулганы гүйлгээний баримтаар баталгаажиж байгаа. Тухайн мөнгийг би харилцдаг ББСБ, банкнаас авч өгч байсан. Э.Эийн нийт төлсөн 11,340,000 төгрөгийг үүнээс зээлийн хүүнд 6,313,882 төгрөг, зээлийн үндсэн төлбөрт 5,026,118 төгрөг төлөгдсөн. Зээлийн үлдэгдэл 28,973,882 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хаан банкны цалингийн зээл рүү шилжүүлж өгсөн. Э.Э графикийн дагуу төлж байсан ба 2024 оны 4 дүгээр сарын төлөлтөөс 500,000 төгрөг дутуу, 2024 оны 5 дугаар сарын төлөлт хийгээгүй бөгөөд банк миний цалингаас сууган төлүүлж байгаа учраас намайг сэтгэл санаа, санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж хохироож байгаа тул зээлийн үлдэгдэл үндсэн төлбөр болох 26,223,996 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б овогтой Б, Э овогтой Эээс 26,223,996 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,043,996 төгрөгийг хасаж 23,180,000 төгрөгийг 2 жил 6 сарын хугацаанд сар бүр 772,667 төгрөгөөр төлөхөөр тохиролцож 2024 оны 10 дугаар сараас эхэлж төлөөд 2027 оны 3 дугаар сард төлж дуусахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.Э нар нь 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 26,223,996 төгрөг гаргуулахаас 3,043,996 төгрөгөөсөө татгалзаж, 23,180,000 төгрөгийг 2 жил 6 сарын хугацаанд сар бүр 772,667 төгрөгөөр төлөхөөр тохиролцож 2024 оны 10 дугаар сараас эхэлж төлөөд 2027 оны 3 дугаар сард гэхэд хариуцагч Э.Э нэхэмжлэгч Б.Бт бүрэн төлж барагдуулах,

3. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

4. Зохигчид эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж, зохигчдод тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Б.Б 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,070 төгрөгөөс 144,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 144,535 төгрөгийг, хариуцагч Э.Эээс зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 23,180,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,850 төгрөгийн тал хувь 136,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 26,223,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,043,996 төгрөг гаргуулах тухай хэсгээс татгалзаж, 23,180,000 төгрөгийг хариуцагч Э.Эээс гаргуулах, хариуцагч Э.Э нь 23,180,000 төгрөгийг 2 жил 6 сарын хугацаанд сар бүр 772,667 төгрөгөөр төлөхөөр тохиролцож 2024 оны 10 дугаар сараас эхэлж төлөөд 2027 оны 3 дугаар сард төлж барагдуулсан байх нөхцөлөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,070 төгрөгөөс 144,535 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 144,535 төгрөгийг, хариуцагч Э.Эээс зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 23,180,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 273,850 төгрөгийн тал хувь 136,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                               Я.УРНАА