| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00378/и |
| Дугаар | 152/ШШ2024/00363 |
| Огноо | 2024-08-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00363
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Т.Р-ийн
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Бийн эцэг Хавтгай гэх хүнтэй олон жилийн өмнөөс танил бөгөөд гэр бүлийн найзууд байсан. Тиймээс хүү Бийг нь маш сайн таньдаг юм. Би хувьдаа 2,4 тонны даацтай Порентор маркийн автомашинтай байсан. Тэгээд Б нь таны автомашин хөдөөгийн бид нарт маш хэрэгцээний ба та надад тохирох үнээр нь зарчих гэж гуйгаад байсан юм. Тэгээд 2023 оны 5 дугаар сард Б бид хоёр тохирч 25,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, амаар худалдаж худалдан авахаар тохирсон юм. Тэгээд Б машины үнэ 19,880,000 төгрөгийг 2 хувааж төлсөн. Машины үнийн үлдэгдэл 5,120,000 төгрөг мөн машин авах үед эхнэр нь ноолууран пальто 450,000 төгрөгөөр, цамц 50,000 төгрөгөөр авч, нийт 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2024 оны хавар ноолуур гарах үеэр төлнө гээд одоо болтол төлөхгүй байгаа. Мөн машин худалдан авахдаа гэрчилгээ солиулах болон бусад зардлыг хариуцах ёстой. Тухайн үед Б би танаас гарч буй гэрчилгээ, үзлэг, номерын үнэ 160,000 төгрөг машины үлдэгдэл мөнгө дээр нэмж төлөхөөр тохирсон юм. Иймд Бөөс худалдан авсан машины үнийн үлдэгдэл, бусад зардал нийт 6,160,000 төгрөгийг гаргуулж миний хохирол барагдуулж өгнө үү. Би хавраас хойш олон удаа мөнгөө авахаар утсаар ярьсан ба ноолуураа зараад миний төлбөр төлнө гэсээр өдий хүрлээ. Иймд миний хохирол яаралтай барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Р шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Бид харилцан тохиролцож Х.Б 5,150,000 төгрөг төлж барагдуулсан тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Р нь хариуцагчтай тохиролцож, хариуцагч тохиролцсон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулан 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлжээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,510 төгрөгийн тал хувь болох 56,755 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 56,755 төгрөг, хариуцагч Х.Бөөс 56,755 төгрөг тус тус гаргуулж Т.Рид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Рийн, хариуцагч Х.Бөд холбогдох, худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 6,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Т.Р нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Рийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,510 төгрөгийн тал хувь болох 56,755 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд хэвээр үлдээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 56,755 төгрөг, хариуцагч Х.Бөөс 56,755 төгрөг тус тус гаргуулж Т.Рид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА