| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05206/И |
| Дугаар | 102/ШШ2024/05786 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/05786
| 2024 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/05786 | Улаанбаатар хот |
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэгч*нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг хариуцагч * нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд 2 хуваан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч*улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөг, хариуцагч *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ