Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Э.Халиун,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

шүүгдэгч Б.Ц,

хохирогч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хуулийн албаны дарга ажилтай А.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

   

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нар болон хүүхдийн хамт, Архангай аймаг, Эрдэнэмандал сум, Эрдэнэ-Уул 3 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 90 дүгээр гудамж 1300 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мянгат овогт Б.Ц 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1709024520392 дугаар 185/2018/0038/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:             

     

Шүүгдэгч Б.Ц Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 61 дүгээр байр 122 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн 27 хоногтой нярай охин Ц.Амирланг шидэж газарт унагаасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цийн: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 61 дүгээр байрны 122 тоотод очиж танил Нямдоржийнд очиж маргалдсаны улмаас охиноо санамсар болгоомжгүйгээс гар дээрээсээ унагаасан гэж мэдүүлсэн мэдүүлэг,   

 

            Талуудын хүсэлтээр:

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Энхбаатарын: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон асуудлын талаар хохирогчийн зүгээс би мэдэж байгаа. Цаашид гэм буруугийн хэлбэрийг тогтоолгож, хариуцлага хүлгээлгэхээс гадна хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар эргэн хяналт тавина. Эмчийн үзлэг, нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа тул харъяа дүүрэг рүү нь асуудлыг шилжүүлсэн байгаа. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар цаашид янз бүрийн гэмтэл тогтоогдсон тохиолдолд Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу Цэцэгдэлгэрийг эх байх эрхийг нь хязгаарлуулах, бүр шаардлагатай бол эх байх эрхийг нь насан туршид нь хасах шийдвэрийг шат дараатай авч хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна гэж мэдүүлсэн мэдүүлэг       

            хавтаст хэргээс, мөрдөн байцаалтад хохирогч А.Энхбаатарын: ...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б.Ц гэгч этгээд нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 122 тоотод өөрийн төрсөн хүүхэд болох Ц.Амирланг ...шидэхэд...Цэцэгдэлгэрийн үйлдлийн улмаас болж хүүхэд нь газар унаж Амирлан охины эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9/,

            мөрдөн байцаалтад гэрч Э.Нямдоржийн: ...Би өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд танил Б.Цийн гэрт очсон. Тэгээд хүүхдээс болж маргалдсан юм. ...Цэцэгдэлгэр нь ...гэр рүү ороод хүүхдийнхээ гадна өлгийг тайлчихаад ...маргалдаж байгаад гэнэт тэгвэл чи энэ хүүхдээ ав гээд над руу шидчихсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-13/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14365 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Амирлангийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  1. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-20/,

 

            шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, Архангай аймгийн Эрдэнэмандах сумын Эрдэнэ-Уул багийн Засаг даргийн тодорхойлолт /хх-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.

Шүүгдэгч Б.Ц 2017 оны 11 сарын 16-ны өдөр өөрийн охин 27 хоногтой нярай Ц.Амирланд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс шинжилсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14365 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад гэрч Э.Нямдоржийн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                       

Шүүгдэгч Б.Ц анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Ц өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.