| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05228/И |
| Дугаар | 102/ШШ2024/05740 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/05740
2024 оны 12 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2024/740 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * байр * тоот хаягт оршин суух, эмэгтэй, ******* овогтой************** /РД:*/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж тоот хаягт оршин суух, эрэгтэй, * овогтой *-ын * /РД:*/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч
Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь Ч.той бага наснаасаа зуслангийн хөршүүд байсан учир тоглож, найзалж өссөн юм. Тэдний дундаас * оны * дугаар сарын *-ний өдөр хүү******* овогтой төрсөн. Цаашид хамтран амьдрах төлөвлөгөөгүй. Хүү А. насанд хүртэл сурч боловсрох, эрүүл саруул өсгөн бойжуулахад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.д хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, Баянгол дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргасан, хариуцагчаас Ч.ийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргасан. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр хүүхдийн эцэг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх ажиллагаа хийсэн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ хүү төрсөн эцэг Ч. хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар маргаагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч , хариуцагч Ч. нарын дундаас оны дугаар сарын 24-ний өдөр хүү А. төрсөн болох нь тогтоогдож байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
6. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул оны дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Ч.оор тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус нэхэмжлэлд хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөгөөр тогтоож, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан оны дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол *******/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ