| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/05764/И |
| Дугаар | 102/ШШ2024/04980 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/04980
| 202 оны 0 сарын 3 өдөр | Дугаар 02/ШШ202/0*******80 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар бичил хороолол ******* дугаар байр, ******* тоотод оршин суух ******* ургийн овогтой *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих иргэн ******* ургийн овогтой ийн /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 202 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 202 оны 0 дугаар сарын 3-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа
Нэхэмжлэгч Б.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх боловч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дугаар зүйлийн 00.-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
.. Б.******* миний бие тай 2007 онд танилцсан бөгөөд хамт амьдарч байгаагүй 2 талдаа ирэн очдог байсан. Энэ хугацаанд бидний дундаас охин оны дугаар 2*******-ний өдөр төрсөн. Охин төрснөөс хойш 2 сартай байхад надтай ирж уулзсанаас хойш дахин надтай уулзаагүй. Одоо охин нь ******* настай бөгөөд энэ олон жилийн хугацаанд нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ ухамсарлаж, мөнгө санхүүгийн дэмжлэг охиндоо үзүүлж байгаагүй. Миний бие тай утсаар/ Утас:*********************7003, *******0330/ холбогдоход аймгийн суманд амьдардаг гэх боловч хаягийг нь асуухаар хаягаа хэлэхээс татгалзсан. Миний бие Н.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй боловч оршин суугаа хаягийг мэдэхгүй байгаа тул энэ асуудлаар Н.т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа болно.
Иймд оршин байгаа хаяг нь тодорхойгүй Н.ыг/ эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өрхийн эрүүл мэндрийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн баянгол дүүргийн ******* дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын дугаар сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, шүүхээс данс эзэмшигчийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь Н.ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж, хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана.
. Нэхэмжлэгч Б.******* нь эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй холбогдуулан Н.ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
5. Иргэний улсын бүртгэлийн Хур систем дэх иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХК-ийн 202 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн 2*******/03 дугаар албан бичгээр Н. нь аймгийн сумын дүгээр баг, , , тоотод оршин суудаг болох нь тогтоогдож байна. Шүүхээс дээрх хаягаар 202 оны 0 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд нь өөрөө холбогдож, өөрийн иргэний үнэмлэхийн болон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг тайлбарын хамт шүүхэд ирүүлсэн байна.
*******. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа газрын хаяг тодорхой болсон тул түүнийг одоогоор эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3, *******, 8, 33 дугаар зүйлийн 33..*******-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг баримтлан ******* ургийн овогтой ийн /РД:/-ыг эрэн сурвалжилуулах тухай Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., *******0 дугаар зүйлийн *******0.-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч шийдвэрийг бичгээр гарснаас хойш хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ