Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/01209

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2024/01209

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, С Б-ынЦ (ЛЛ00000000)-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг болох 1,200,428.60 (нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01023/и дугаар индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б-а овогтой Ц нь ББСБ барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр БЗГ22-2015 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,199,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно.

2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна.

                      Үндсэн зээлийн үлдэгдэл: 848,079.21

                      Төлөх ёстой хүү: 294,290.92

                      Нэмэгдүүлсэн хүү: 48,758.47

                      Нотариатын зөрдөл: 9,300

Нийт: 1,200,428.60 /Нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Б-а овогтой Ц нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 299 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Б-а овогтой Ц зээлийн гэрээний үүрэг болох 1,200,428.60 /Нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө/ төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Ц нь тус байгууллагаас 2,199,900 төгрөгийг зээлсэн нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 1,200,428.60 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Цгаас зээлийн гэрээний үүрэг болох 1,200,428.60 (нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,200,428.60 (нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,370 (гучин гурван мянга гурван зуун дал) төгрөгөөс 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цгаас 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цд холбогдох зээлийн гэрээний үүрэг болох 1,200,428.60 (нэг сая хоёр зуун мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Судер лизинг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,370 (гучин гурван мянга гурван зуун дал) төгрөгөөс 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Цгаас 16,685 (арван зургаан мянга зургаан зуун наян тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА