| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/04144/И |
| Дугаар | 102/ШШ2024/05739 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/05739
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/05739 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 32,366,520 төгрөгийг хариуцагч ******* нь үндсэн төлбөрийн 21,577,680 төгрөгт нэг бүр нь (1 савалгаа) 750 төгрөгөөр тооцсон дүнгээр спирттэй хөвөн (тарианы хөвөн) нийлүүлэх, алдангийн 10,788,840 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд тус тус 2024 оны 12 дугаар сарын 31 ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,411 төгрөгөөс 226,705 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 226,705 төгрөгийг, хариуцагчаас 226,705 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ