| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07455/И |
| Дугаар | 102/ШШ2024/05645 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/05645
| 2024 оны 12 сарын 2 өдөр | Дугаар 102/ШШ2024/05645 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7,684,295 төгрөгийг хариуцагч ******* нь 1. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 3. 2025 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 4. 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 5. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 6. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 7. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 8. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,184,295 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 137,899 төгрөгөөс 68,949.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 68,949.5 төгрөгийг, хариуцагчаас 68,949.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ