| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00310И |
| Дугаар | 147/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 147/ШШ2025/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, Одкон хотхоны 1-35 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн ирүүлсэн гэрч асуулгах тухай хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 10-р сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Дорноговь аймгийн шүүхийн даргын 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 44 тоот тушаалаар тус аймгийн шүүхэд үйлчлэгч ба бичиг хүргэгчээр орж ажилласан. Үүнээс хойш 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 32 тоот тушаалаар бичээч, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тушаалаар шүүх хурлын нарийн бичгийн дарга, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 тоот тушаалаар бичээч, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 58 тоот тушаалаар нарийн бичгийн даргаар нийт 11 жил 04 сар 21 хоног ажилласан. Нийгмийн даатгалын хэлтсээс улсад ажилласан 11 жил 04 сар 21 хоногийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон баталгаажуулж. нийгмийн даатгалын дэвтэр олгосон.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага бий болсон тул Дорноговь аймгийн шүүхэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичиг хүргэгч, 1986 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээч, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичгийн дарга, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бичээч, 1994 оны 11 дүгээр сарын 23-аас 1994 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорноговь аймгийн Шүүхийн даргын 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай “ажилд авах ба ажлаас чөлөөлөх” тухай тушаал, 1988 онд нээлгэсэн Д.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Адъяасүрэн, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Дорноговь аймгийн шүүхэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичиг хүргэгчээр, 1986 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичгийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бичээчээр, 1994 оны 11 дүгээр сарын 23-аас 1994 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. ******* ******* нь Дорноговь аймгийн шүүхэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичиг хүргэгчээр, 1986 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичгийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бичээчээр, 1994 оны 11 дүгээр сарын 23-аас 1994 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь Нэхэмжлэгчийн “. . . 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оныг дуустал Дорноговь аймгийн шүүхэд үйлчлэгч, бичиг хүргэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан” гэх тайлбар, Дорноговь аймгийн Шүүхийн даргын 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай *******ийг 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Дорноговь аймгийн шүүхэд үйлчлэгч бичиг хүргэгчээр томилсон тушаал, 1988 онд нээлгэсэн Д.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (Д.******* 1983-1994 онд Дорноговь аймгийн шүүхэд ажиллаж байсан байдлыг бичиж тэмдэглэсэн бичиглэл бүхий),
5. Гэрч шүүхэд өгсөн: “...Намайг 1984 онд Дорноговь аймгийн Прокурорт ажиллаж байхад ******* нь Дорноговь аймгийн шүүхэд бичээчээр ажиллаж байсан. Би сургуульд сурахаар Улаанбаатар хот руу явахад ******* нь бичиг хүргэгч, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1992 онд сургуулиа төгсөж ирээд шүүхэд ажилд ороход нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ******* нь шагнал урамшуулал их авдаг байсан. Бид хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч шүүхэд өгсөн: “...Намайг 1987 онд Дорноговь аймгийн Прокурорт зарлагаар ажилд ороход ******* нь шүүхэд бичээчээр ажиллаж байсан. Бидний гэр ойрхон нэг байранд байдаг байсан учраас бид хамтдаа ажилдаа ирж очдог байсан. Шүүх, Прокурор байгууллага нэг байшинд хамт байрладаг байсан юм. Би 1992 оны 1-р сард шүүхэд нарийн бичгийн даргаар ажилд орж 1996 оны 09-р сарыг хүртэл ажиллаж байсан. *******ийг 10-р ангиа төгсөөд ажилд орсон гэж хамт олон нь ярьдаг байсан. ******* шүүхэд тасралтгүй ажиллаж байгаа хүн. Бид хамт ажиллаж байсан болохоор Д.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* ******* Дорноговь аймгийн шүүхэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичиг хүргэгчээр, 1986 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичгийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бичээчээр, 1994 оны 11 дүгээр сарын 23-аас 1994 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан ******* ******* Дорноговь аймгийн шүүхэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэгч, бичиг хүргэгчээр, 1986 оны 07 дугаар сарын 22-оос 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бичээчээр, 1989 оны 02 дугаар сарын 22-оос 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нарийн бичгийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл бичээчээр, 1994 оны 11 дүгээр сарын 23-аас 1994 он 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА