Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,             

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:    

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1-11а тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Жалайр овогт Д.Н 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1709019880293 дугаар 185/2018/0022/Э индекстэй хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:   

     

Шүүгдэгч Д.Н 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд авто зогсоол дээр хохирогч М.Гантулгатай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нийн: Миний хүү Төгөлдөр “Сандра” эмнэлэгт 3.500.000 төгрөгөөр нүдний торлог бүрхүүл салсан гээд хагалгаанд орсон юм.  Эмч 1 жил доргилт өгч болохгүй, мод хагалж, ажил хийж болохгүй гэсэн. 5-ны өдөр хагалгаанд ороод 10-ны өдөр нь Сандра эмнэлэгт очиж үзүүлэхээр явсан. Тухайн үед би жолооны үнэмлэхээ В,С ангилал даруулах гээд өгчихсөн байсан учраас хүүгээрээ машинаа бариулаад явсан чинь машин доголдоод байсан юм. Тэгэхээр нь 7 буудалд байх завсарын газарт үзүүлэхээр явсан. Оргил худалдааны төв рүү дохио өгөөд эргэсэн чинь араас цагаан машин ирээд шахаад эргэсэн. Тэгээд тэр машины жолооч ирээд яасан их шахаж эргэдэг юм гээд хүүг маань заамдаад авахаар нь би цохиж болохгүй шүү гэхэд салахгүй байхаар нь би түүнийг цохьчихоод салгасан юм. Эхнэр нь цагдаа дуудсан. Сүүлд нь би гэм буруугаа хүлээлгэсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,   

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

мөрдөн байцаалтад хохирогч М.Гантулгын: ... 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Оргил худалдааны төвийн урд зам дээр явж байсан чинь хажуунаас жижиг ачааны машин баруун талаас шахаж ороод ирэхээр нь би хойноос нь очсон. Тэр жижиг ачааны машинтай 2 хүнд очоод та нар жаахан хүүхэдтэй явж байхад яаж явж байгаа юм бэ гээд шаардлага тавьсан чинь яагаад байгаан зүгээр байгаа юм биш үү гээд байсан... Би жолооч залууг бууж ирэхээр нь заамдаж авсан чинь хажуу талд нь сууж байсан хүн бууж ирээд миний нүүр рүү цохиж хөшиглөсөн гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-19/,

            Мөрдөн байцаалтад гэрч О.Сувдын: ... 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 20 минутын орчимд .... Оргил худалдааны төвийн зам дээр явж байтал яг урдуур цагаан өнгийн жижиг портер машин дохио өгөлгүй шахаж орж ирээд Оргил худалдааны төвийн зогсоол руу эргээд орчихоор нь манай нөхөр араас нь хүүхдүүдээ дагуулаад очсон. Манай нөхөр уг машины жолооч болох залуутай “чи яаж яваад байгаа юм бэ, 2 хүүхэдтэй явж байхад” гэж хэлээд хүүхдүүд рүүгээ заагаад нөгөө залуугийн цамцнаас барьсан чинь нөгөө залуугийн хажууд сууж байсан хөгшин хүн машинаас бууж ирээд шууд манай нөхрийн зүүн нүд рүү гараараа 1 удаа цохиход жолооч залуу бас хажуугаас нь орж ирээд цээж хавь руу нь өшиглөхөөр нь би айгаад шууд цагдаа дуудсан… машин жолоодож явсан хүүхэд нь гар хүрээгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-22/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 13024 тоот дүгнэлтэд:

  1. М.Гантулгын биед тархи доргилт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 14583 тоот дүгнэлтэд:

  1. Н.Төгөлдөрийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Шинжээч эмч М.Аригуунтөгс гэсэн дүгнэлт /хх-39/,

 

Натур эмнэлгийн компьютерт томографийн оношлогоо /хх-33/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-34/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-37/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-47-48/, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойны Засаг даргын тодорхойлолт /хх-49/, Нарны хүүхдүүд цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт /хх-50/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-51/, Н.Төгөлдөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа /хх-54-56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-57/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/, мэргэшүүлэх дипломын хуулбар /хх-59,61/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-60/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-62-64/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоотын хуулбар /хх-66/, Хас банкны албан тоот /хх-67/, Хаан банкны албан тоот /хх-69/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-70-75/, төрийн банкны албан тоот /хх-76/, дансны харилцагчийн хуулга /хх-77-78/, Капитал банкны албан тоотын хуулбар /хх-79/, Замын Цагдаагийн газрын албан тоот /хх-80/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.               

            Шүүгдэгч Д.Н 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч М.Гантулгад 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирлын мөнгө  түр хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай /хх-13/ баримтаар тогтоогдов.

Шүүгдэгч Д.Н 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд авто зогсоол дээр хохирогч М.Гантулгатай маргалдан улмаар түүний толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13024 тоот дүгнэлт, хохирогч М.Гантулгын мэдүүлэг, шүүгдэгч Б.Намжимийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1д зааснаар торгох ял шийтгэх  нь зүйтэй шүүх дүгнэв.                                                                                                               

Шүүгдэгч Б.Намжим анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирогч М.Гантулга нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдолгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Н өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.