| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/07454/И |
| Дугаар | 102/ШШ2024/05587 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/05587
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/05587 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,447,810 төгрөгийг хариуцагч ************************************************* нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 305,976.25 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 54,115 төгрөгөөс 27,057.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 27,057.5 төгрөгийг, хариуцагчаас 27,057.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ