Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/05586

 

 

 

 

 

 

  

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/05586

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,528,293 төгрөгийг хариуцагч *******, ******* нар нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,600,00 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,00 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,600,00 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,600,00 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,600,00 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,528,293 төгрөг тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 167,402 төгрөгөөс 83,701 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 83,701 төгрөгийг, хариуцагчаас 83,701 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Ч.БАТЧИМЭГ