| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2017/0605/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Хнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрхий мэргэн овогт Төмөрхуягийн Хонгорзулд холбогдох эрүүгийн 1709004530243 дугаартай хэргийг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бишрэлт Интернейшнл” ХХК-нд худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчиний 11-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.Хнь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар Их дэлгүүрийн орчим “манай ээж Н.Долгормаа “Оюу Толгой” ХХК-нд кемп хариуцсан захирлын ажил эрхэлдэг тул таныг тус компанид оффисс ажилд оруулж өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Наранцэцэгийг төөрөгдөлд оруулж түүнээс бэлнээр 140.000 төгрөг, “Хаан Банк”-ны 5068132206 дугаарын дансаар 860.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Хшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хохиролыг төлж барагдуулсан, ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…надтай хамт ажилладаг Хонгорзул гээд охин “манай ээж Оюу толгой ХХК-нд кемп хариуцсан захирлаар ажилладаг, ...танилгүй бол ажилд ороход хэцүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ээждээ хэлээд, ажлын байр байгаа болов уу гээд асуугаад өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл Хонгорзул “би ер нь асуугаад өгье, харин та хэнд ч битгий хэлээрэй” гэж хэлсэн. Дараа нь надтай уулзаад “үйлчилгээний ажилтны ажлын байр байгаа юм байна, та ямар ч байсан эхний ээлжинд 200.000-300.000 төгрөг өгнө шүү” гэж хэлж байснаа дараа нь “ээж 500.000 төгрөг хэрэгтэй гэнэ” гэж хэлснээ, сүүлдээ “танд хэдэн төгрөг байгаа юм бэ” гэж асуухаар нь би үнэнээ хэлээд “надад 1.000.000 төгрөг л байна” гэж хэлсэн. Тэгтэл Хонгорзул “ээж хоёрын хооронд 500.000 төгрөгөөр ч яахав, 1.000.000 төгрөг өгчих гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд би Хонгорзулд эхний ээлжинд 1.000.000 төгрөг өгсөн. Бэлнээр 140.000, Хаан банкны дансаар 860.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Хонгорзул надад “ээж 4-5 сая төгрөг нийт хэрэг болох байх шүү” гэж хэлэхээр нь би “арай л их мөнгө байна, эгч нь дийлэхгүй байхаа” гэж хэлэхэд Хонгорзул дараа нь “би ээжтэй ярьсан, ээж за яахав багасгаад 3.4 сая төгрөг өгчих, энэнээс өөр яриа байхгүй шүү гэж байна” гэж хэлсэн. Мөн Хонгорзул “танай нөхрийг чинь хүртэл татна шүү дээ, тэгэхгүй бол хүний нутагт хэцүү, би өөрөө бас удахгүй “Оюу толгой” ХХК-нд ээжийнхээ туслахаар ажилд орох гэж байгаа, та тэгээд хамт явахгүй юм уу” гэх мэт зүйл ярьж байсан. Тэгээд наадмын өдрүүд эхлээд энэ хооронд Хонгорзул мөн л бага багаар мөнгө төгрөг өгөөч гээд асуудаг байсан. Тэгээд ойролцоогоор араваад хоногийн дараа би түүнийг худлаа хэлж байна гэдгийг нь гадарлаад мөнгөө буцаагаад авья гэхэд өгөхгүй худлаа, үнэн зүйл яриад байсан…” гэх мэдүүлэг. /хх-13-14/,
Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай “...Д.Наранцэцэгийг оператор болон ямар нэг ажилд оруулах асуулаар Т.Хонгорзулд урьдчилгаа 1.000.000 төгрөг өгөв...” /хх-9/,
“Хаан Банк” дансны хуулга /хх-7-8/,
Мөнгө шилжүүлэн өгсөн баримт /хх-10/,
Т.Хонгорзулын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-33-34, 36-43/,
“Бишрэлт Интернэйшнл” ХХК-ийн тодорхойлолт /хх-35/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Шүүгдэгч Т.Хнь “манай ээж Н.Долгормаа “Оюу Толгой” ХХК-нд кемп хариуцсан захирлын ажил эрхэлдэг тул таныг тус компанид оффисс ажилд оруулж өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Наранцэцэгийг төөрөгдөлд оруулж түүнээс бэлнээр
140.000 төгрөг, “Хаан Банк”-ны 5068132206 дугаарын дансаар 860.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг авсан гэдгээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.
Иймд Т.Хонгорзулынүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Т.Хонгорзулд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх” саналыг гаргасан байх бөгөөд шүүгдэгч Т.Ххүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.Хонгорзулд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Хонгорзулд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, тэрээр энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрхий мэргэн овогт Төмөрхуягийн Хонгорзулыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Хонгорзулд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Т.Хонгорзулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Т.Хнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Т.Хонгорзулд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хонгорзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР

1.Т.Х-г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.