Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05375

 

 

 

 

 

 

  

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/05375

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*******” ХК -ийн нэхэмжлэлийн шаардлага 9,399,470 төгрөгийг хариуцагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 399,470 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 205 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 900,000 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн дотор 900,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 165,342 төгрөгөөс 82,671 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 82,671 төгрөгийг, хариуцагчаас 82,671 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ч.БАТЧИМЭГ