| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04982/И |
| Дугаар | 182/ШШ2024/04623 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/04623
2024 11 07 182/ШШ2024/04623
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: ЕШ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Ө-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 2,012,152 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...З.******* нь 2021.09.14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан сарын 2,9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 1,099,900 төгрөг зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүг төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,941,952, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг нийт 2,012,152 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч З.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,012,152 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч байна. 2024.11.30-ны өдөр 350,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 262,152 төгрөг, гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******т холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2,012,152 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,012,152 төгрөгийг 2024.11.30-ны өдөр 350,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 262,152 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч П.******* татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,012,152 төгрөгийг 2024.11.30-ны өдөр 350,000 төгрөг, 2024.12.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.01.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.02.28-ны өдөр 350,000 төгрөг, 2025.03.30-ны өдөр 350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 262,152 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 47,145 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 23,572 төгрөгийг буцааж, хариуцагч З.*******аас 23,573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА