Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 08

 

 

                                                  

 

 

 

 

 

 

 

   2023          02           09                                      2023/ДШМ/08

 

 

 

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Батцоож, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар/онлайнаар/, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Хуягбаатар, Б.Ганзориг, О.Санчирбал, шүүгдэгч *******/онлайнаар/, цагаатгагдсан этгээд *******гийн өмгөөлөгч Б.Хосбаяр/онлайнаар/, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Гантуяа нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаар шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Б.Гантөмөр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Балижнням нарт холбогдох эрүүгийн 2036001370090 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн Дархан ургийн овогт Нямдаваагийн Балжинням, 1986 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч-цагдаагийн ажилтан мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 15 дугаар хорооны 66-37 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

2.Монгол Улсын иргэн Дашванжил ургийн овогт Нямаагийн Ирэхзаяа, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Ховд аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн Их монголын 01-11 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.

3.Монгол Улсын иргэн Далай ургийн овогт Нямсүрэнгийн Ганцэцэг, 1975 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, мэргэжлийн боловсролтой, хүнсний технологич-тогооч мэргэжилтэй, -ийн захирал ажилтай, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хорооны 41-05 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:

4.Монгол Улсын иргэн Тайжууд ургийн овогт Жаахүүгийн Улаанхүү, 1966 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний барааны технологич мэргэжилтэй, Фрэш оранж авто сургуулийн захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Жаргалан багийн Усны аж ахуйн 24-16 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

5.Монгол Улсын иргэн Сайншарав ургийн овогт Хөхөөгийн Бямбаа, 1968 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Олны буян авто сургуулийн захирал ажилтай, ам бүл хоёр, Ховд аймгийн Жаргалант сум, Магсаржав багийн 301 дүгээр байрны 12 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .

6.Монгол Улсын иргэн Баяр ургийн овогт Барын Гомбосүрэн, 1981 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймаг дахь Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн дарга ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, Буянт багийн Наран хорооллын 2-3 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ81082977.

            7. Шүүгдэгч ******* нь “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч *******ийн -иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан *******тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч *******ийн эзэмшлийн -ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

7.1 Мөн “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ыг Олны буян авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Улмаар оор дамжуулан нийт 1’700’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5027801903 дугаартай дансаар авч Б.Лувсанцэвээн, Э.Дашравжаа, Б.Дөлгөөн, Б.Эрдэмбилэг, Б.Жагзмаа нарыг Хажмура авто сургуульд, П.Тэгшбүрэн, Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, О.Хонгорзул нарыг Фрэш оранж авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн оор дамжуулан , , , нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5027801903 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2’200’000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

7.2 Мөн “Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн Тоёота приус-40 (Toyota prius) загварын 86-86 УБГ улсын дугаартай автомашиныг гэрч Б.Амарболдод 23’500’000 төгрөгөөр зарсан”,

7.3 Мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 12-11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 121-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдлийг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан гэмт хэрэгт,

7.4 Шүүгдэгч ******* нь “Ховд аймгийн автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч *******тай шүүгдэгч *******ийн эзэмшлийн -иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч *******ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

7.5 Шүүгдэгч ******* нь “шүүгдэгч *******, ******* нарын хамт бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч *******д өөрийн эзэмшлийн -ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар -ийн дансанд эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч *******, ******* нарт бэлнээр болон дансаар шилжүүлж уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

7.6 Шүүгдэгч ******* нь “Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн автотээврийн газрын дарга *******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн,

7.7 Шүүгдэгч ******* нь “гэрч ыг Олны буян авто сургуульд суралцсан гэж www.edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч *******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,

7.8 Шүүгдэгч ******* нь “гэрч П.Тэгшбүрэн, Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, О.Хонгорзул нарыг Фрэш оранж авто сургуульд суралцсан гэж www.edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч *******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

8. Ховд аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

9. Ховд аймаг дахь сум дундынн эрүүгийн хэргийн анхан шүүх:

9.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийг баримтлан Баяр ургийн овогт Барын Гомбосүрэнг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

9.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Дархан ургийн овогт Нямдаваагийн Балжиннямын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тухайн үйлдэлд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

 9.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч *******ын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж

9.4 Шүүгдэгч Дархан ургийн овогт Нямдаваагийн Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн;

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дашванжил ургийн овогт Нямаагийн Ирэхзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Далай ургийн овогт Нямсүрэнгийн Ганцэцэг, Тайжууд ургийн овогт Жаахүүгийн Улаанхүү, Сайншарав ургийн овогт Хөхөөгийн Бямбаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тус тус тооцож,

 9.5 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар;

9.6 Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар;

9.7 Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 8’000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8’000’000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар;

9.8 Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6’000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’000’000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар;

9.9 Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7’000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

9.10 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900’000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил 4 (дөрөв) сарын хугацаагаар тогтоож,

9.11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

9.12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

9.13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

9.14 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас 18’898’479 төгрөгийг албадан гаргуулж, уг мөнгөнөөс 7’882’483 төгрөгийг Ховд аймгийн төсөвт оруулж, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлж,

9.15 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

9.16 Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж;

9.17 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

9.18 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар тус тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдэж,

9.19 Шүүгдэгч *******, *******, *******, ******* нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

9.20 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 /тав/ ширхэг Си ди дискийг хэргийн хамт хадгалж, Б.Жагзмаа, , О.Хонгорзул, Э.Дашравжаа нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж,

9.21 Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж тус тус дурдаж шийдвэрлэжээ.

10. Шүүгдэгч *******ийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхээс шүүгдэгчийн холбогдсон хэргийг тодорхойлсон байдал, дүгнэлт зэрэгт маргах зүйлгүй. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн дүгнэлтэд ".., шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэддүүлэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх санал, шүүгдэгч *******ээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хэрэглэсэн гэх боловч хүлээлгэж буй эрүүгийн хариуцлагыг миний бие хүндэдсэн гэж үзэхээр байна.

Учир нь: Эрүүгийн хуулийг хэрэглэх явцад баримтлах "шударга ёсны зарчим"-ыг хуульчилсан ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байхаар, мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн. Уг үйлдэлд ногдуулж болох эрүүгийн хариуцлага буюу торгуулийн ялын хэмжээг судлан үзвэл 5,400,000 - 27,000,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

Миний холбогдсон хэргийн тухайд хэдийгээр албан тушаалын хэрэг боловч учирсан хохирол, хор уршиг бага, мөн урьд өмнө эрүүгийн хууль зөрчиж байгаагүй зэргийг харгалзан үзэх учиртай болов уу. Хариуцлага алдсан аливаа үйлдэлд гэм буруутай этгээд хариуцлага хүлээх нь зүйд нийцэх боловч хариуцлага алдсан үйлдлийн учир шалтгаан, учирсан хохирол, хариуцлага алдан этгээдийн хувийн байдал, хариуцлага алдсан үйлдэлдээ гаргаж буй сэтгэхүйн харьцаа, хувийн байдал зэргийг харгалзан хууль тогтоогчийн хуулиар тогтоож егсөн төрөл, хэмжээнд багтаан хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Дээр дурдсанчлан шүүгдэгч ******* нь өндөр настай эх, мөн 2 хүүхдийн хамт амьдардаг /өрх толгойлсон эмэгтэй/, эрхэлсэн тодорхой ажилтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар үнэн зөв тууштай мэдүүлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж буй байдал, хохирол, хор уршиггүй, нөхөн төлүүлэх зардалгүй байдал зэргийн харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж буюу нийтийн албанд томилогдох эрхийг хязгаарласан тухайд хүлээн зөвшөөрч, харин торгуулийн ялыг 5,400,000 төгрөгөөр тогтоож, уг торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн барагдуулахаар тус тус шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            11. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг зөрчсөн.

Энэ нь яллах дүгнэлтэнд хууль тогтоомжийн дагуу тендер сонгон шалгаруулалтанд оролцож ажил, бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар ялж авбал зохих аж ахуйн нэгж байгууллага болон төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан гэсэн боловч уг гэмт хэргийн улмаас эрх нь зөрчигдсөн гэх аж ахуйн нэгж байхгүй, гэмт үйлдийн улмаас өөрт ямар нэгэн ашиг олоогүй,төрийн үйл ажиллагаанд саад доголдол учраагүй одооч уг пүүг төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа, шүүгдэгчийн хувьд зам эвдрэх, аймаг орон нутгийн өмч хөрөнгө сүйдэх эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих эрх ашгийг хамгаалахын төлөө нэн яаралтай авч хэрэгжүүлсэн боловч тендер шалгаруулах хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино"

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6-т заасан нөхцөл байдлын буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан" Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно".Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно" мөн зүйл, хэсгийн 1.2-т заасан" Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж гэм буруугийн хурлаар шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол байхгүй, гэм буруугийн маргаангүй гэж тодорхойлсон атлаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, зорчих эрх хязгаарлах ялуудаас сонгон хэрэглээгүй, эсхүл оногдуулсан хорих ялыг тэнсээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн", 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" гэж үзэж гомдол гаргаж байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчилж торгох ял оногдуулах, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

12. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би анхан шатны шүүх хуралдаанаас хойш нийт 86 хоног хоригдож байна. Хоригдож байх хугацаандаа маш их харамсаж, мөн их зүйлийг ойлголоо. Хэрэг хийсэн бол ял шийтгэл авах нь гарцаагүй. Харин хийсэн хэрэгт ял шийтгэл тохирсон байх нь Эрүүгийн хуулийн нэг зорилт бөгөөд хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, хууль аль нэг талд үйлчлэхгүй байх зарчмыг хангадаг гэж үздэг. Өмгөөлөгч нарын маань давж заалдах гомдолд дурдсан хууль зүйн үндэслэлийг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Миний хувьд хуулийн хүрээнд нотлох баримтуудыг үнэлэх нь миний эрх зүйн байдалд нөлөөлөх талаас шүүх анхаарч үзэхийг хүсье. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүхээс гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийн талаар тайлбарлахад уг үйлдлийг үйлдсэн, буруу зүйл хийсэн гэдгээ ухамсарлаж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Харин жолооны үнэмлэх гаргасан асуудлын хувьд зүйлчлэл, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэж буруутгасанд маш их гомдолтой байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хамруулаад намайг мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллаж миний эрх зүйн байдал дордуулсан. Гэмт хэрэг үйлдсэн эсэхэд нотлох баримтыг шинжлэн судалж, эргэлзээтэй нөхцөл байдал байгаа тул надад ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

13. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Гантөмөр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өмгөөлөгчийн зүгээс шүүхийн харьяаллын асуудлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ, 6 дахь хэсэгт "Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ", 7 дахь хэсэгт "Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэж тодорхой хуульчилсан байгаа талаар дурдаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх устай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 "Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ" гэж заасныг үндэслэн эрүүгийн 2036001370090 дугаартай ******* нарт холбогдох хэргийг яллагдагч *******ын сүүлчийн гэмт хэрэг уйлдэгдсэн, төгссөн /11.7-ийн 1 дэх хэсгийн 1.1/ газрын харьяалах шүүхэд шилжүүлэх буюу Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн юм. Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх үйлдлийн тухайд дээр дурдсанчлан гурван цаг, хугацаа дурдагдаж байгаа.

Хохирогч ийн биед илэрсэн хөнгөн зэргийн гэмтэл нь хэний, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болох, хохирогч уг гэмтлийг Сүнжидмаатай хийсэн зодооны улмаас аваагүй гэдэг нь хэрхэн няцаагдаж байгаа болох, хохирогчийн биед илэрсэн гэмтэл нь *******ын үйлдлээс бий болсон эсэх нь хэрхэн нотлогдож байгаа зэрэгт шүүх үнэлэлт, дүгнэлт хийлгүй, зөвхөн шүүгдэгчийг буруутгахыг урьтал болсон гэж үзэхээр байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

14. Хохирогч ийн өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдар шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хохирогч Баярцэцэгийн эрх ашгийг хамгаалж оролцож байна. хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдож байгаа. ийн өгсөн мэдүүлэг дээр ******* нь тухайн өдөр боож унагааж, үсдэж чирсэн байдаг. Утсаар дарамталж байсан учир нэмж дуудлага өгөхөөс айсан. Мөн Эрүүгийн хуульд зааснаар ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байгаа амралтын газар амарч байхдаа ийн биед халдсан, мөн Ховд аймагт байх хугацаанд биед нь халдаж хутгаар зүссэн үйл баримт тогтоогдсон. 

15. Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* гэрч Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, нь О.Хонгорзул, П.Тэгшбүрэн нарыг "Фрэш оранж" авто курс суралцаагүй, жолоодох эрхийн шалгалт өгөөгүй байхад жолоодох эрхийн шалтгалтад орох үнэлгээний хуудаст гарын үсэг зурсан үйлдлээрээ шүүгдэгч *******ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрч Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, О.Хонгорзул, П.Тэгшбүрэн нарт "В" ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох боломжийг олгосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигч буюу уг Гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, биеийн байцаалт зэргээр шүүгдэгч нь Фрэш оранж авто сургуулийн захирал ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдсон болно гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд тодорхой, ойлгомжтой хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон. Шүүгдэгч Н. Балжиннямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг удаагийн үйлдлээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах "Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хос М заасан эрх мэдэл, албан тушаалын урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хуулийг зөв хэрэглэсэн.Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгасан. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, өмгөөлөгч Б.Гантөмөрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

16.Цатгаагдсан этгээд *******гийн өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтыг холбогдох газраас нь нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж авсан.Ховд аймгийн Засаг даргын захирамжид тусгасны дагуу ажилласан. Орон нутгийн өмчийн зөвлөлийн даргаас зөвлөгөө авахаар очиж уулзсан талаарх баримтууд хавтаст хэрэгт цугларсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд хэвээр үдээж өгнө үү гэв.

17.Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс зүйлчлэл дээр маргаангүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

18.Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Хуягбаатар давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэсэн хуулийн зохицуулалттай. Нээлттэй тендер сонгон шалгаруулалтын хугацаа 30 хоног, хязгаарлагдмал сонгон шалгаруулалтын хугацаа 30 хоног байдаг. Тухайн цаг үед давагдашгүй нөхцөл байдал үүссэн байсан тул шууд гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******, ******* хоёрыг үгсэн тохирч шууд гэрээ байгуулсан гэж үзсэн. Анхан шатны шүүхийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх *******, *******, ******* нарын хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5.1 дэх заалтыг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж торгуулийн ял оногдуулсан боловч ямар үндэслэлээр торгуулийн ял оногдуулсан талаар тайлбар, дүгнэлт хийгээгүй. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Иймд эдгээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

19.Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын пүү худалдан авах гэрээ байгуулж байгаа үйлдэлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт 11.1-д заасан “...албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн байж болзошгүй юм. Харин дээрх зөрчил гаргасан үйлдэлд нь тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх үйлдэл нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д заасан цаг хугацаанд хамаарч байгаа бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тухай зүйл ангийг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжтой байна. ******* болон ******* нарыг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

20.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг шийдвэрлэхгүй орхив.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч *******ийн -иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан *******тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч *******ийн эзэмшлийн -ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

4.1 Мөн “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ыг Олны буян авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Улмаар оор дамжуулан нийт 1’700’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5027801903 дугаартай дансаар авч Б.Лувсанцэвээн, Э.Дашравжаа, Б.Дөлгөөн, Б.Эрдэмбилэг, Б.Жагзмаа нарыг Хажмура авто сургуульд, П.Тэгшбүрэн, Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, О.Хонгорзул нарыг Фрэш оранж авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн оор дамжуулан , , , нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 5027801903 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2’200’000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

4.2 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгчийн эзэмшлийн Тоёота приус-40 (Toyota prius) загварын 86-86 УБГ улсын дугаартай автомашиныг гэрч Б.Амарболдод 23’500’000 төгрөгөөр зарсан”,

4.3 Мөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 12-11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 121-209 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдлийг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан гэмт хэрэгт,

4.4 Шүүгдэгч ******* нь “Ховд аймгийн автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч *******тай шүүгдэгч *******ийн эзэмшлийн -иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч *******ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

4.5 Шүүгдэгч ******* нь “шүүгдэгч *******, ******* нарын хамт бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч *******д өөрийн эзэмшлийн -ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар -ийн дансанд эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч *******, ******* нарт бэлнээр болон дансаар шилжүүлж уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

4.6 Шүүгдэгч ******* нь “Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн автотээврийн газрын дарга *******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн,

4.7 Шүүгдэгч ******* нь “гэрч ыг Олны буян авто сургуульд суралцсан гэж www.edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч *******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,

4.8  Шүүгдэгч ******* нь “гэрч П.Тэгшбүрэн, Б.Батсуурь, М.Эрдэнэбулган, Э.Бат-Ирээдүй, Г.Оргил-Од, О.Хонгорзул нарыг Фрэш оранж авто сургуульд суралцсан гэж www.edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч *******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг 2 удаагийн үйлдлээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

            шүүгдэгч *******г  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            шүүгдэгч *******, *******, ******* нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт буруутайд тооцож, шүүгдэгч *******ийг 8,000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр, *******г 6,000 нэгж буюу 6,000,000 төгрөгөөр, *******г 7,000 нэгж буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

            Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн үйлдэлд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч *******г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж тус тус шийдвэрлэсэн байна.  

            6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгов. Тухайлбал

            6.1 Гэмт этгээд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон болох нь тогтоогдсон боловч хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зүйлчилдэг.

            6.2 Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үедээ хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тохирох зүйлийн хүндрүүлэх шинжээр зүйлчилдэг.

            6.3 Гэмт этгээд  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 ба түүнээс дээш удаа гэмтэл учруулахгүйгээр зодсон, мөн хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тохирох зүйлийн хүндрүүлэх шинжээр давхар зүйлчилдэг.

            6.4 Гэтэл “2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг  шүүгдэгч ******* болон түүний дүү Н.Сүнжидмаа нар үгүйсгэж мэдүүлэг өгдөг боловч хохирогч , түүний эгч Ө.Бямбабаяр нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн 7574 дугаартай дүгнэлт, гэрч Ө.Бямбабаярын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ө.Бямбабаярыг бичлэг хийгээд зогсож байхыг харсан гэрч Э.Баярбатын мэдүүлгээр тус тус тогтоогдсон байна. 

            6.5 Харин шүүх 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа  “уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна, нэг хэргийн үндсэн шинжийг нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 11.6 дугаар зүйлийн 1 болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

            6.6 Иймд анхан шатны шүүх шүүгдэгч *******ын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ийг зодож, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон атлаа “уг үйлдлийг” мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлага хангахгүй болжээ. Энэ талаар гаргасан *******ын өмгөөлөгч Б.Гантөмөрийн гомдол үндэслэлтэй байна.

            6.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дээр дурдсан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “шийдвэрийг хүчингүй болгох” үндэслэлд хамаарч байгаа, уг хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

6.8 Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг “...хүчингүй болсонд тооцсон” бөгөөд  уг хууль нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгох” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь шийтгэх тогтоолоор хоригдсон тул тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******д урьд авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын “шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, шүүгдэгч ******* болон ******* нарын үйлдэлд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинж байхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү”, “шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг, шүүгдэгч ******* нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх  давж заалдсан гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдлаа.

9. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар.

            9.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасныг шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй боловч хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг гарсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана гэж ойлгоно.

            Гэтэл шүүх прокурорын яллах дүгнэлтээр *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч *******д мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо *******д холбогдох хэргийг, *******ын тухайн үйлдэлд холбогдох хэргийг тус тус хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

            9.2 Шүүх шүүгдэгч *******, ******* нарт үндсэн ял буюу хорих ял дээр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан атлаа энэ ялын хугацаа хэдий үеэс эхлэн тоолохыг шийтгэх тогтоолд заагаагүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсгийг тайлбарлаж бичээгүй байна. 

            9.3 Шүүх шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ял болгон нэмж нэгтгэхдээ “торгох ялыг тусад нь эдлүүлэх боломжгүй” гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаж бичээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/217 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг шийдвэрлэхгүй орхисугай.

2. Шүүгдэгч *******, ******* нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох хувийн баталгаа гаргах, шүүгдэгч *******д урьд авсан Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           

           

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.НЯМБАЯР  

 

                                                       ШҮҮГЧ                                            Д.КӨБЕШ

 

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Н.ТУЯА