| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/06154/И |
| Дугаар | 182/ШШ2024/04625 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2024/04625
2024 11 07 182/ШШ2024/04625
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,
Нэхэмжлэгч: МФ ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.Ө-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үүрэгт 2,382,977 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...В.******* нь 2024.06.21-ний өдөр бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 130120000397 дугаартай зээлийн гэрээг программ хангамж ашиглан цахим хэлбэрээр үйлдэж, цахим гарын үсгээр баталгаажуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүний өр 376,364 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 6,613 төгрөг нийт 2,382,977 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч В.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 2,382,977 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч байна. 2024.11.30-ны өдөр 1,191,488 төгрөг, 2024.12.31-ний өдөр 1,191,489 төгрөг гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Пүрэвням нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбартай танилцаад зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч В.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2,382,977 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,382,977 төгрөгийг 2024.11.30-ны өдөр 1,191,488 төгрөг, 2024.12.31-ний өдөр 1,191,489 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-нд төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Г.Пүрэвням татгалзаагүй, түүнд итгэмжлэлээр эвлэрэх эрх олгогдсон байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч В.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,382,977 төгрөгийг 2024.11.30-ны өдөр 1,191,488 төгрөг, 2024.12.31-ний өдөр 1,191,489 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-нд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 53,080 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 26,540 төгрөгийг буцааж, хариуцагч В.*******аас 26,540 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА