| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/03437/И |
| Дугаар | 102/ШШ2024/05246 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/05246
| 2024 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/05246 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ** дугаар хороо, *** байр, ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ** дугаар хороо, *** байр, ** тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 33,678,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагч *******
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:**********/, ******* овогт ******* /РД:********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн охин , **** оны * дүгээр сарын **-ны өдөр төрсөн охин нарыг эцэг *******ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь дундын эд хөрөнгө болох ******* дүүргийн ** дугаар хороо, *** байр ** тоот нэг өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсэг болох 33,678,750 төгрөгийг хоёр хүүхдийн тэтгэлэгт тооцуулж, нэг удаа бөөнд нь төлсөнд тооцуулах, цаашид нэхэмжлэгч ******** нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, хариуцагч ******* нь дээрх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 42,983,528 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулснаар ******* гэрчилгээнээс нэрээ хасуулж, тус байрнаас нүүхээр, орон сууцнаас нэр хасагдах хүртэлх хугацаанд хүүхдүүд эх болон эцгийнхээ гэрт аль алинд нь амьдарч сургуульдаа явах, цаашид хүүхдийн одоо байгаа сургуулийг өөрчлөхгүй, нөхцөлийг дордуулахгүй байх, хүүхдийн эрх зөрчигдсөн, амьдрах нөхцөл болон сургуулийн нөхцөлүүд өөрчлөгдөх тохиолдолд хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээлгэх боломжтой болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Хуягд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ