| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/05129/И |
| Дугаар | 182/ШШ2024/04666 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/04666
| 4 оны 11 сарын 12 өдөр | Дугаар *******2/ШШ4/04666 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.О-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:ПД ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 1*******,635,727 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т,
Хариуцагчийн төлөөлөгч Б.А,
Гэрч П.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие 2.10.19-ний өдөр нөхөр *******, охин ******* нартай хамтран Худалдаа хөгжлийн банкны зээлээр Хан-Уул дүүрэг, *******-р ******* , Монгол , байрны тоот байрыг худалдан авсан. Тухайн үед нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өрхийн орлогын дийлэнхи хувийг бүрдүүлж байсан учраас зээлийн гэрээнд 70%-ийг хариуцахаар үүрэг хүлээсэн байдаг юм. Тийм учраас нөхөр маань нас барах хүртлээ маш богино хугацаанд зээлээ илүү төлөлтөөр төлж байсан. Бид Худалдаа хөгжлийн банктай ЗГ/СС221003001-1 тоот зээлийн гэрээ байгуулан орон сууц худалдан авахдаа ******* ******* ХХК-тай №4А88К21115627 тоот ипотекийн зээлдэгчийн амь насны *******ын баталгааны гэрээг 2.11.08-ны өдрөөс 3.11.07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Тус *******ын гэрээгээр зээлдэгчийн амь насанд учирсан гэнэтийн осол болон нэмэлтээр өвчин буюу зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлүүдийг нэмэлт хураамж төлж даатгуулсан юм. Миний нөхөр ******* нь 3.06.08-ны өдөр гэнэт бие нь муудаж 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Уушги судлалын энгийн тасагт Эмнэлгийн Бусад нөхцөлд үүссэн уушгины хатгаа оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 3.06.10-ны өдөр амьсгал, зүрх судасны дутагдлын улмаас зүрхний хэм алдагдан зүрх гэнэт зогсож гэнэтийн байдлаар нас барсан. Миний нөхрийн нас барсан шалтгааныг нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протокол зэрэгт уушгины хатгаа үхэлд хүргэхүйц хүнд биш байсан, нас барсан шалтгаан нь зүрх гэнэт зогсож гэнэтийн байдлаар нас барсан болохыг тогтоосон байдаг.
Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг эмч бичиж өгсөн. Нас барсан өдөр нь амралтын өдөр таарсан учраас тухайн үеийн жижүүр эмч болох П.******* эмч нас барсан тухай гэрчилгээг гараар бичсэн байдаг. Тэгээд ажлын өдөр эмч үүнийг програмд шивсэн болох нь түүний мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ хоёр үйлдэгдээгүй, нэг л үйлдэгдсэн болох нь тогтоогдоно. Талийгаач *******ыг тухайн үед эмчилж байсан эмч тайлбарлахдаа зүрх нь гэнэт зогссон гэж хэлсэн. Нас барсны гэрчилгээн дээр нь J******* гэсэн олон улсын код бичигдсэн байгаа. Үүнийг тухайн үед Н.******* гуай мэдээд буруу байна гэж эмчлэгч эмч хандсан байдаг. Тэгээд эмчийн гарган өгсөн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг хавсарган Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд улсын байцаагч дүгнэлт гаргаж, нас барсны бүртгэлд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнийг нэхэмжлэгч Н.******* санаатайгаар буруу зөрүү үйлдсэн зүйл байхгүй. Даатгалын компани мэргэжлийн байгууллага болохын хувьд стандарт нөхцөлтэй гэрээ байгуулдаг бөгөөд талууд харилцан тохиролцсон зүйл байхгүй, зүрх гэнэт зогсоход юу хамаарахыг тодорхойлж өгөөгүй. Өөрөөр хэлбэл талийгаач *******ын хувьд биед нь хүндрэл байсан, зарим хам шинжтэй давхцаад зүрх нь гэнэт зогсож нас барсан болох нь тогтоогддог.
Бидний ******* ******* ХХК-тай байгуулсан 4А88К21П5627 тоот ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгааны гэрээнд даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах болон даатгуулагч нэмэлт хураамж төлсөн тохиолдолд зүрх гэнэт зогсох, цус харвах зэрэг эрсдэлээс хамгаалахаар тохиролцон *******ын үнэлгээний 0.13 хувиар *******ын хураамж төлсөн. Гэтэл талийгаач нөхрийн маань нас барсан шалтгаан нь *******ын гэрээнд заагдсан нэмэлт эрсдэлд хамаарахаар байтал ******* *******ын зүгээс үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. ******* ******* ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах *******нд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах *******ноос 3.10.26-ны өдрийн 9/4077 тоот шийдвэрээр ******* ******* ХХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлгүй тул даатгуулагчид *******ын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд миний нөхөр ******* орон сууцны зээлийн гэрээний дагуу байрны зээлийн 70 хувийг хариуцаж байсан бөгөөд *******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас амь насаа алдсан тул Санхүүгийн зохицуулах *******ны 3.10.26-ны өдрийн 9/4077 тоот шийдвэр болон №4А88К21115627 тоот ипотекийн зээлдэгчийн амь насны *******ын баталгааны гэрээний 7.8 Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно, мөн Даатгалын тухай хуулийн 8.1 Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг ундэслэн даатгуулагчид *******ын нөхөн төлбөрийг олгоно, Иргэний хуулийн 431.1 Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу *******ын нөхөн төлбөрт зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 169,479,610 төгрөгийн 70% буюу 1*******,635,727 төгрөгийг хариуцагч ******* Даатгал ХХК-иас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.******* нь хамтран зээлдэгч *******ад зүрх гэнэт зогссоны улмаас нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган өгсөн. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд үндсэн оношийг хоёр талын уушгины хатгаа, J15.8 гэсэн байсан. Харин нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг I46 гэж тавьсан байдаг. Энэ хоёр баримт хоорондоо зөрүүтэй байсан учраас бид Улсын гуравдугаар төв эмнэлгээс энэ талаар тодруулсан. Улсын гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн хариунд талийгаач *******ын үндсэн оношийг эмнэлэгийн бус нөхцөлд J15.8, хүндрэлийн онош нь J96, нойрсох үед амьсгал тасалдах хам шинж гэсэн хариу ирүүлсэн байгаа. Тийм учраас манай байгууллага талийгаач *******ыг уушгины хатгааны улмаас нас барсан гэж үзэж, гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан *******ын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарна гэж, *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан байгаа. Улмаар шүүхийн ажиллагааны явцад талийгаач *******ын нас барсан тухай П.*******, гэсэн хоёр эмчийн үйлдсэн хоёр гэрчилгээ байгааг мэдлээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтээс харвал Н.******* гомдол гаргасан, оношийг буруу бичсэн, жижүүр эмч П.*******гээс залруулсан байна, засаж өгөөч гэхэд өмнөх гэрчилгээ яасан нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл улсын байцаагч өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх боломжтой байна. Нэхэмжлэгч Н.******* нь талийгаач *******ын нас барсан оношны талаар гомдол гаргаж, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээг залруулсан талаараа бидэнд үнэн зөв тайлбар өгөөгүй. Энэ бүхэн цор ганц, анх удаа юм шиг материал бүрдүүлж, баримтаар бүрэн хангаагүй, бодит байдлыг нуун далдлах үүднээс нөхөн төлбөр авахаар оролдож байна гэж хардахаар байна. Иймд талийгаач ******* нь зүрх гэнэт зогсох эрдсдэлээр бус харин уушгины хатгаа гэсэн үндсэн оношоор нас барсан гэж бид үзэж байгаа учраас нэхэмжлэл үндэслэлгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,
2.11.08-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь *******ын баталгаа, 2.10.19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2.10.*******-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулгууд, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 3.09.27-ны өдрийн нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах *******ны 3.10.26-ны өдрийн *******ын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 4.01.*******-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *******ын гадаад паспортын хуулбар, 3.09.07-ны өдрийн нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протокол гэсэн баримтуудыг,
4.Хариуцагч тал нотлох баримтаар,
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 3.09.04-ний өдрийн Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгт хандсан албан бичиг, Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгийн 3.09.13-ны өдрийн 2/1231 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн 3.09.04-ний өдрийн 23-1/1521 тоот албан бичиг, 1.02.01-ний өдрийн Ипотекийн *******ын зуучлалаар хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралтууд, Санхүүгийн зохицуулах *******ны 20*******.06.06-ны өдрийн 210 тоот Ипотекийн *******ын үйл ажиллагааны журам батлах тухай тогтоол, хавсралт болох журам гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
5.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр, *******ын эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протокол, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 4.06.12-ны өдрийн 274 тоот албан бичиг, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 4.06.12-ны өдрийн 01/645 тоот албан бичиг, хавсралт 9 хуудас баримт, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 4.08.12-ны өдрийн 07/372 тоот албан бичиг, хавсралт 10 хуудас баримт, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмнэл зүйн 4 дүгээр багийн хурлын тэмдэглэлийн талаар гаргасан тайлбар, 3.09.07-ны өдрийн нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протокол гэсэн баримтуудыг,
Хариуцагч талын гаргасан хүсэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4.09.23-ны өдрийн албан бичиг, хавсралт 3 хуудас баримт, гэрч Д., Б.Тэмүүлэн нарыг асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4.10.24-ний өдрийн 4/13248 тоот албан бичиг, хавсралт 4 хуудас баримт, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн 4.10.24-ний өдрийн 01/1094 тоот албан бичиг, хавсралт 13 хуудас баримт гэсэн баримтуудыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ******* ******* ХХК‑нд холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 1*******,635,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...би, нөхөр, охин хоёрынхаа хамт ипотекийн зээлдэгчийн амь насны *******ын гэрээг хариуцагчтай байгуулж, зүрх гэнэт зогсох, цус харвах нэмэлт эрсдэлийг даатгуулсан, гэрээний дагуу хураамжаа төлсөн, харин нөхөр ******* маань 3.06.10-ны өдөр зүрх гэнэт зогсож, гэнэтийн байдлаар нас барсан, энэ нь *******ын тохиолдолд хамаарах байтал хариуцагч нь *******ын нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан, улмаар Санхүүгийн зохицуулах ******* нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна гэсэн хариуг өгсөн байхад хариуцагч нь нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул түүнээс нөхөн төлбөрийг шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Тухайн үед манай компани нэхэмжлэгч Н.Октябрын ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтыг үндэслэн Улсын гуравдугаар төв эмнэлгээс талийгаач *******ын нас барсан шалтгааныг тодруулсан, харин талийгаач *******ын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээнд нас барсан шалтгаан, онош зөрүүтэй байсан учраас бид *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан, талийгаач ******* нь зүрх гэнэт зогсох оношоор бус харин уушгины хатгаа гэсэн үндсэн оношоор нас барсан тул *******ын нөхөн төлбөр олгох хууль зүйн үндэслэлгүй... гэж тайлбарлан мэтгэлцсэн.
3.Нэхэмжлэгч Н.*******, ******* нар эхнэр нөхөр, тэдний охин ******* болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, зохигчдын тайлбараар тогтоогдох ба, нэхэмжлэгч Н.*******, түүний нөхөр *******, охин ******* нар 2.10.19-ний өдөр Худалдаа, хөгжлийн банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээг байгуулж 250,000,000 төгрөгийг, жилийн 15%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 3% байхаар, 20 жилийн хугацаатай зээлж, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206097440 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн ******* дугаар *******, /17013/, улсын , дугаар байрны тоотод байрлах, 117,67 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг барьцаалжээ.
Хариуцагч ******* ******* ХХК, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хооронд 1.02.01-ний өдрийн ипотекийн *******ын зуучлалаар хамтран ажиллах гэрээ 4.01.31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан, энэхүү гэрээний хүрээнд нэхэмжлэгч Н.*******, түүний нөхөр *******, охин ******* нар нь ******* ******* ХХК-тай 2.11.08-ны өдөр ипотекийн зээлдэгчийн амь насны *******ын гэрээг 3.11.07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, 250,000,000 төгрөгийн үнэ бүхий амь насаа даатгуулж, хураамж төлөх, хариуцагч ******* ******* ХХК нь *******ын тохиолдол бий болсон үед тохиролцсон хувь хэмжээ болох үндсэн зээлдэгч Н.*******т зээлийн төлбөрийн 30%, хамтран зээлдэгч *******ад зээлийн төлбөрийн 70%, хамтран зээлдэгч *******д зээлийн төлбөрийн 0%-иар тус тус тооцон нөхөн төлбөрийг олгох үүргийг тус тус хүлээжээ.
Улмаар хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч Н.*******, түүний нөхөр *******, охин ******* нарт *******ын баталгааг олгосон байгаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4, 433.1, *******9 дүгээр зүйлийн *******9.1-д заасан шаардлагад нийцсэн байна.
4.Нэхэмжлэгч Н.*******, түүний нөхөр *******, охин ******* нар *******ын баталгаа болон *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 4 дүгээр зүйлийн 4.4.3, орон сууцны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.17-д зааснаар амь насны *******ын хураамжид 2.11.08-ны өдөр 325,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-нд төлсөн байна. Харин *******ын гэрээний хугацаанд буюу 3.06.10-ны өдөр зээлдэгч, даатгуулагч ******* нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони J15, амьсгалын цочмог дутмагшил J96, зүрх зогсох I46 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий нас баралтын шалтгаанаар, klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони J15 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий үндсэн оношоор, өвчний улмаас 62 насандаа нас барсан болох нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн 3.06.10-ны өдрийн Д., Б.Тэмүүлэн эмч нарын олгосон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдоно.
Тодруулбал, зээлдэгч, даатгуулагч *******ын гадаад паспортын хуулбараас үзвэл ******* нь 3.06.05-ны өдөр Монгол улсын хилээр гарч, 3.06.07-ны өдөр Монгол улсын хилээр буцаж орсон, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 4.06.12-ны өдрийн 274 тоот, 4.08.12-ны өдрийн 07/372 тоот албан бичгүүдээр *******ын ар гэрээс 3.06.08-ны өдөр түүний бие муудсан гэсэн агуулга бүхий дуудлага өгсөн, дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч Г.Мөнхтуяа ирж *******ад J44.9 уушгины архаг бөглөрөлт өвчин, тодорхойгүй оношоор үзлэг хийж зөвлөгөө өгсөн, Б.Баттөр эмч дахин түргэн тусламж үзүүлж *******ыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэсэн байна. Ийнхүү ******* нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, түүний эмчлэгч эмч Д. байжээ.
5.Харин зээлдэгч, даатгуулагч *******ын нас барсан 3.06.10-ны өдөр жижүүр эмчээр П.******* ажиллаж байсан ба, жижүүр эмч П.******* нь 3.06.10-ны өдрийн 05.10 цагт нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ олгосон, уг гэрчилгээний Үхэлд шууд хүргэсэн өвчин ба эмгэг гэсэн гэсэн хэсэгт: Амьсгал, зүрх судас зогсох, амьсгалын дутагдал гэж, Нас барсан шалтгаан гэсэн хэсэгт: Лингал зүрх судасны ү/а зогсох гэж, Өвчин эхэлснээс хойш нас барах хүртэлх хугацаа гэсэн хэсэгт: 7 сар гэж, ӨОУА-10 гэсэн хэсэгт: J*******, RO6,3 гэж, Нас барахад хүргэсэн бусад нөхцөл, шалтгаан гэсэн хэсэгт: эмнэлгийн бус нөхцөлд үүссэн 2 талын уушгины хатгаа, төвийн шалтгаант нойрсох үед амьсгал тасалдах хам шинж гэж тус тус гараар бичсэн байна.
Өөрөөр хэлбэл, *******ын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ нь Д., П.******* эмчийн гарын үсэгтэй, нас барсан үндсэн онош өөр, хоёр тусдаа гэрчилгээ гэж харагдах ба, энэ үйл баримтын талаар зохигчид маргаантай. Шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтээр энэ талаар тодруулахаар гэрчээр дараах эмч нарыг асуусан.
5.1.4.10.01-ний өдөр гэрчээр асуугдсан эмчлэгч эмч Д. ...үндсэн оношны хамааралтай хүндрэлүүд үүсч болдог, энд тавигдсан уушгины хатгаа өвчний улмаас амьсгалын дутагдал үүсэх эрсдэл өндөр байдаг, үүнээс хамаарсан амьсгалын дутагдал, түүнтэй хамааралтай зүрх судасны үйл ажиллагааны алдагдалд хүрээд, хүндрэлийн улмаас өвчтөн нас барахыг үхэлд хүргэх шууд болон бусад шалтгаанууд гэж дүгнэдэг, ...klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони гэдэг нь уушгины хатгааг үүсгэж буй нянг илтгэж байгаа, ...эмчлүүлэгч эмнэлэгт ирэхдээ уушгины хатгаа өвчтэй, мөн түүнээс шалтгаалсан амьсгалын дутагдалтай байсан... нас барсан гэрчилгээг эмчлэгч эмч олгодог, ... хагас сайн юм уу, бүтэн сайнд ар гэрт нь хүндрэл учруулахгүйн тулд жижүүрийн эмч олгодог, ... нас барсны гэрчилгээг цахим хэлбэрээр олгохдоо статистикч эмч буюу бүртгэлийн эмч олгодог, ...эмчлүүлэгчийн зүрхний бичлэг, зүрхний эхо шинжилгээнд ноцтой, амь насанд хүрэх өндөр өөрчлөлт байгаагүй. Тэгэхлээр энэ нөхцөл амьсгалын дутагдлаас шалтгаалаад хүчилтөрөгчийн дутагдлын улмаас зүрх зогсох, хэм алдуулах шалтгаан болсон... гэх агуулга бүхий мэдүүлгийг,
5.2.4.10.01-ний өдөр гэрчээр асуугдсан статистикч эмч Б.Тэмүүлэн ...тухайн нас барсан хүний эмчлэгч эмч ажлын цагаар байвал над дээр ирээд бид хоёр хамт сууж байгаад эмчлэгч эмч оношоо хэлж, би түүнийг нь програмд шивээд гаргаж өгдөг. ...Хэрэв ажлын бус өдөр байвал эмчлэгч эмч нь гараар бичиж өгдөг, хэрэв байхгүй бол жижүүрийн эмч оронд нь бичиж өгнө... гэх агуулга бүхий мэдүүлгийг,
5.3.4.11.12-ны өдөр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон жижүүр эмч П.******* ...тухайн үед би жижүүрийн эмч байсан, би өөрөө өвчтөнөө үнэлж байсан. ...Өвчтөний үндсэн онош нь хатгаатай, өрсөлдөх өөр өвчин буюу амьсгал зогсох хам шинж байсан. Тухайн өвчтөн зүрхний эхо хийлгээд тасагт ирсэн, 5 мм хүчилт төгрөгчийн макс зүүчихээд байхад 90% амьсгалж байсан. Хатгаа хүнд байгаагүй. Хамгийн сүүлийн үзлэг шөнийн 22 цаг байсан, ...өвчтөн тайван байдалтай, хурхирч байгаад гэнэт зогслоо гэж сахиур хэлсэн. Тийм учраас би хатгааны гэхээс илүү нойрон дунд амьсгал тасалдсан гэж үзсэн байгаа, ...тиймээс би зүрх гэнэт зогссон гэж хэлэх гээд байна. Дагалдан өвчин буюу нойрсох үед амьсгал зогсдог, тасалддаг. Тийм учраас талийгаачийн зүрх гэнэт зогссон гэж үзсэн. Эмчлэгч эмч үндсэн эцсийн оношийг баталгаажуулдаг... гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус өгчээ.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, талийгаач *******ыг нас барсан 3.06.10-ны өдөр жижүүр эмчээр П.******* ажиллаж байсан, ар гэрт нь чирэгдэл учруулахгүйн тулд нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг тухайн үед нь гараар бичиж өгсөн байх ба, талийгаач ******* нь уушгины хатгаа өвчнөөр эмчилгээ хийлгэж байсан, хатгаа өвчин хүнд байгаагүй хэдий ч нойрсох үеийн амьсгал тасалдал буюу зүрх гэнэт зогссон оношоор анхны нас барсан тухай гэрчилгээ гараар бичиж олгогдсон, уг гэрчилгээнд тусгагдсан эцсийн үндсэн оношийг эмчлэгч эмч Д. klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони J15, амьсгалын цочмог дутмагшил J96, зүрх зогсох I46 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий нас баралтын шалтгаанаар, klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони, J15 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий үндсэн онош-оор баталгаажуулсныг цахим программд Б.Тэмүүлэн эмч бүртгэсэн байх ба, талийгаач *******ын нас барсан тухай эмнэлгийн нэг гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна.
6.Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хурлын тэмдэглэлд гаргасан тайлбар, 3.09.07-ны өдрийн нас барагчийн эмнэлзүйн хэлэлцүүлэг хийсэн хурлын протоколоос үзвэл, 3.09.07-ны өдөр *******ыг эмчилж байсан эмчлэгч эмч Д., жижүүрийн эмч П.******* нараас бүрдсэн нийт 7 эмчийн бүрэлдэхүүнтэй хурал хийгдсэн байх ба, энэхүү хурлаар талийгаач *******ын нас барсан шалтгааны талаар хэлэлцэж, өвчтөний биеийн байдал ирэх үед хүнд байсан хэдий ч уушгины хатгааны байдал хүнд биш, зүрхний хүнд эмгэг, дутагдал үгүй, тархинд голомтод байдлаар органик өөрчлөлт илрээгүй атал амьсгал тасалдах хам шинжийн улмаас болж зүрх зогсож, гэнэтийн байдлаар нас барсан гэж үзэхээр байна... гэсэн дүгнэлтийг хийж, талийгаачийн нэр гэхийг Ганболд гэж сольж бичсэн талаар залруулга тайлбар гаргасан, ийнхүү хэлэлцүүлэг хийх, тайлбар хийх болсон үндэслэл нь Н.Октябрийн гаргасан гомдолтой холбоотой болохыг нэхэмжлэгч тайлбарлана.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 4.09.23, 4.10.24-ний өдрийн албан бичиг, түүний хавсралт болох нас барсны бүртгэлийн хувийн хэргийн баримтаас үзвэл, дээр дурдсан үйл баримтын дараа талийгаач *******ын охин Г.Халиуны хүсэлтээр 3.06.12-ны өдөр түүний нас барсны улсын бүртгэл хийгдсэн байх ба, энэхүү бүртгэлийн нас барсан шалтгаан хэсэгт үүсгэгч нь тодорхойгүй пневмони гэж бичигдэж, иргэний улсын бүртгэлийн 112505460361 дугаартай, 0019 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. Энэхүү бүртгэлийг нэхэмжлэгч Н.******* зөвшөөрөөгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан байх ба, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3.06.20-ны өдрийн 4369 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нас барсны бүртгэлийн санд Галхүүгийн /ШД61052119/-ын нас барсан шалтгааныг зүрх зогсох болгон нэмэлт, өөрчлөлт оруулж, нас барсны гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх улсын байцаагчийн дүгнэлтээс үзвэл, нэхэмжлэгч Н.Октябрийн гаргасан хүсэлт нь миний нөхөр Галхүүгийн /ШД61052119/ нь 3.06.10-ны өдөр Улсын 3-р төв эмнэлэгт өвчний улмаас нас барсан. 3.06.12-ны өдөр нас барсны бүртгэлийг нас барсан шалтгааныг J******* гэж буруу бичсэн байсан. 3.06.19-ний өдөр Улсын 3-р төв эмнэлгээс залруулсан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг I46 буюу зүрх зогсох болгон өөрчилсөн тул нас барсны гэрчилгээг дахиан олгож өгнө үү гэсэн агуулгатай байх ба, улсын байцаагч нь ...Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээлийн сангийн нас барсны бүртгэлийн санд Галхүүгийн /ШД61052119/-ын нас барсны шалтгааныг АМ-7 маягтыг үндэслэн J******* буюу үүсгэгч нь тодорхойгүй пневмони гэж бүртгэж, иргэний улсын бүртгэлийн 112505460361 дугаартай, 0019 дугаартай гэрчилгээ олгосон байна. Улсын 3 дугаар төв эмнэлгийн залруулж гаргасан нас барсны тухай эмнэлгийн гэрчилгээний А хэсэгт нас баралтын шалтгаан нь I46 буюу зүрх зогсох гэж тодорхойлсон байна... гэжээ.
7.Ийнхүү Улсын бүртгэлийн ерөнхий газрын 3.06.20-ны өдрийн 4369 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр *******ын нас барсны бүртгэлд өөрчлөлт орж, иргэний улсын бүртгэлийн 112505460361 дугаартай нас барсны тухай гэрчилгээнд нас барсан шалтгаан I46 буюу зүрх зогсох гэсэн өөрчлөлтийг 3.06.22-ны өдөр хийж, нас барсны гэрчилгээг олгосон байх ба, энэхүү бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан үнэн зөв, бодитой байх зарчимд нийцсэн байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Октябрийн Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлыг эрх бүхий этгээд шийдвэрлэж, талийгаач *******ын нас барсан үндсэн онош болох J15 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий, klebsiella pneumoniae-аар сэдээгдсэн пневмони буюу уушгины хатгаа нь I46 гэсэн өвчний олон улсын ангилал бүхий, зүрх зогсох гэсэн оношоор өөрчлөгдөж, хэрэгт авагдсан 3.06.22-ны өдрийн нас барсны гэрчилгээнд өөрчлөлт оруулсан болох нь тогтоогдсон. Тиймээс хариуцагч талын гаргасан ... талийгаач *******ын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээнд нас барсан шалтгаан, онош зөрүүтэй байсан учраас бид *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан... гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
8.Зээлдэгч, даатгуулагч ******* нь 3.06.10-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар өв нээгдсэн гэж үзэх бөгөөд хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.******* нь *******ын хууль ёсны нэгдүгээр ээлжийн өвлөгч болсон, энэхүү шаардах эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсээгүй болохыг нэхэмжлэгч тайлбарлана. Түүнчлэн Н.*******, ******* нар нь 2.10.19-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний талууд байсан, *******ыг нас барсан 3.06.10-ны өдрийн байдлаар буюу 3.06.03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 169,479,610 төгрөг байсан болох нь нэхэмжлэгч Н.Октябрийн Худалдаа, хөгжлийн банкны 452684448 тоот дансны хуулга, холбогдох баримтуудаар тогтоогдсон.
Улмаар нэхэмжлэгч Н.******* нь *******ын гэрээний 6 дугаар зүйлд зааснаар 3.06.10-ны өдрийн *******ын тохиолдлын талаар ******* ******* ХХК‑нд мэдэгдэж, нөхөн төлбөр авах зорилгоор холбогдох баримтуудыг бүрдүүлэн Худалдаа, хөгжлийн банкнаар дамжуулан өгчээ. Харин хариуцагч ******* ******* ХХК нь 3.09.27-ны өдрийн 23-01/1638 тоот албан бичгээр ...нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд *******ын нас барсан шалтгааныг I46 гэсэн байх боловч нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ болон Гуравдугаар эмнэлэгийн 3.09.13-ны өдрийн 2/1231 дүгээр албан тоотод нас барсан шалтгааныг эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хоёр талын уушгины хатгаа, хүнд зэрэг /J15.8/ гэсэн учраас даатгуулагч ******* нь зүрх гэнэт зогссоны улмаас нас бараагүй болох нь тогтоогдож байна... гэсэн үндэслэлээр гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн байна.
Энэ хариуг нэхэмжлэгч Н.******* зөвшөөрөөгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах *******нд гомдол гаргасан, тус байгууллагын 3.10.26-ны өдрийн 9/4077 тоот албан бичгээр ...*******ын гэрээний 8.1.6-д зааснаар *******ын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн танай компанид хүргүүлсэн 3.09.13-ны өдрийн 2/1231 тоот албан бичигт даатгуулагчийн эмнэлзүйн төгсгөлийн үндсэн оношийг эмнэлгийн бус нөхцөлд үүссэн хоёр талын уушгины хатгаа, хүнд зэрэг гэж, хүндрэлийн оношийг амьсгалын дутагдлын II-III зэрэг, амьсгал зүрх судасны цочмог дутмагшил, нойрсох үед амьсгал тасалдах хам шинж гэж тус тус тогтоосон, мөн уг албан бичигт даатгуулагчийн зүрх гэнэт зогссон шалтгааныг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх үед өвчтөний биеийн байдал хүнд, уушгины хатгаатай, зүрхний хүнд эмгэг, дутагбдал үгүй, тархинд голомтод байдлаар органик өөрчлөлт илрээгүй атал амьсгал тасалдах хам шинжийн улмаас зүрх зогсож, гэнэтийн байдлаар нас барсан гэж үзэхээр байна гэж тайлбарласан байна. Дээрхээс дүгнэхэд, даатгуулагч *******ын гэрээнд заасан зүрх гэнэт зогсох нэмэлт эрсдэлийн улмаас нас барсан болох нь талуудын ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй... гэж үзээд *******ын нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх талаар ******* ******* ХХК‑нд мэдэгдэж, нэхэмжлэгч Н.*******т хариу өгсөн байх боловч хариуцагч ******* ******* ХХК нь *******ын нөхөн төлбөрийг шийдвэрлээгүй, олгоогүй байна.
9.Зохигчид *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т зүрх гэнэт зогсох, цус харвах эрсдэлийг *******ын нэмэлт эрсдэл байхаар, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийн *******ын үнэлгээг зээлийн төлбөрийн үлдэгдлээр тогтоох-оор, 4 дүгээр зүйлийн 4.2.1-д *******ын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг ипотекийн *******ын гэрээнд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох үүрэгтэй, 4 дүгээр зүйлийн 4.3.2-т *******ын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхэй байх даатгагч, даатгуулагч хоёрын эрх, үүргийн талаар тохиролцсон байх ба, гэрээний 8 дугаар зүйлд *******ын тохиолдол, *******ын хураамж, *******ын нөхөн төлбөрийн талаар тодорхойлжээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ,
4 4.1.4‑ , , 4.1.5‑ 뺺 , 4.1.6‑ ,
8 8.1‑ ө 8.4‑ , 9 дүгээр зүйлийн 9.1.4-т *******ын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй,
10 10.1.1‑ даатгуулагч нь лсан.
10.Иймд нэхэмжлэгч Н.Октябрийн нөхөр ******* нь 3.06.10-ны өдөр I46 буюу зүрх зогсох гэсэн оношоор нас барсан нь *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1, *******ын баталгаанд заасан зүрх гэнэт зогсох амь насны *******ын нэмэлт эрсдэлд хамаарсан *******ын тохиолдлыг бий болгосон байх тул нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, 10 дугаар зүйлийн 10.1.1, *******ын гэрээний 6 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн 4.3.2-т зааснаар *******ын нөхөн төлбөрийг хариуцагч ******* ******* ХХК‑иас шаардах эрхтэй.
Хариуцагч ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, *******ын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 7 дугаар зүйлд зааснаар *******ын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч Н.*******т олгох үүрэгтэй, энэ талаарх Санхүүгийн зохицуулах *******ны хариуг үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, д , , , 㺺 濿 хаас гадна, той хамааралтай байдаг. нэхэмжлэгч Н.Октябрийн нөхөр болох зээлдэгч, даатгуулагч ******* нь зүрх гэнэт зогсох оношоор нас барсан нь , , үүний улмаас *******ын баталгаанд заасан 70%-ийн зээлийн үлдэгдэл нь буюу 㺺 濿 ба, зээлдэгч, даатгуулагч ******* нас барснаар түүний төлж байсан зээлийг төлөх боломжгүй болж , юм.
11.Тиймээс , буюу ******* ******* ХХК нь 㺺 439 439.4‑ лсан.
Өөрөөр хэлбэл, ******* ******* *******ын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан гэрээнд зааснаас бусад өвчин эмгэгийн улмаас даатгуулагч нас барсан гэх үндэслэлээр Н.*******т , талийгаач *******ын нас барсан шалтгаан болох онош буруу байсныг залруулах талаар нэхэмжлэгч Н.******* *******ын нөхөн төлбөр авах хүсэлт гаргахаас өмнө холбогдох байгууллагуудад гомдол гарган, эцэслэн шийдвэрлүүлсэн байх ба, үүний үр дүнд талийгаач *******ын нас барсан шалтгааны эцсийн онош нь зүрх гэнэт зогсох гэсэн онош болсон талаар нас барсны гэрчилгээ болон улсын бүртгэлд өөрчлөлт орсон болох нь тогтоогдсон.
Тодруулбал, *******ын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2.1-т заасан нэмэлт эрсдэл буюу зүрх гэнэт зогсох оношоор зээлдэгч, даатгуулагч ******* нас барсан үйл баримт тогтоогдсон болохыг дээр нэгэнт дүгнэсэн, энэ тохиолдолд хариуцагч ******* ******* ХХК нь 2.11.08-ны өдрийн ипотекийн зээлдэгчийн амь *******ын гэрээ, *******ын баталгаа, Д , нэхэмжлэгч Н.Октябрть олгох үүрэгтэй байтал 뿿 олох нь тогтоогдож байна.
Иймд *******ын гэрээ, *******ын баталгаанд заасны дагуу *******ын нөхөн төлбөрийг зээлийн үлдэгдэл болох 169,479,610 төгрөгийн 70% буюу 1*******,635,727 төгрөгөөр тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэл бүхий байх тул хариуцагч ******* ******* ХХК-иас 1*******,635,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь зүйтэй гэж үзсэн болно.
12.Нэхэмжлэгч Н.Октябрийн 3.11.23-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 751,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 751,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Тус шүүхийн 4.10.01-ний өдрийн 16427 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс ирүүлсэн Эрүүл мэндийн сайдын 2019.12.30-ны өдрийн А/611 дүгээр Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар, хавсралт, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын 3.07.27-ны өдрийн А/203 дугаар Жижүүрийн ахлах эмч, жижүүр эмчийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн батлах тухай тушаалыг хэрэгт хамааралгүй байна гэж үзээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.‑д зааснаар хариуцагч ******* ******* ХХК‑иас 1*******,635,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч Н.Октярбийн тэмдэгтийн хураамжид төлсөн 751,130 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 751,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА