Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2136

 

 

 

 

 

 

 

 

 

“Д”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02927 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Д”ХХК-ийн хариуцагч Б холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, 34 135 165 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 30 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д”ХХК-тай хариуцагч Б нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ТЗ/148 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу “Д”ХХК өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд барьсан 46б байр, 9 давхрын 75 тоот 51.9 м.кв талбайтай орон сууцыг худалдан авагчийн эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгөх, худалдан авагч орон сууцны үнэд нийт 118 208 284 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Орон сууцыг Б 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн ба тэрээр гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 30 200 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 2 жил орчим хугацаанд дахин төлбөр төлөөгүй. “Д”ХХК-ийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад худал хэлж хойшлуулсаар өдийг хүргэсэн. Иймээс “Д”ХХК орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 7.5, 8.1, 8.2-т заасныг тус тус үндэслэн гэрээг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалж, 10 хоногийн дотор орон сууцыг чөлөөлж өгөхийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10/19 тоот албан бичгээр болон утсаар удаа дараа Б мэдэгдэн гэрээг цуцалсан боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй, утсаа авахгүй зугтсаар байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 46б байр, 9 давхрын 75 тоот 51.9 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б.Баясахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн манай компанийн зүгээс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа олох байсан орлого 18 546 000 төгрөг, орон сууц сэргээн засварлах зардал 8 669 725 төгрөг, ашиглалтын зардал 420 566 төгрөг, түрээсийн үнийн судалгаа гаргуулсны зардал 50 000 төгрөг, нийт 27 686 291 төгрөгөөр, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олох байсан орлого 750 000 төгрөг, СӨХ-ны төлбөр 34 385 төгрөг, ашиглалтын зардал 62 471 төгрөг, нийт 846 856 төгрөгөөр, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олох байсан орлого 5 250 000 төгрөг, ашиглалтын зардал 919 294 төгрөг, СӨХ-ны төлбөр 275 080 төгрөг, орон сууцны даатгал 4 500 төгрөг нийт 6 448 874 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн нийт дүн 34 135 165 төгрөг болсон. Сүүлд нэхэмжилсэн ашиглалтын зардал 919 294 төгрөгийг 493 345.63 төгрөг гэж багасган нийт 33 709 216,63 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Д”ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ТJ/148 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 9 давхрын 75 тоот 51.9 м.кв талбайтай орон сууцныг нийт 99 648 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Одоогийн байдлаар гэрээний дагуу нийт 30 200 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний 7.5, 8.1, 8.2-т заасныг тус тус үндэслэн гэрээг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалж, орон сууцыг буцаан шаардсан байна. Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээг цуцалж байгаа бол миний зүгээс тус орон сууцыг буцаан өгч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн орон сууцны төлбөрт төлсөн 30 200 000 төгрөгийг буцаан шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Д”ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ТJ/148 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 9 давхрын 75 тоот 51.9 м.кв талбайтай орон сууцныг нийт 99 648 000 төгрөгөөр худалдаж ззахаар тохиролцсон. Одоогийн байдлаар гэрээний дагуу нийт 30 200 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнийний 7.5, 8.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн гэрээг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр цуцалж, орон сууцыг буцаан шаардсан байна. Нэгэнт нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, тус орон сууцыг чөлөөлүүлэхийг хүсч нэхэмжпэл гаргасан тул миний зүгээс орон сууцыг буцаан өгч Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн орон сууцны төлбөрт төлсөн 30 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бнь гэрээний үнэд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны хооронд нийт 30 200 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 2 жил орчим хугацаанд дахин төлбөр төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн учраас 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөр гэрээг цуцалж, 10 хоногийн дотор орон сууцыг чөлөөлж өгөхийг 2019 оны 6 дүгээр сарын 03-ны өдрийн 10/19 тоот албан бичгээр болон утсаар удаа дараа Б мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй хэдий ч “Д”ХХК Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирол зардлаа Б.Баясахаас нэхэмжилж байгаа ба уг төлбөрт 30 200 000 төгрөгийг тооцох үндэстэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баясахын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж 46б байр, 75 тоот хаягт байршилтай, 51,9 м.кв талбай бүхий орон сууцыг чөлөөлж, хариуцагч Б.Баясахаас 20 796 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д”ХХК-д, нэхэмжлэгч “Д”ХХК-иас 30 200 000 төгрөг гаргуулан хариуцагч Б тус тус олгож, нэхэмжлэгч “Д”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 913 216.63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 439,389 төгрөг, хариуцагчийн 308 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясахаас 332 130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д”ХХК-д олгож, нэхэмжлэгч “Д”ХХК-иас 1 200 000 төгрөг гаргуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, мөн 308 950 төгрөг гаргуулан хариуцагч Б тус тус олгож,

Зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Д”ХХК нь хариуцагч Б холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, 34 135 165 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч эс зөвшөөрч орон сууцны төлбөрт төлсөн 30 200 000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

“Д”ХХК, Бнарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр TJ/148 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 46б байр, 9 давхар, 75 тоот хаягт байршилтай, 51,9 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авагч нь орон сууцны үнэд нийт 99 648 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд урьдчилгаа 24 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 75 648 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэний алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх5-9/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Д”ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Б хүлээлгэн өгч, тэрээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд орон сууцны үнэд нийт 30 200 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 10/19, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20/19 тоот мэдэгдлүүдээр гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдсэн, нэхэмжлэгчид хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ. /хх-11-12 тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан авсан, нэхэмжлэгчид хариуцагч нь орон сууцны үнэд төлсөн 30 200 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу учирсан хохирол, зардлаа шаардах эрхтэй бөгөөд энэ хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Т”ХХК-ийн гаргасан орон сууцны түрээсийн дундаж үнээр тооцон 2017 оны 9-12 дугаар сард 2 400 000 төгрөг, 2018 оны 01-12 дугаар сард 9 396 000 төгрөг, 2019 оны 01-12 дугаар сард 9 000 000 төгрөг, 2020 оны 01-05 дугаар сард 3 000 000 төгрөг, нийт 23 796 000 төгрөг гэж нэхэмжилсэнийг анхан шатны шүүх 2020 оны дундаж үнийг тодорхойлоогүй тул хамаарахгүй гэж дүгнэж 3 000 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчлөн нэхэмжлэгчийн олох байсан орлого 23 796 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч нь 2020 оны 1-5 дугаар сард орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “Т”ХХК-ийн ирүүлсэн дундаж түрээсийн төлбөр 600 000 төгрөгөөр тооцож 2020 оны 1-5 сард 3 000 000 төгрөг нэхэмжилсэнийг үндэслэлтэй гэж үзэж 23 796 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

 

Харин бусад орон сууцны засварын зардал 8 669 725 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал 602 946.63 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 584 545 төгрөг, орон сууцны даатгал 6 000 төгрөг, орон сууцны түрээсийн үнийн судалгаа хийлгэсний зардал 50 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнийг гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь орон сууцны засварын зардал бодитоор учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Дээрх засварын зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээр төлүүлсэнийг буруутгахгүй хуульд нийцсэн тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон ашиглалтын төлбөрийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч “Д”ХХК нь өөрөө хариуцагчийн өмнөөс төлбөр төлсөн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн “Д”ХХК-ийг төлөөлж эрх бүхий байгууллага сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон ашиглалтын төлбөрийг нэхэмжлэх эрх олгосон гэх баримт хэрэгт авагдаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хувьд, хариуцагч Бнь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцны үнэд 99 648 000 төгрөгийг нэхэмжлэгч “Д”ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр уг үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсанд маргаагүй. Харин гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул өгсөн, авсныг буцааж орон сууцны үнэд төлсөн 30 200 000 төгрөгийг хариуцагчид  гаргуулсан нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...эд хөрөнгийн алдагдал, гэмтлийг тогтоосон байхад анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэн мөн СӨХ-ны төлбөр төлж хохирлууд бодитоор үүсч хохирсон байдлыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлээгүй” гэх давж заалдах журмаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь орон сууцны засварын болон ашиглалтын зардлыг төлөөгүй, орон сууцанд засвар хийгээгүй байх тул бодитоор учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Иймээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02927 шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “20 796 000” гэснийг “...23 796 000” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 12 913 216” гэснийг “...9 913 216” гэж,

2 дах заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй” гэж, “332 130” гэснийг “276 930” гэсэн өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 891төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхээр зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Энэ гэрээгээр Дэхор ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 46б байр, 9 давхар, 75 тоот хаягт байршилтай, 51.9 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагчид худалдаж, орон сууцны үнэд 99 648 000 төгрөг гэж тодорхойлж, талууд гэрээ байгуулахдаа 24 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 75 648 000 төгрөгийг 36 сарын хугацаанд жилийн 12 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тохирсон тохиролцооны дагуу үнийг төлж эд хөрөнгийг авах эрх үүснэ. Гэтэл хариуцагч талаас зээлээр худалдаж авсан орон сууцны үнийг бүрэн гүйцэт төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна. Ингээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа харилцан буцаахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангасан нь хууль зүйн үндэслэлтэй. Сөрөг нэхэмжлэл гэрээний үнийн дүн 30 200 000 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн шаардлага нь орон сууцны засварын зардал 8 669 725 төгрөгийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь орон сууцны засварын зардал бодитоор учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Ийм учраас шууд хохирол гэж үзэх боломжгүй. Иймээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Дээрх засварын зардлыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч зардлыг нэхэмжлэгчээр төлүүлснийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Тэнхлэг зууч ХХК-ийн гаргасан орон сууцны түрээсийн дунджаар нэхэмжилнэ гэдэг нь 2017 оны 9 дүгээр сарын 12 сарын 2 400 000 төгрөг 600 000 төгрөгөөр дундалчилж байгаа юм байна. 2018 оны 1-2 дугаар сар 9 366 000 төгрөг 2019 оны 10-12 дугаар сарын 9 000 000 төгрөг, 2020 оны 1-5 дугаар сарын 3 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх 2020 оны дундаж үнийг тодорхойлоогүй тул хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс өөрчилж энэ үнийн дүнг хангах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэгт авагдсан баримтаас үзэхээр 2020 оны 1-5 дугаар сард орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаагүй гэсэн нөхцөл байдлыг шүүхэд өгөөгүй. Тэнхлэг зууч ХХК-ийн тогтоосон дундаж түрээсийн төлбөрөөр тооцсон нь буруутгах үндэслэлгүй гэсэн ийм үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орно.

СӨХ-ны төлбөр болон ашиглалтын төлбөрийг нэхэмжилсэн. тэгэхээр нэхэмжлэгч байгууллага өөрөө төлсөн гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн ашиглалтын зардал болон СӨХ-ны төлбөрийг манайхыг төлөөлж нэхэмжлээч гэсэн баримт хэрэгт авагдаагүй учраас энийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй байна. Ингээд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Баясахаас 20 796 000 төгрөг гэснийг 23 796 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дэхор ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 9 915 216 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.